Норовбанзад Сангийн Тэргүүн Б.Дэлгэрмаатай ярилцлаа
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Фукуокагийн Азийн соёлын шагналт, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзадын 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойг тохиолдуулан танай Сангаас ямар ажил төлөвлөсөн талаар
Б.Дэлгэрмаа:
-Зуун зуунаар өртөөлөн өвөг дээдсийн бүтээн туурвиж, өвлүүлэн үлдээсэн, дэлхийн соёлын их өвд бүртгэгдэн, Монгол хэмээх их улсыг тунхаглан илэрхийлэгч гайхамшгийн нэг болох Монгол ардын уртын дуугаа түгээн дэлгэрүүлж, хадгалан хамгаалах, хойч үедээ өвлөн уламжлуулах зорилгоор Монгол түмэн “Уртын дууны өдөр”-тэй болох нь нэн зүйтэй хэмээн үзэх үүднээс тус өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргуулах саналыг Норовбанзад Сангаас дэвшүүлсэн юм.
Ширгэшгүй баян ундаргатай ардын энэ хосгүй үнэт нандин эрдэнийг авьяас билэгт ард түмэн маань бүтээжээ” хэмээн ээж маань 70 гаруй уртын дууг ноотлож 2000 онд хэвлүүлж гаргасан “Талын морьтны дуу” номондоо бичсэн байдаг.
Хэдийгээр манай улс ЮНЕСКО-д хэд хэдэн биет бус соёлын өв бүртгүүлсэн ч “Дэлхийн дэлдгэр чихэнд монголчууд чухам ямар дуу авиа сонсгож байсан юм бол? УРТЫН ДУУ гэж хоёрхон үгээр үүнд хариу тавьж болно. Уртын дуу гэдэг бол дэлхийн хөгжмийн соёлд содон ганцаараа үлдсэн суут бүтээл. Түүнийг зохион хэрэглэж мөнхлөгч нь монголчууд. Монголын “таних тэмдэг”-ийн нэг нь “уртын дуу” билээ. Уртын дуу бол монголчуудын бүтээсэн өөр нэгэн гайхамшиг болох босоо бичигтэй ижил хосгүй үнэт эрдэнэ билээ. Монгол бичгийн нэгэн адил монгол ардын уртын дуу мөн л тэнгэрт тэмүүлсэн босоо хэв шинжтэй юм.” хэмээн нэрт зохиолч, доктор Л.Түдэв гуай нэгэнтээ хэлжээ.
Тиймээс монгол хүн бүр хоймортоо морин хуураа залж, уртын дуу, монгол бичгийн өдөртэй болсноор үндэстний адилтгал буюу бахархал, омогшил, бардамнал бий болно.
Энэ жил ээжийн маань сүүдэр тохиосны 90 жил болж байгаа. Ээжийн маань тэгш тоот ойн жилүүдэд түүний олон сайхан шавь, манай соёл урлагийн зүтгэлтнүүд уртын дууны их наадам зохион байгуулах, төрсөн нутагт нь гэрэлт хөшөө босгох, бүтээл туурвилыг нь сурталчлах зэргээр олон арга хэмжээ явуулж ирсэн. Энэ жилийн хувьд түүний “Алтан пянзыг” Япон Улсад хэвлүүлж, Уртын дууны өдөртэй болох санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дэмжүүлэх арга хэмжээ төлөвлөсөн юм. Эдгээрийг хойшлуулж цаг хугацааны хувьд бид өдий хүргэсэн нь цар тахлын нөхцөл байдалтай шууд холбоотой юм. Тиймээс Норовбанзад Сангаас 90 жилийн ойн арга хэмжээг үхэр жилдээ багтаан 2022 оны 1 дүгээр сард хийхээр төлөвлөж байна.
Дашрамд, манай Сангийн санаачилгыг Соёлын сайд Ч.Номин хүлээн авч дэмжиж буйд гүн талархал илэрхийлье. Шинэ үеийн улс төрчдийн төлөөлөл болсон Ч.Номин сайд, түүний тэргүүлсэн Соёлын яамтай хамтран уртын дуугаа судлах, түгээн дэлгэрүүлэх, дэлхийд сурталчлах, монгол хүн бүр уртын дуугаа дуулж чаддаг болох зэрэг олон бодитой ажлыг Норовбанзад Сангаас хэрэгжүүлэхэд бэлэн байгаа.
Холбоотой мэдээ