Зүүнбаян-Ханги мандлын төмөр замын бүтээн байгуулалт ирэх онд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

Зүүнбаян-Ханги мандлын төмөр замын бүтээн байгуулалт ирэх онд эхэлнэ

Зүүнбаян-Ханги мандлын төмөр замын бүтээн байгуулалт ирэх онд эхэлнэ

Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг болох Зүүнбаян-Ханги мандлын төмөр замын бүтээн байгуулалт ирэх онд эхлэхээр болжээ. Тус чиглэлийн төмөр зам барьснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр гаргах бас нэгэн гарц нээгдэх төдийгүй бүс нутгийн хөгжилд ч бодит хувь нэмэр оруулна гэж албаныхан мэдээлэв.

Эл бүтээн байгуулалт эхэлснээр Зүүнбаян өртөө өргөжин тэлж, цаашдаа хөдөлгөөн зохион байгуулах, вагон үзэх, зам засварын зэрэг ажил нэмэгдэх төлөвлөлтийг албаныхан хийжээ.

Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өрнөснөөр нийт 1970 хүн амтай Зүүнбаян тосгон дахин сэргэн мандах боломжтой болж буй юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж