Царай таних технологийн хятад компанийг АНУ хориглов | News.MN

Царай таних технологийн хятад компанийг АНУ хориглов

Царай таних технологийн хятад компанийг АНУ хориглов

Царай таних технологийн хятад компанийг АНУ хориглов

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр (2021.12.10) хүний эрхийн зөрчлийн хэргээр Хятад, Хойд Солонгос, Мьянмар, Бангладеш улсын олон арван хүний эсрэг хориг тавьж, хар жагсаалтад оруулжээ. АНУ-ын төрийн департментаас Ардчиллын чуулга уулзалтыг зохион байгуулж буйн дээр Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан хүний эрхийн зөрчилд дэлхийн анхаарлыг хандуулах үүднээс ийнхүү нэг дор олон хүний эсрэг хориг тавьсан аж.

АНУ-д нэвтрэхийг хориглосон 12 хүний дунд Хятадын өмнөх болон одоогийн засгийн газрын албаныхан байгааг төрийн департментаас мэдээлжээ. Тэднийг Шинжаан-Уйгурт исламын шашинтнуудыг хорьж, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буйд буруутган хилийн хориг тавьсан байна. Үүний зэрэгцээ уйгур хүмүүсийг хянах зорилгоор царай таних технологийг бүтээсэн Хятадын хиймэл оюун ухааны компанийг АНУ-аас хөрөнгө оруулалтыг хориглосон хар жагсаалтад оруулжээ.

Түүнчлэн 2018 оны тавдугаар сард Бангладешийн орон нутгийн зөвлөлийн гишүүнийг шүүх хурлын шийдвэргүйгээр хөнөөсөн хэрэгт оролцсон хууль сахиулагчид, ард иргэдийнхээ эсрэг гал нээсэн Мьянмарын цэргийн дарга, сайд нар хар жагсаалтад орсон байна. Мөн Хойд Солонгосын батлан хамгаалахын сайд Ри Ён Гиль болон өөр хэд хэдэн армийн албан тушаалтнуудыг хоригт оруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: AXIOS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-11 66.181.190.254

х*******н ганц л юмыг дэмжиж байна хогийн лалуудыг хүчээр дарах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-12-11 202.21.108.10

Hikvison banduulsan shuu dee

Avatar

Зочин 2021-12-11 45.153.160.129

>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-11 142.79.202.93

Өөрсдөө хүний утас чагнаад гээд байсан даа. Чагнах эсэх нь америкийн эрх гэх юм болов уу?

Avatar

Зочин 2021-12-11 202.126.88.233

Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил мөн.Энэ технологийг Шинжааньд туршиж Уйгар болон бусад жижиг үндэстнүүдийн эрх зөрчигдөж Шинжаан Концлагераар дүүрсэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж