Их-7: ОХУ-аас эрчим хүчний хараат болохоос анхааруулав

Хуучирсан мэдээ: 2021.12.11-нд нийтлэгдсэн

Их-7: ОХУ-аас эрчим хүчний хараат болохоос анхааруулав

Их-7: ОХУ-аас эрчим хүчний хараат болохоос анхааруулав

Их-7 бүлгийн гадаад хэргийн сайд нар өнөөдөр (2021.12.11) Английн Ливерпүүл хотноо уулзаж байна. Уулзалтыг зохион байгуулагч Их Британийн гадаад хэргийн сайд Лиз Трусс ардчилсан орнуудад хандан тусгаар тогтнолоо хадгалж үлдэхийн тулд ОХУ-аас байгалийн хий, хөрөнгө оруулалтын хараат болохоос болгоомжлох хэрэгтэй гэдгийг анхааруулжээ.

Иран, Хятад, ОХУ-тай зөрчил хурцдаж буй энэ үед дэлхийн чинээлэг долоон орны гадаад хэргийн сайд нар амралтын энэ хоёр өдөрт Английн баруун хойд хэсгийн боомт хотод хуралдаж байна. Украины хилийн ойролцоо ОХУ нь цэргийн хүчээ зузаатгасан талаар Лиз Трусс хэлэхдээ, түрэмгий үйлдлийн эсрэг томоохон эдийн засгууд эв нэгдэл, хүчтэй байр сууриа харуулах нь чухал гэдгийг онцолжээ. Түүнчлэн тэрбээр Украин руу цэргийн дайралт хийх нь ОХУ-ын хувьд хүнд хариуцлага хүлээх стратегийн алдаа байх болно гэсэн байна.

Түүнчлэн ОХУ-аас Европ руу байгалийн хий нийлүүлэх "Хойд Урсгал-2" хийн хоолойн төслийн талаар "ардчилсан орнууд Оросын байгалийн хийг орлох зүйлтэй байх нь тусгаар тогтнолынх нь баталгаа гэдгийг тэрбээр мэдэгджээ.  Их Британи нь ОХУ-ын байгалийн хийнээс хэт хараат биш боловч Лондоны санхүүгийн дүүрэг болон үл хөдлөхийн зах зээлд нь Оросын мөнгө ихээр эргэлддэг байна.

Их-7 буюу Их Британи, АНУ, Канад, Франц, Герман, Итали, Япон улсын гадаад хэргийн сайд нарын уулзалтаас гадна Вена хотноо дипломатууд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэж буй.

Өмнө нь тус бүлэгт ОХУ багтаж, Их-8 орны бүлэг гэгдэж байсан ч 2014 онд Крым хойгийг Украинаас "булааж авсанд" буруутган  хөөсөн билээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
9
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж