Баялагт суурилсан шинэ токений үе эхэллээ | News.MN

Баялагт суурилсан шинэ токений үе эхэллээ

Баялагт суурилсан шинэ токений үе эхэллээ

Баялагт суурилсан шинэ токений үе эхэллээ

Монгол Улсад эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи хослуулан аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар Эм Жи Эл Кейлум ХХК хөрөнгө босгох ажлаа эхлүүлж байна. Өнөөдөр Эм Жи Эл Кейлум ХХК шинэ крипто валютаа арилжихаар CAPEX биржтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Шинэ токены талаар Эм Жи Эл Кейлум ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Анхбаяраас тодрууллаа.

-Монголчуудад шинэ токен санал болгохоор биржтэй гэрээ байгууллаа. Арилжаа хэзээ эхлэх вэ?

-Бид 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12.12 цагт Монголынхоо CAPEX бирж дээр арилжаагаа эхэлнэ. Мөн зэрэгцээд олон улсын биржүүдэд арилжаа эхлүүлэхээр гэрээ байгуулаад байна. 2022 оны нэгдүгээр улиралд багтаан Сингапурын нэр бүхий бирж дээр хоёр дахь арилжаагаа эхэлнэ. Гадаадын хөрөнгө оруулагч нартай токены хэлцэл хийж, нийт шаардлагатай хөрөнгө оруулалтын 50 хувийг гэрээлсэн байгаа. Анхны арилжааныхаа өмнө 50 хувиа гэрээлсэн токен одоогоор байхгүй байх.

-Тэгэхээр нийт шаардлагатай хөрөнгө оруулалтын 50 хувь нь аль хэдийнэ  “боссон” гэсэн үг үү? Ингэж итгэсний шалтгаан юу бол?

-Эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи гээд тус бүрт нь суурилсан токен маш олон бий. Харин эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологийг хослуулсан цогц төсөлд суурилсан токен гэвэл одоогоор манай MGL Caelum ганцаараа байна. Бид энэ цогц байдлаараа хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж, итгэлийг хүлээсэн

-“Баялгаар баталгаажсан токен” гэсэн тодотгол сонирхол татаж байна. Ямар баялгаар баталгаажиж байгаа вэ?

-Бид токеноо баялгаар баталгаажуулсан. Ингэж зоригтой хэлж байгаагийн учир нь манай баг хамт олон, хөрөнгө оруулагчдын 15 жилийн хөдөлмөрт тулгуурласан ажлын эхлэл юм. Бид нүүрсний орд газрын хайгуулаас эхлээд нөөцөө баталгаажуулах, цахилгаан станцын ТЭЗҮ, зураг төсөл хийх, энэ бүхнээ олон улсын түвшинд аваачих ажлыг олон жил шат дараалан хийсэн. Цахилгаан станцын төсөл, нүүрсний орд газрын тайлан, жонш, кварцын орд газрын нөөцийг олон улсын түвшинд баталгаажуулсан. Энэ нь дэлхийн аль ч улсын банк санхүү, хөрөнгө оруулагчийн өмнө тавихад үнэлэгдэх үнэлэмжтэй болсон гэсэн үг. Бид энэ үнэлэмждээ тулгуурлан гадаадын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааныхаа хэлцэлийг хийж, өнөөдөр Монгол Улсдаа цахим токеноо санал болгож байна.

-Цогц төслийн тухай сонирхож байна. Хаана байгуулагдах, ямар хэмжээний үр өгөөжтэй төслүүд байх вэ?

-Том хэмжээтэй төсөл хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд эрчим хүчний асуудал тулгардаг. Тиймээс бид цогц төслийнхөө эхэнд Төв аймгийн Баян сумын Цайдам нуурын хүрэн нүүрсний ордод түшиглэн цахилгаан станц байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн Чойр орчимд байгуулагдах аж үйлдвэрийн цогцолборт есөн баяжуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж, ТЭЗҮ-гээ хийж байна. Нүүрсний орд, цахилгаан станцад тус бүртээ 200 гаруй хүн ажиллана. Цахилгаан станцаа түшиглэн хиймэл оюун ухаанд суурилсан ханган нийлүүлэлтийн сүлжээ, түүхий эдийн бирж байгуулж ажиллана. Нийт төслийнхөө хүний нөөцийг авч үзэхээр 7000 гаруй ажлын байр шинээр бий болох тооцоо гарсан байгаа.

Б.Хэрлэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж