АНУ-аас 60 сая ам.долларын аюулгүй байдлын тусламж үзүүлэх хүрээнд Украинд өчигдөр зэвсэг, сум нийлүүлсэн талаар тус улсын төрийн департментаас мэдээллээ. Энэхүү тусламжийн сүүлчийн хэсгийг ирэх оны эхээр хүргэхээр төлөвлөсөн бөгөөд дөрвөн ширхэг радарын төхөөрөмж нийлүүлэх аж.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн есдүгээр сарын 1-нд Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийг Цагаан ордонд хүлээн авч уулзах үеэрээ энэхүү тусламжийг баталсан юм. Пентагоны төлөөлөгч Жон Кирбийн мэдээлснээр АНУ-аас Украины аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Жавелин танк эсэргүүцэгч зэрэг тулааны зэвсгүүдийг нийлүүлнэ гэж мэдэгдсэн.
ОХУ нь Украины хилийн ойролцоо цэргээ төвлөрүүлсэн энэ үед АНУ-ын тусламж нь Киевийн өөрийгөө хамгаалах чадамжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Харин ОХУ нь хил дээр хүчээ зузаатгасан нь АНУ-аас Украиныг зэвсэглэж, NATO зүүн зүгт хүрээгээ тэлж буйн эсрэг хилийн хамгаалалтаа чангатгасан арга хэмжээ хэмээн тайлбарласан.
Энэ он гарсаар АНУ-аас Украинд 450 сая ам.долларын аюулгүй байдлын тусламж үзүүлсэн байна. Крым хойг Украинаас салж ОХУ-д нэгдсэнээс хойш АНУ нь Киевт 2.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ