Эрдэмтэд дэвшилтэт технологийн унтлагын уут зохион бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд дэвшилтэт технологийн унтлагын уут зохион бүтээж байна

Эрдэмтэд дэвшилтэт технологийн унтлагын уут зохион бүтээж байна

Эрдэмтэд нүдний хараанд муугаар нөлөөлөхөөс сэргийлдэг дэвшилтэт технологийн сансрын унтлагын уут зохион бүтээж байна. Зарим сансрын нисгэгчид сансарт байх хугацаанд нүдний хараа нь өөрчлөгдсөн тохиолдол байдаг аж.

Дэлхийн таталцал үгүй орчинд хүний биеийн аливаа шингэн толгой руу орж, нүдний алимыг бүрхэх нь бий. Зарим шинжээчид үүнийг Ангараг руу нисэхэд саад учруулж болзошгүй гэж үзэж байгаачлан энэ нь сансрын нисгэгчдийн хувьд хамгийн эрсдэлтэй эрүүл мэндийн асуудал юм.

Энэхүү дэвшилтэт унтлагын уут нь нүдний даралтыг ихэсгэлгүйгээр шингэнийг толгойноос хөл рүү урсгадаг байна. Унтлагын уутны хөгжүүлэлтийг Даллас дахь Техасын их сургуулийн профессор Бенжамин Левин хийж, төхөөрөмжөө Олон улсын сансрын станцад байршуулахаар ажиллаж байна.

Олон улсын сансрын станцад хамгийн багадаа зургаан сар ажилласан сансрын нисгэгчдийн тал илүү хувьд хараазүйн асуудал үүсч байсныг НАСА мэдэгдэж байв. Ойрын хараа муудах, уншихад хүндрэлтэй болох зэрэг асуудал үүсч, заримдаа туршилт хийхэд багийн гишүүдээс тусламж авах хэрэгтэй болдог байна.

“Ангараг руу хоёр жилийн хугацаатай явах гэх зэрэг урт хугацааны нислэгийн үеэр ямар хүндрэл учрахыг бид тааж мэдэхгүй байна. Хэрвээ сансрын нисгэгчид огт юм харахаа болих ч юм уу даалгавар гүйцэтгэхэд саад учирвал жинхэнэ аюул болно гэсэн үг” гэж профессор Левин хэлжээ.

Жон Филиппс гэх сансрын нисгэгч 2005 онд Олон улсын сансрын станцад ажиллахаар явахдаа хараа нь 6/6 байсан бол зургаан жилийн дараа буцаж ирэхдээ 6/30 болж буцаж иржээ. 6/6 гэдэг нь 6 метрийн зайд харна гэсэн үг юм. Үүнээс ч илүү хүнд нөхцөлтэй буцаж ирсэн нисгэгчид бас байдаг аж.

Дэлхий дээр хүн орноосоо босох бүрт таталцлын хүч шингэнийг бие рүү татдаг байна. Харин сансарт байгаа тохиолдолд таталцлын хүч сул учраас хүний биеийн шингэний тал илүү хувь нь толгой руу орж, нүдний алиманд даралт өгдөг. Үүнийг сансрын нислэгтэй холбоотой нүдний мэдрэлийн синдром гэж нэрлэдэг байна.

Унтлагын уутны хэлбэрийн хувьд хүний биеийн ташаанаас доод хэсгийг халхалсан хатуу бүрхүүл хэлбэртэй юм. Мөн тоос сорогчтой адил механизмаар ажиллах бөгөөд шингэнийг хөл рүү чиглүүлэх замаар даралтын зөрүү бий болгох үйлдэлтэй.

Сансарт гарсан хүн бүхэн хэрэглэх шаардлагатай юу, тогтмол хэрэглэж болох уу гэх мэт асуултын хариуг олохоор бид үргэлжлүүлэн ажиллаж байна гэж профессор Левин хэлжээ.

Эх сурвалж: BBC
М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж