Эрх баригчдын эрх ба хүний эрх | News.MN

Эрх баригчдын эрх ба хүний эрх

Эрх баригчдын эрх ба хүний эрх

Эрх баригчдын эрх ба хүний эрх

Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулж, Ардчилсан нам эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг эрх баригчдаас нэхэв. Тэд “Монголд хүний эрхийг уландаа гишгэж, амьд явах эрхээ ч эдлэхэд хүндрэлтэй цаг үед амьдарч байна. МАН-ыг шүүмжилснийхээ төлөө иргэд цагдаа шүүхэд дуудагдаж, шоронд хоригдох болсон” гэж.

Сөрөг хүчин гудамжнаас хүний эрх, эрх чөлөөг эрх баригчдаас нэхэх зуур Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрх чөлөө-тэгш боломж-эв нэгдэл” уриатай Хүний эрхийн үндэсний форум болж өнгөрлөө. Уг форумд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  оролцож, хэлсэн үг нь “Өнөөгийн нийгэмд цэвэр агаар, цэнгэг ус мэт үгүйлэгдэж буй тулгамдсан асуудал нь нийгмийн шударга ёс юм. Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно. Хүн биш хууль засаглана гэдэг улс үндэстнээрээ Үндсэн хууль болон бусад хуульд захирагдахыг хэлнэ. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Гэвч эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүн бусдаас давуу эрх мэдэл эдлэх, хөнгөн ял шийтгэл хүлээх зэрэг шударга бус явдал нийгэмд оршсоор байна. Ийм байдалтай Монголын төр хэрхэвч эвлэрч болохгүй”.

Түүнчлэн төрийн тэрүүний зүгээс “задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг байх ёстой”-г сануулж. Тэрбээр энэ үгийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа, ялалт байгуулахдаа, тангараг өргөхдөө хэлж байсан юм. Мэдээж “Ардчилсан нийгэм бол хувь хүний дур зорго биш, харин хүмүүнлэг, энэрэнгүй, сахилга хариуцлагатай нийгэм” болох нь ойлгомжтой.

Гэхдээ хүний эрхийг хөсөрдүүлдэг нь төр. Төрийн эрхийг МАН гартаа авсан гэвэл хүний эрхийг зөрчиж буй хүмүүс нь МАН-ынхан гэсэн үг.  Тэр тусмаа цар тахлаар далимдуулан эрх баригчид хүний эрхийг уландаа гишгэсэн нь үнэн. Сөрөг хүчнийхэн одоо л “сэрж” байгаа болохоос Монголд хүний эрх эрх баригчдын ба энгийн иргэний гэж ялгавартай үйлчилдэг болоод удаж байна. Харамсалтай нь, эрх баригчдаас энгийн иргэний эрх ашгийг хамгаалах ёстой Хүний эрхийн үндэсний комисс нь зөвлөмж гаргахаас өөр шидгүй.  Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг цагдаа нар хүчээр ачаад явж байхад хүртэл Хүний эрхийн комисс нь таг байсан шүү дээ.

Үндэсний форум дээр ХЭҮК-ийн үүрэг гүйцэтгэгч Ж.Хунаных нь хэлсэн үг хүртэл “хөлдүү”, мэдрэмжгүй, мэдээлэлгүй. “Хэдийгээр бид нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрх зүйн таатай орчин бүрдүүлж чадсан ч шийдвэрлэх ёстой асуудлууд байсаар байна. Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх, хохирлоо шударгаар барагдуулах, эвлэлдэн нэгдэх, жагсах, цуглах, үзэл бодлоо илэрийлэх, иргэний болон улс төрийн эрхийг баталгаатай болгохыг хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагаас зөвлөсөөр байна” гэх хөндий хоосон илтгэлээс илүү эрх баригчид хүний эрхийг хэрхэн зөрчсөн талаарх бодитой, баримттай мэдээлэл өгөх ёстой байв, зүй нь бол шүү дээ.

С.Амарсайханы эхнэр улаан бүсээр чөлөөтэй орж гарч, Ш.Раднаасэд эхнэрээ дагуулаад “карго”-ны онгоцоор зорчиж байхад иргэд гэртээ ирж чадахгүй хилийн цаана “хоригдож”, ээжтэй, аавтай уулзаж чадахгүй хагацал үзсэн гашуун тохиолдол цөөнгүй.

22-ын товчоон дээр эмнэлгийн тусламж гуйсаар амиа алдсан эмэгтэй бол цар тахлын үед Монголын эрх баригчид хүний эрхийг хөсөр хаясны хамгийн тод жишээ байлаа.

Эрх баригчдын шүүмжилсэн, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн болгоныг өнөөдөр цагдаа шүүх дуудаж, дарамтлах болсны хамгийн сүүлийн жишээ нь Г.Ганбатын хэрэг. Түүнийг Ерөнхий сайдыг доромжилсон гэж  Зөрчлийн хуулиар 100 мянгаар торгосон явдал. Мөн дарга нарын дабль стандартыг эсэргүүцэн жагссан Д.Амартүвшинг өнгөрсөн сард шүүхээс 500 мянган төгрөгөөр  торгосон бол Э.Одбаярыг “бичлэг” тараасан гэж шоронд хүртэл хорьсон юм.

Гэтэл хэдэн зуун саяар нь авлига авсан дарга нар ердөө торгуулаад л хэргээс "мултарчихаж" байна. ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон Б.Батзориг, Б.Ундармаа нарыг торгоод өнгөрсөн бол гэр, оффисоос нь их хэмжээний бэлэн мөнгө гарч, авлигаа хүлээн зөвшөөрсөн гишүүн асан Д.Хаянхярваа, прокурор асан Ш.Нямдорж нарыг хялбаршуулсан журмаас хэргээ шийдвэрлүүлээд, сул чөлөөтэй явж байна. Тэгэхээр “Задарсныг засаглана, ядарсныг хамгаална” гэсэн Төрийн тэргүүний үг эсрэгээрээ үйлчилж байгааг сануулчихад буруудахгүй биз. Тэгээд ч “Хүмүүнлэг, энэрэнгүй, сахилга хариуцлагатай нийгэм болно” гэдэг нь хүмүүсийн амыг хорино, барина гэсэн үг бас биш юм. Бас хэн нэгэн дарга илүү эрх эдэлнэ гэсэн бүр биш.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-10 64.119.19.72

ЭРХ УРИСАН ДАВАРСАН МАЛНУД УРГЕ БИЕЛУЛ

Avatar

Зочин 2021-12-10 66.181.190.83

Эрх ярьсаар байгаад үүрэг гэдгийг орхигдуулсан учраас эмх замбараагүй дураараа дургих нь хэрээс хэтэрсэн тул нэг хэсэгтээ эмх цэгцэлж оруулахын тулд төр төмөр нүүрээ харуулж чанга гараар атгах нь харин ч зөв.

Avatar

Зочин 2021-12-10 185.220.101.140

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Zochin 2021-12-10 103.57.94.43

Монголыг өрөнд живүүлсэн АН хүний эрхийг хэлэх ёс зүйгүй, ард түмэнд очих баялгыг өөрдөө хувааж авчхаад юуны эрх ярих юм

Avatar

Зочин 2021-12-10 103.229.122.11

Сүүлийн үед монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын эсрэг ухуулга сурталчилгаа явуулах нь идэвхжиж байгааг Ерөнхийлөгч анзаарч байна уу?? Хамгийн сүүлчийн жишээ: 2021.12.10-ны 20:00 цагийн хүрдээр гадаад мэдээний редактор бүсгүй АНУ дахь хүний эрх, ардчилал нь хуурамч зүйл гэсэн утгатай элдэв хүмүүсийн ярианы цуглуулгыг эфирт цацаж байх юм?? Манай улсын гуравдагч том хөрш АНУ-ын эсрэг ийм суртал нэвтрүүлгийг хэвлэлийн эрх чөлөө гэдгээр халхавчилж болохгүй шүү!!!

Avatar

ЗОЧИН 2021-12-10 202.9.41.153

танай сайтад мэргэжлийн ёс зүй гэж байна уу

Avatar

zichin 2021-12-10 173.176.63.13

зааг хязгаараа ойлго

Avatar

Зочин 2021-12-10 66.181.186.26

ЭРХЭС МИНЬ МАН-ЫГ МУУЛАХ Ч ЯАХАВ, ТЭРТЭЙ ТЭРГҮЙ иргэд бид өөрснийхөө амьдралаар бодитой дүгнээд байгаа юм.Харин АН-аа магтах гэж байгаа бол даргынх нь нэрийг тавихгүй бол ЭРДЭНЭ ДАРГАТАЙ АН ЮМ УУ, ТУЛГАТ ДАРГАТАй АН ЮМ УУ, ЦОГТГЭРЭЛ ДАРГАТАЙ АН юм уу гэдэг дээр төөрөлдөөд жирийн иргэд бид хэцүү юм байна шүү дээ.

Avatar

Зочин 2021-12-10 64.119.20.124

ДАНДАА АНЫ ҮЕД БАТЛАГДСАН ХУУЛИАР Л БҮХ ЮМ ХЯЗГААРЛАГДСАН ШҮҮ АВИЛГА ЦЭЦГЭЛСЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж