С.Бямбацогт: Авлигыг бууруулна гэж ярьдаг ч бодит байдалд хэрэгжихгүй байна | News.MN

С.Бямбацогт: Авлигыг бууруулна гэж ярьдаг ч бодит байдалд хэрэгжихгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.12.11-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Авлигыг бууруулна гэж ярьдаг ч бодит байдалд хэрэгжихгүй байна

С.Бямбацогт: Авлигыг бууруулна гэж ярьдаг ч бодит байдалд хэрэгжихгүй байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан нарын  нэр бүхий  22 гишүүнээс 2019 онд Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Харин уг хуулийн төсөл нь хоёр жил гаруйн хугацаанд хэлэлцэгдэхгүй байсаар өдийг хүрчээ. Хуулийн төслийг хэлэлцэж, баталснаар зөвшөөрлийг дагасан авлига хүнд суртал буурч, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа дарамт шахалтгүй явуулах боломж үүсэх юм. Энэ талаар УИХ-ын намрын чуулганы Пүрэв гарагийн /2021.12.09/ хуралдааны үеэр зарим гишүүн онцоллоо.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“2019 оны гуравдугаар сард УИХ-ын 22 гишүүн Аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлийн тухай хуулийг өргөн барьсан. Уг хуулийг хэлэлцэхгүй явсаар гурван жилийн нүүрийг үзлээ. Засгийн газар мөн 2019 оны дөрөвдүгээр сард өргөн барьсан шүү дээ. Тусгай зөвшөөрлийг нэмэх бус зөвшөөрлийг цөөлөх төсөл шүү.  Хуулийн төслийн нэр нь болохгүй байгаа юм бол нэрийг нь “ Тусгай зөвшөөрлийг устгая, авлигыг алга болгоё ” гэж нэрийг нь сольдог юм уу яадаг юм. Ингэж өөрчилбөл, хуулийн төсөл урагшилж магадгүй. Хуулийн төслийг хэлэлцэхгүй яагаад ингэж удаад байдаг юм. Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөр, намын мөрийн хөтөлбөртөө “Авлигыг багасгана, тусгай зөвшөөрлийг цөөлнө гэж” яриад байгаа боловч ерөөсөө дэмжихгүй юм. МАН-ын их хурлаар авлигын асуудлыг хөндсөн. Авлигын гарын үсэг тусгай зөвшөөрлийг өөгшүүлдэг шүү дээ.

Тусгай зөвшөөрлүүдийг цөөлж, аж ахуйн нэгжүүдийг дарамт, шахалтгүй үйл ажиллагааа явуулах нөхцлөөр хангах зорилгоор хуулийн төслийг дэмжих хэрэгтэй. УИХ ярихдаа нэг зүйл ярьж, хийхдээ өөр зүйл хийдэг байж болохгүй. Тавьсан зорилго, бодлогоо хэрэгжүүлэхийн тулд анхаарах ёстой. Нөгөө талд нь авлига улам нь ихсээд байдаг. Хүмүүс яагаад төрд орох гэж зүтгээд байгаа юм. Тэд гарын үсгээ үнэлж, авлига авах гэж төрд орж байна. Тусгай зөвшөөрлийн тоо яагаад нэмэгдээд байгаа вэ гэвэл, олгох ёстой гэж хуульд оруулчихаад, том босго тавьж, түүгээрээ далимдуулж шан харамж авч байгаа юм.   Улс хооронд ачаа тээвэр хийх, нүүрс тээврийн “С” зөвшөөрөл гэхэд үндсэн үнэ нь 70 мөнгөн төгрөг. Албан бус ханш нь 1-2 сая төгрөг болсон. Нүүрс тээврийн 5 мянган автомашин явах ёстой газар 20 мянган автомашин явдаг. Үндсэндээ нэг ширхэг “С” зөвшөөрлийн төлөө дөрвөн жолооч хоорондоо өрсөлдөж хэн илүү авлига өгсөн нь зөвшөөрөл авдаг.

Тусгай зөвшөөрөл шаардагдахгүй мөртлөө вагоны асуудал ч мөн хөндөгдөнө. Өдөрт 14 галт тэрэг явдаг. Нэг галт тэрэгний ханш нь 500 сая төгрөг болчихсон. 500 сая төгрөг өгсөн хүн нэг галт тэрэг явуулах эрх авдаг. Ингэж явахаар төрдөө өгөөд өндөр үнэ төлсөн нь вагон явуулах эрхээ олж авья л даа. Одоо авлига бүр далд хэлбэр рүү шилжсэн. “Монголчууд өөрсдөө авлига авбал яриад байдаг. Хятадуудаас авна, гадныхаас авья.Тэд ярьж, хэлэхгүй амар” гэдэг байдлаар ханддаг болсон. Энэ асуудлуудыг шийдмээр байна. Үүнийг шийдэхийн тулд суурь нь болсон Зөвшөөрлийн тухай хуулийг  яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Гурван жил хагас болчихлоо. Энэ ондоо багтааж хуулийн төслийг баталмаар байна. Наанадаж 1600 гаруй тусгай зөвшөөрлийг 440-490 болгоно. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь аль 2019 онд шийдэгдсэн шүү дээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ах ламаас 2021-12-11 202.21.108.130

Том том авилгынхаа тухай маш тодорхой ярилаа ш дээ Энэ бүхэн та нарын л хоорондын эрх мэдэл эд хөрөнгө мөнгөний төлөөх тэмцэл болохоос жирийн иргэдэд падлий ч байхгүй

Avatar

зочин 2021-12-11 192.82.92.201

Хулгайч байж,,,,, хулгайчыг бариарай айн

Avatar

х** 2021-12-11 172.58.160.143

Энэ новнууд чинь бүүр тэнэг болцон юм байна. Өөрсдөө авлигач байж юугаа солиороод байгаа хулгайчууд вэ МАНгарууд

Avatar

зочин 2021-12-11 108.202.242.46

УИХ ХЭЛЭЛЦЭХГҮЙ УДААШРУУЛААД БАЙГАА НЬ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ААН БОЛОН БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГУУДАД НЬ АВИЛГА КОВИД ШИГ ТАРХСАНАА ӨӨРСДӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨД ТҮҮНЭЭСЭЭ ГАРЧ ЧАДАХГҮЙ ГЭДГЭЭ БАТЛААД БАЙНА.ЭНЭ НЬ ОДОО МАН ТАТАН БУУГДАХ ЦАГ НЬ БОЛЧИХСОНЫГ ХАРУУЛААД БАЙНА.ТА НАРЫГ ДЭЛХИЙН МАГНИЦКИЙН ХУУЛИАР ШИЙТГЭВЭЛ ТААРНА

Avatar

чам шиг лалрууд хэдэн мянгаараа 2021-12-11 192.82.72.113

Чи жинкэн АВИЛГАЧ СДАШТЭЭ

Avatar

Зочин 2021-12-11 45.153.160.129

> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-11 202.9.46.172

"Хулгайчийгбариарай" гэж хулгайч л хамгийн чанга хашгирдаг гэдэг шиг "авилгалчийгбариарай" гэж авчилгалч л хамгийн чанга хашгирдаг. Гишүүд та нар л авахаа больчихвол авилгал гээч юм аяндаа арилна.

Avatar

Зочин 2021-12-11 64.119.20.124

ЧИ ИХ ХУРАЛД ОЛОН ЖИЛ СУУЖ ИНГЭЖ ЯРЬСААР Л СУУГАА НӨХӨР ШҮҮ ДЭЭ ӨӨРИЙНХӨӨ АЖИЛЫГ ДҮГНЭЭД Л БАЙХ БОЛТОЙ АВИЛГЫН ХЭРГИЙГ ЯЛГҮЙ БАЙЛГААД БАЙГАА НӨХӨР БОЛ ЧИ ӨӨРӨӨ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2021-12-11 66.181.186.26

БЯМБАЦОГТ МИНЬ ХҮНИЙ ЭРХИЙН КОМИССЫН НЭГ ГИШҮҮНИЙГ ТАНАЙ БХ ЯАГААД ТОМИЛОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ .БАЙГААГАА ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛ. МӨНГӨ ТӨГРӨГ ШААРДАХГҮЙ ИЙМ АЖЛЫГ ХИЙХГҮЙ БАЙЖ ХӨРӨНГӨ МӨНГӨ ШААРДАХ АЖЛЫГ ЯАЖ ХИЙХ ВЭ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-12-11 66.181.160.61

Бямбацогт оо , ганцаараа тэмцээд барахгүй дээ – хүү минь … Цаагуураа чи ад үзэгддэж л байгаа , аягүй бол карьер чинь УИХ – ын дарга ч үгүй дуусна шүү … Арыг чинь баттай даадаг АВЛИГАЧИДТАЙ байх нь ч зөв байж магадгүй : – Намб . Энхбаяр , Ш. Отгонбилэг , гаалийн Баатар , банкны хадгаламжаар казиноддог Чимэдцэрэн , эрдэнэтийг барьцаалдаг Батхүү – Ганзориг – Сугар , Оймосчин Баярсайхан , ЖДҮчин – сайд Батзориг , гэр ба оффиссоосоо тэрбумаар нь бэ

Avatar

Зочин 2021-12-11 66.181.178.230

МАНгийн авилгачид юу ярина вэ.

Avatar

иргэд сонгогчид 2021-12-11 103.212.116.73

Авилга албан тушаалын хэрэгт холбогдсон нөхдийг төрийн албанд авахгүй гэхээсээ өмнө төрд авчихсан гэмт хэрэгтэнүүдээсээ эхлээд МАН зоригтой сал,тэгсэн цагт авилга буурна

Avatar

иргэд олон түмэн 2021-12-11 103.212.116.73

Яаж хэрэгжихэвдээ,эрх баригч намын бодлого нэрээр авилгыг хандив нэрээр өгч сурсан гэмт хэрэгт холбогдсон юмнуудыг төрд шургалуулаад,хариуцлагатай албанд тавиад,өөрсддөө тохирсон араа манасан зүйл заалт хуулинд оруулаад янз бүрийн аргаар ял завшуулаад байх юм чинь.Тэр бум төгрөгний авилга авч завшчихаад дөчхөн саяар торгуулаад ялгүй гарахлаар чинь их ашигтай байгаа биздээ

Avatar

toroos torson terbumtan hulgaich baij ooroo l 2021-12-11 202.131.225.197

ene metiin avilagch tvshmel bgaa tsagt yaj arilah be dee.iim hulgaichid avilga abahgui baij chadah uu.toroos oor ajil hiigeegui baij baijaad l boon kompanitai bolj boon shahaa tosol abch baijsan hvn ch dee ooroo,hovdiin bvh tenderiig abdag l hvn dee..

Avatar

Badarch taxar 2021-12-11 59.153.114.121

Авлига бол цаашдаа улам ихсэнэ ! Хичнээн хурал хийгээд нэмэр байхгүй !! Цаазаар авдаг болсон ч гэсэн баригдахгүй гэдэг итгэлээр аваад л байна ! Нэмэр байхгүй !

Avatar

МАН болон бусад улvmөрийн намууд авлигалчдаасаа эхлээд сал !!! 2021-12-11 64.119.27.95

Дараа нь олон юм ярь. Эрх барьж байгаа МАН эхлээд нам доторхи авлигал авдаг систем тогтолцоогоо өөрчлөхгүйгээр авлигалын эсрэг худлаа гоё яриад хэрэггүй.

Эрх барьж байгаа нам, ер нь улстөрийн намууд авлигалын тогтолцооноосоо салахгүй бол бусад бүх газар авлигалаас салахгүй.

Монгол улсын авлигажсан гол үүр уурхай нь улстөрийн намууд өөрсдөө шүү !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж