МУГЖ Б.Батзаяа бурхны оронд дэвшлээ

Хуучирсан мэдээ: 2021.12.11-нд нийтлэгдсэн

МУГЖ Б.Батзаяа бурхны оронд дэвшлээ

Монголын хошин урлагийг үндэслэгч, "инээдмийн хаан" МУГЖ Б.Батзаяа бурхны оронд дэвшжээ.

"Мартагдашгүй намар", "Хөдөөгийн баясгалан" зэрэг киноны дүрээрээ Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар сүүлийн хэдэн жил уран бүтээлээсээ хол байсан юм.

Тэрээр арваннэгэн хүүхэдтэй өнөр өтгөн айлын дөрөв дэх хүүхэд нь болж 1958 онд мэндэлжээ. 16-хан насандаа "Хөдөөгийн баясгалан" 18 насандаа “Мартагдашгүй намар” кинонд дүр бүтээж, Монголын ард түмний хайртай жүжигчин болж чадсан. Сүүлд Монголын нэртэй зохиолч Н.Банзрагчийн “Сүүлчийн буун дуу” романаар уран сайхны кино хийхээр зохиол дээрээ ажиллаж байжээ.

Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг гавьяат жүжигчин Батзанын Батзаяа  1978 онд Улсын багшийн их сургуулийн кино драмын ангийг төгссөн. “Азтай бадарчин” наадмын хошой шагналтан тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас таалал төгссөнд гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
93
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж