Исламын улсын эсрэг дэлхийн эвсэл Ирак дахь байлдаанаа дуусгав

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

Исламын улсын эсрэг дэлхийн эвсэл Ирак дахь байлдаанаа дуусгав

Исламын улсын эсрэг дэлхийн эвсэл Ирак дахь байлдаанаа дуусгав

Исламын улсын эсрэг АНУ тэргүүтэй дэлхийн эвсэл Ирак дахь байлдаанаа дуусгав. Ирак дахь жихадист бүлэглэлийг ялахад тусалснаас хойш даруй дөрвөн жилийн хойно ийнхүү байлдаан дууслаа. Иракт байрлаад буй 2500 цэрэг одоогоор тус улсын аюулгүй байдлын албанд засгийн газрын хүсэлтээр зөвлөх, туслах, идэвхижүүлэх үүрэг гүйцэтгэсээр байна.

Эвслийнхэн энэхүү хамтын ажиллагаа нь Исламын улс дахин сэргэж, Иракт заналхийлэхгүй байх баталгаа болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. АНУ энэ оны төгсгөлд цэргүүдээ буцаан татна гэж долдугаар сард тохиролцсон билээ.

Ираны армийн гол командлагч Касем Сулеймани болон Шиа бүлэглэлийн толгойлогч нар өнгөрсөн жил нийслэл Багдадад АНУ-ын дроны дайралтад өртөж нас барсан учир Иракт гаднын цэргүүд ирж байрласан нь томоохон асуудал болж байв.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй Иракийн парламентаас эвслийнхэнд хандаж, “Исламын улсын аюул занал хараахан алга болоогүй байгаа хэдий ч байлдаанаа бүрэн зогсоохыг уриалсан” албан бус тогтоол гаргасан. Исламын улсын жижиг бүлэглэлүүд гол төлөв орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дайраад зугтах тактик ашигладаг байна.

Шиа бүлэглэлийг Иракийн цэргийн бааз руу пуужин болоод мина харваж, дроны дайралт хийсэн гэж АНУ буруутгажээ. АНУ тэргүүтэй дэлхийн эвсэл Садам Хусейныг түлхэн унагах зорилгоор 2003 онд Ирак руу довтолж, хомроглон хөнөөх зориулалттай зэвсгүүдийг устгаж байсан. АНУ-ын цэргүүд эцэст нь 2011 онд байлдаанаа зогсоосон боловч гурван жилийн дараа Исламын улс Иракийг эзлэх үеэр дэлхийн эвслийн бүрэлдэхүүнд багтан буцаж иржээ.

Иракийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Касим аль-Аражи Пүрэв гаригт болсон техникийн зөвлөгөөний дараа АНУ тэргүүтэй дэлхий эвслийнхний байлдаан дууссан тухай зарласан байна. Байлдаан дууссан хэдий ч цаашид сургалт, зөвлөгөө, идэвхижүүлэлтийн чиглэлээр эвсэлтэй хамтран ажилласаар байна гэж тэрбээр жиргэжээ.

Эх сурвалж: BBC
М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж