BRB койны хаалттай захиалга амжилттай 300% давж, хаалттай захиалгыг маргааш 22:00 цагт хаахаар боллоо | News.MN

BRB койны хаалттай захиалга амжилттай 300% давж, хаалттай захиалгыг маргааш 22:00 цагт хаахаар боллоо

BRB койны хаалттай захиалга амжилттай 300% давж, хаалттай захиалгыг маргааш 22:00 цагт хаахаар боллоо

BRB койны хаалттай захиалга амжилттай 300% давж, хаалттай захиалгыг маргааш 22:00 цагт хаахаар боллоо

Би Ар Би, Улаанбаатар группийн захирлууд Circle Park-ийн эзэд боллоо

Энтертайнмент бизнесийн салбарт тэргүүлэгч “Би Ар Би” компани Монголд үйлдвэрлэсэн соёлын контентыг дэлхийд экспортлох   “Circle park” төслийг хэрэгжүүлэх зорилгоор хаалттай зах зээл дээр койн арилжаалж байна. Тус компанийн BRB койны арилжаа арванхоёрдугаар сарын 1-ний өдөр эхэлснээс хойших ес хоногт мөнгөн дүнгээр 350 сая төгрөг цугласан бол төслийн бодит хөрөнгө оруулалт хоёр сая ам.доллараар нэмэгдээд байна. BRB койныг худалдаж авсан хүмүүсийн хувьд  Circle Park төслийн үнэ цэнийг мэдэрч ойлгосон, төсөлд итгэл үнэмшилтэй хандаж яваа соёлын салбарынхан түлхүү байгаа аж.  

 

Би Ар Би  компанийн  гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, "Улаанбаатар групп" ХХК-ийн ерөнхий захирал Ц.Батбаатар нар хамтран ажиллах гэрээ үзэглэж, Circle Park төслийн үүсгэн байгуулагчид гэдгээ зарласнаар хөрөнгө оруулалтын хэмжээ огцом нэмэгдсэн аж. Тээвэр, барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бизнесийн найман салбарт 20 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар групп”  хоёр сая ам.долларын хөрөнгө оруулалтыг уг төсөлд хийхээр болжээ. Койн гаргаж татахаар төлөвлөсөн хөрөнгө оруулалт нь хэд дахин давж биелсэн учраас компанийн зүгээс урьдчилсан захиалгаа хугацаанаас нь өмнө буюу энэ сарын 14-ний өдөр хаах шийдвэр гаргасан байна.

Ийнхүү “Авьяаслаг монголчууд”, “Voice of Mongolia”, “Яг түүн шиг” франчайзинг шоунуудыг бүтээлцэгч, XMF гэх мэт хөгжмийн том наадмуудыг зохион байгуулагч, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн олон төслийг хэрэгжүүлсэн Би Ар Би компанийн дэлхий рүү чиглэсэн том  төсөл дараагийн шат руугаа орж байна. 

“Улаанбаатар групп” ХХК-ийн хөрөнгө оруулалтад багтаж буй Яармагт байрлах таван га талбайд кино урлаг, хөгжим, анимэшн гэх мэт соёлын салбарын бүтээгдэхүүнээ дэлхийд экспортлох “Circle park”-ийн бүтээн байгуулалт өрнөх юм. “Барилгын салбарт дэд бүтэц, инженеринг, хот байгуулалтын чиглэлээр ажиллаж, 108.300 мкв иргэний болон олон нийтийн барилгыг барьж, ашиглалтад оруулсан компани Circle Park-ийн хамтран үүсгэн байгуулагч болсон нь төсөл амжилттай, хурдтай хэрэгжих хөшүүргүүдийн нэг боллоо” гэж Би Ар Би компанийнхан онцолж байна. 

 

“Улаанбаатар групп” ХХК-ийн ерөнхий захирал Ц.БАТБААТАР гэж хэн бэ?

"Улаанбаатар групп" ХХК-ийн Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Ц.Батбаатар  

2006 онд компаниа үүсгэж байгуулжээ. 15 жилийн хугацаанд бизнесийн найман салбарт 20 гаруй охин компанитай, 208 сая ам.долларын үнэлгээ бүхий группийг бий болгосон энэ эрхэм тээвэр, барилга, санхүү, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, хөрөнгийн менежмент ба нөхөн сэргээлт зэрэг салбарт бизнес эрхэлдэг. Тээврийн салбарт гэхэд л Монголдоо хамгийн анхны газрын тосны Олон Улсын тээврийг эхлүүлж байж. Өдгөө 1.5 сая км зайд тээвэрлэлт хийж гүйцэтгэжээ. Түүний голлох хоёр бизнесийн нэг нь барилгын салбар. Барилгын салбарт дэд бүтэц, инженеринг, хот байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 108.300 мкв иргэний болон олон нийтийн барилгыг барьж ашиглалтад оруулсан бүтээн байгуулагч. Түүний удирддаг компани Улаанбаатар хотыг утаагүй болгох зорилго тавин, 2028 он гэхэд 20.000 ногоон орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2018 оноос үйл ажиллагаагаа тэлж, Олон Улсын байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн нь түүний онцлох амжилтын нэг. Наад захын жишээ гэхэд л 2019 онд Японы алдарт, 120 гаруй жилийн түүхтэй YOSHINOYA HOLDING CO,.LTD-тэй хамтран ажиллаж эхэлжээ. Одоогоор олон улсын 20 гаруй компанийн албан ёсны дистрибьютерын эрх аваад байгаа аж. 

“Улаанбаатар групп”-ийн тухай товчхон 

  • Тээвэр, барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ гэх мэт найман салбарт 20 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар групп”-ийн бизнесийн голлох салбар нь барилга, тээвэр юм.
  • 2028 он гэхэд хэрэгжүүлж дуусгах 20 мянган айлын экологид  ээлтэй ногоон орон сууцны төслийнх нь эхний ээлжийн 3000 айлын орон сууцны төслийн барилга угсралтын ажил 2022 оны гуравдугаар сард эхэлнэ. Бэлтгэл ажил нь бүрэн хангагджээ. 
  • Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх гэж буй 3000 айлын орон сууцны төсөл нь барилгын салбарт шинэчлэл хийхээр бүтээн байгуулалт болох аж.  Өөрийн гэсэн өвөрмөц концепц бүхий нийт талбайн 70 хувийг ногоон байгууламж байдлаар шийджээ. "Улаанбаатар групп"-ийн зүгээс уг онцлогийн нэгээхэн хэсэг болгон Яармаг орчмын Туул голын эрэг дагуу 3.5 км талбайд  өөрийн хөрөнгөөр Олон Улсын жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар бэлтгэл ажлаа хангажээ.

Circle Park төслийн талаар болон хаалттай захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг coin.brb.mn  хаягаас сонирхох боломжтой. BRB койны хаалттай захиалгад оролцох хүсэлтэй хүмүүс 2021 оны 12 дугаар сарын 14-ний 22:00 цагаас өмнө амжиж соёлын бүтээгдэхүүнээ дэлхийд экспортлох мега төслийн койн эзэмшигчдийн нэг болох сонголтоо хийгээрэй. Circle Park төслийн баг УИХ-аар хэлэлцэгдэж буй  Виртуал хөрөнгийн тухай хууль батлагдсаны дараа анхдагч зах зээлд гарч, үндсэн хөрөнгө оруулалтаа татах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-10 24.64.232.90

Бонд гаргасан бол итгэх байлаа юун койн койн бол шууд луйвар хуульгүй

Avatar

Зочин 2021-12-10 66.181.160.43

Энэ н**ш гадныханы бохир мөнгө угаадаг энэ новшийг АТГ шалгах хэрэгтэй хүнд мөнгө өгөх нь битгий хэл өнчрүүлээд хаясан хүүхэддээ нэг төгрөг ч өгдөггүй гэж хав ойрынхон новшийн эр гэж ярьдаг юм бна лээ.

Avatar

Зочин 2021-12-10 107.77.212.169

Ali n ve?

Avatar

Зочин 2021-12-10 66.181.160.43

Юм л бол мөнгөө гайхуулж бхйдаг энэ новшийг АТГ шалгах хэрэгтэй хүнд мөнгө өгөх нь битгий хэл үр хүүхэдээ өнчрүүлж хаячихаад нэг төгрөг ч өгдөггүй н**ш гэж хав ойрынхон новшийн н**ш гэж ярьдаг юм бна лээ.

Avatar

Зочин 2021-12-10 107.77.212.169

Инженерчлэл гээч ээ. Юун инженеринг вэ? Хаанахаар ярих гээд бгаан?

Avatar

Зочин 2021-12-10 107.77.212.169

Apple Park shg l yum bish uu?

Avatar

Зочин 2021-12-10 64.119.18.147

Яагаад ийм ядмагхан өөрсдийгөө магтсан нийтлэл бичдэг юм бэ?

Avatar

Зочин 2021-12-10 202.126.89.223

100 хүүхдийн 4 цэцэрлэгийн үнэ дээ.

Avatar

Зочин 2021-12-10 124.158.64.174

Койн авч шатсан залуус зөндөө,зөндөө…. Тэд бусдаас ичээд шатсанаа ярьдаггүй юм. Койн аваад шатвал Төр засаг, цагдаа, шүүх таныг хамгаалахгүй гэдгийг хүмүүс ойлгоосой. Хөрөнгөөр баталгаажсан койн гэж ирээд л бүлтэрдэг гарууд их байнаа. Худлаа шүү.

Avatar

Зочин 2021-12-10 185.220.101.140

!!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-10 202.126.89.81

Хөөрхийдаө. Сул мөнгө босгочигоод л. Одоо хошгирдог мангар үлдээгүй байхоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж