Элон Маск ажлаасаа гарч, нөлөөлөгч болно гэв

Хуучирсан мэдээ: 2021.12.11-нд нийтлэгдсэн

Элон Маск ажлаасаа гарч, нөлөөлөгч болно гэв

Элон Маск ажлаасаа гарч, нөлөөлөгч болно гэв

"Tesla" компанийн гүйцэтгэх захирал Элон Маск ажлаасаа гарч, нөлөөлөгч /influencer/ болохоор шийдсэн тухайгаа жиргэжээ. Дэлхийн хамгийн баян хүн ажлаасаа гарахаар шийдэж, нөлөөлөгч болохоор шийдсэнд олон нийт эргэлзсэн байр суурьтай байна. 

Сансрын аялал жуулчлалын "SpaceX" компанийг үндэслэгч тэрбээр "Tesla" автомашин үйлдэрлэгч компаниас гадна тархинд чип суулгах "Neuralink", дэд бүтцийн "The Boring Company"-ийг мөн удирддаг. Маск өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сард "Tesla" компанийн захирлаар дахиад хэдэн жил ажиллах тухайгаа ярьж байсан. 

Түүнчлэн тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард цахилгаан автомашин үйлдвэрлэгч компанийнхаа хувьцааны 10 хувийг зарах гэж буйгаа ярьсан. Түүнээс хойш тэрбээр 12 тэрбум ам.долларын өртөг бүхий хувьцаагаа заржээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж