АНУ Украиныг дэмжинэ | News.MN

АНУ Украиныг дэмжинэ

АНУ Украиныг дэмжинэ

Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн Пүрэв гаригт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа Оростой сөргөлдөөнтэй байгаа Украиныг АНУ дэмжиж буйгаа онцлоод, тус улсын ирээдүйн талаар төлөөлөгчдийг оролцуулалгүйгээр ширээний ард суухгүй байхаа амлав.

"АНУ болон түүний холбоотон түншүүд "Украйнгүйгээр Украины талаар шийдвэр гаргахгүй, хэлэлцэхгүй" гэсэн зарчим баримталж байна" гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.

Нэг цаг гаруй үргэлжилсэн яриа халуун дотно уур амьсгалд өрнөсөн бөгөөд Байден Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахих амлалтаа нотлосон байна. Үүний зэрэгцээ Оросын түрэмгийллийнхээ хариуд урьд өмнө хэзээ ч байгаагүй эдийн засгийн шийтгэл хүлээх болно хэмээн дурдсан гэж АНУ-ын нэрээ нууцалсан төлөөлөгч хэлжээ.

Байден Зүүн Европ дахь НАТО-гийн холбоотнуудтай Пүрэв гаригт ярилцаад, ОХУ-д буулт хийгээгүйгээ тайлбарласан байна. НАТО-гийн удирдагчид ОХУ-д буулт хийх талаар санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Гэвч Байден өөр нэгэн улсыг хил гаалийн шугамаа өөрчлөн, бусад улстай хамтран ажиллах боломжийг хязгаарлаж буй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүйгээ илэрхийлсэн гэж Цагаан ордны төрийн алба мэдээлсэн байна.

Украины Ерөнхийлөгч Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгчтэй шууд ярилцмаар байна гэж Байденд хэлжээ.

Зеленскийн ажлын албаны орлогч дарга Андреи Сибига хоёр орны тэргүүний яриаг сонсч байсан аж. Тэрбээр “Украин ОХУ-тай ярилцахад бэлэн байна. Хамтрагч түншүүдийн дэмжлэгээр чадах болно” гэжээ.

Путинтэй уулзах үеэр Байден Украинд халдан довтлох нь Оросын эсрэг урьд өмнө байгаагүй эдийн засгийн хориг арга хэмжээ авахад хүргэнэ гэж Цагаан ордон мэдэгдэв. Путин Хойд Атлантын эвслийн байгууллагыг Киевтэй харилцаагаа өргөжүүлж, ОХУ-тай хиллэдэг хил дээр цэргийн хүчээ нэмэгдүүлснээр хурцадмал байдлыг улам дордуулж байна гэж буруутгасан талаар Кремль мэдэгдэв.

Эх сурвалж: BLOOMBERG
Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2021-12-10 64.119.18.6

Соц. лагерь сүйрч Польш Чех, словак, Унгар Румын Болгар Зүүн Герман цааш бүр Балтын гурав, одоо Украйн Молдав Гүрж гээд 100 гаруй сая тэнэгүүд аймшигт Америк, Европын холбоо руу хайр зарлан тэмүүлээд, хамгийн энэрэнгүй өгөөмөр баян Оросоос амь тэмцэн зугтаад буй нь монголчууд биднээс ухаанаар мөн хол дутуу яа, ккк. манай ухаантнууд бол орос ах гээл хэлээ хазаал долийж байгаа л хүчиндүүлж байгаа юм чинь ккк.

Avatar

Ovgon 2021-12-10 64.119.18.6

германыг ялсан олон холбоотнуудын 1 зху хүйтэн дайнд ялагдаад одоо байхгүй болчихсон байх юм.'путин тэр ялалтыг нь хувийн өмч болгох гэд эргүүтэж дэлхийн шившиг болоод. шинэ орос орон эдийн засаг техник технологоороо ялагдсан германы хараат, түүхий эдийн бааз нь болчихсон байх юмдаа. тэгэхээр яс юман дээр хэн нь ялсан юм бол доо ккк

Avatar

Зочин 2021-12-10 202.9.40.209

Энэ сайт чинь АН-ын сайт. Бүр тодорхой хэлбэл Элбэгдоржтонгийн сайт гэдгийг бүгд мэднэ. Монголчууд өөрсдийнхөө хувь заяаны талаар санаа зовох хэрэгтэй. АНУ болон Барууныхны талд орж мөнхийн 2 хөршөө гомдоовол харин ч сайнаа үзэхгүй. Украйны явдал монголчуудад ямар ч хамаагүй. Монголчууд өөрийн гэсэн онцлогтой гадаад бодлого явуулах ёстой. тэрнийг бусад орнууд ойлгоно. Бид хашигчиж нэгнийг нь муул талцаад хэрэгггүй дуугүй л эдийн засгаа хөгжүүлээд явж байвал барав

Avatar

Зочин 2021-12-10 64.119.24.212

Дэмждэг юм шүү. Харин хүдэрвэл орхиод л гарна даа.

Avatar

Зочин 2021-12-10 111.220.50.43

Украйныг сайн сумлаж дарвалзуулж байгаад Киевийг оролцуулаад зүүн биеийн бүх нутгийг нь тусгаар улс болгоод тус тусад нь ерөнхийлөгчтэй болгочих хэрэгтэй!

Avatar

Зочин 2021-12-10 202.55.188.110

Украйн орос руу нэг удаа дайраагүй нэг см нутгийг нь булаан эзлээгүй. Орос харин Украйны газар нутгийн 8 хувийг булаан эзэлж хэдэн эх оронч залуусыг нь амь насыг нь үгүй хийсэн. Тийм байж дандаа худлаа хохирогчийн дүрд тоголдог орос бол завааан улс

Avatar

Зочин 2021-12-10 124.158.64.174

Орчуулга, найруулан бичлэгээ сайжруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-12-10 185.220.101.140

))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Ovgon 2021-12-10 64.119.18.6

Соц. лагерь сүйрч Польш Чех, словак, Унгар Румын Болгар Зүүн Герман цааш бүр Балтын гурав, одоо Украйн Молдав Гүрж гээд 100 гаруй сая тэнэгүүд аймшигт Америк, Европын холбоо руу хайр зарлан тэмүүлээд, хамгийн энэрэнгүй өгөөмөр баян Оросоос амь тэмцэн зугтаад буй нь монголчууд биднээс ухаанаар мөн хол дутуу яа, ккк. манай ухаантнууд бол орос ах гээл хэлээ хазаал долийж байгаа юм чинь ккк.

Avatar

Зочин 2021-12-10 192.82.91.188

Манай хэвлэлийнхэн Орос Хятадын эсрэг барууны холбоонд элссэн юу уу.Энэ хоёр орны эсрэг зөвхөн барууны суртал ухуулгыг л цацах болжээ. Эдний ард АН-ын нөхөд л байгаа биз.Тэдний дотор орос хятадыг үзэн ядагчид дүүрэн.Тэдний хувьд, Оросууд өөрийгөө хамгаалах эрхгүй,НАТО зэвсэглэн заналхийлэх нь үздэг биз.Украинд байгаа оросууд үндсэн хэлээрээ ярих эрхээ хасуулах хүртэл хавчидах нь зөв биз.Бараг фашист дэглэмтэй,хүний эрхийг дээд зэргээр хохироогчтай, хүний эрх яригч баууныхан сүлбэлдэх нь зөв биз

Avatar

Зочин 2021-12-10 72.196.192.250

Maanag mongol chi uuruu bichig vsegee horiulj uurchlvvlchee d duu garch chadahgvi suuj baij,tend baigaa orosiig umuurnu genee, usan tarhitai, uilanhai zvrhten mini hohi chimee !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж