Улаанбаатар хотод өнөөдөр (2021.12.11) суурин 170, явуулын хоёр, түр 15 цэгт 189 багийн 861 эмч, ажилтан ажиллаж, 7,800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Томоохон зах, худалдааны төв дэх 15 түр цэг, их, дээд сургуулиудад хоёр явуулын баг ажиллана. Иймд иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.
2021.12.10-нд нийслэлийн хэмжээнд I тунд 93, II тунд 189, нэмэлт сэргээх тунд 5427, нийт 5709 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 38.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2981 (25.0 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.156 (76.7 хувь), 16-17 насны 26.853 (79.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Мөн шинжилгээний цэгүүд 09:00 цагаас 12:00 цаг хүртэл ажиллана.