С.Бямбацогт: Авлигыг бууруулна гэж ярьдаг ч бодит байдалд хэрэгжихгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.12.11-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Авлигыг бууруулна гэж ярьдаг ч бодит байдалд хэрэгжихгүй байна

С.Бямбацогт: Авлигыг бууруулна гэж ярьдаг ч бодит байдалд хэрэгжихгүй байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан нарын  нэр бүхий  22 гишүүнээс 2019 онд Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Харин уг хуулийн төсөл нь хоёр жил гаруйн хугацаанд хэлэлцэгдэхгүй байсаар өдийг хүрчээ. Хуулийн төслийг хэлэлцэж, баталснаар зөвшөөрлийг дагасан авлига хүнд суртал буурч, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа дарамт шахалтгүй явуулах боломж үүсэх юм. Энэ талаар УИХ-ын намрын чуулганы Пүрэв гарагийн /2021.12.09/ хуралдааны үеэр зарим гишүүн онцоллоо.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“2019 оны гуравдугаар сард УИХ-ын 22 гишүүн Аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлийн тухай хуулийг өргөн барьсан. Уг хуулийг хэлэлцэхгүй явсаар гурван жилийн нүүрийг үзлээ. Засгийн газар мөн 2019 оны дөрөвдүгээр сард өргөн барьсан шүү дээ. Тусгай зөвшөөрлийг нэмэх бус зөвшөөрлийг цөөлөх төсөл шүү.  Хуулийн төслийн нэр нь болохгүй байгаа юм бол нэрийг нь “ Тусгай зөвшөөрлийг устгая, авлигыг алга болгоё ” гэж нэрийг нь сольдог юм уу яадаг юм. Ингэж өөрчилбөл, хуулийн төсөл урагшилж магадгүй. Хуулийн төслийг хэлэлцэхгүй яагаад ингэж удаад байдаг юм. Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөр, намын мөрийн хөтөлбөртөө “Авлигыг багасгана, тусгай зөвшөөрлийг цөөлнө гэж” яриад байгаа боловч ерөөсөө дэмжихгүй юм. МАН-ын их хурлаар авлигын асуудлыг хөндсөн. Авлигын гарын үсэг тусгай зөвшөөрлийг өөгшүүлдэг шүү дээ.

Тусгай зөвшөөрлүүдийг цөөлж, аж ахуйн нэгжүүдийг дарамт, шахалтгүй үйл ажиллагааа явуулах нөхцлөөр хангах зорилгоор хуулийн төслийг дэмжих хэрэгтэй. УИХ ярихдаа нэг зүйл ярьж, хийхдээ өөр зүйл хийдэг байж болохгүй. Тавьсан зорилго, бодлогоо хэрэгжүүлэхийн тулд анхаарах ёстой. Нөгөө талд нь авлига улам нь ихсээд байдаг. Хүмүүс яагаад төрд орох гэж зүтгээд байгаа юм. Тэд гарын үсгээ үнэлж, авлига авах гэж төрд орж байна. Тусгай зөвшөөрлийн тоо яагаад нэмэгдээд байгаа вэ гэвэл, олгох ёстой гэж хуульд оруулчихаад, том босго тавьж, түүгээрээ далимдуулж шан харамж авч байгаа юм.   Улс хооронд ачаа тээвэр хийх, нүүрс тээврийн “С” зөвшөөрөл гэхэд үндсэн үнэ нь 70 мөнгөн төгрөг. Албан бус ханш нь 1-2 сая төгрөг болсон. Нүүрс тээврийн 5 мянган автомашин явах ёстой газар 20 мянган автомашин явдаг. Үндсэндээ нэг ширхэг “С” зөвшөөрлийн төлөө дөрвөн жолооч хоорондоо өрсөлдөж хэн илүү авлига өгсөн нь зөвшөөрөл авдаг.

Тусгай зөвшөөрөл шаардагдахгүй мөртлөө вагоны асуудал ч мөн хөндөгдөнө. Өдөрт 14 галт тэрэг явдаг. Нэг галт тэрэгний ханш нь 500 сая төгрөг болчихсон. 500 сая төгрөг өгсөн хүн нэг галт тэрэг явуулах эрх авдаг. Ингэж явахаар төрдөө өгөөд өндөр үнэ төлсөн нь вагон явуулах эрхээ олж авья л даа. Одоо авлига бүр далд хэлбэр рүү шилжсэн. “Монголчууд өөрсдөө авлига авбал яриад байдаг. Хятадуудаас авна, гадныхаас авья.Тэд ярьж, хэлэхгүй амар” гэдэг байдлаар ханддаг болсон. Энэ асуудлуудыг шийдмээр байна. Үүнийг шийдэхийн тулд суурь нь болсон Зөвшөөрлийн тухай хуулийг  яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Гурван жил хагас болчихлоо. Энэ ондоо багтааж хуулийн төслийг баталмаар байна. Наанадаж 1600 гаруй тусгай зөвшөөрлийг 440-490 болгоно. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь аль 2019 онд шийдэгдсэн шүү дээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж