Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

АНУ Украиныг дэмжинэ

АНУ Украиныг дэмжинэ

Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн Пүрэв гаригт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа Оростой сөргөлдөөнтэй байгаа Украиныг АНУ дэмжиж буйгаа онцлоод, тус улсын ирээдүйн талаар төлөөлөгчдийг оролцуулалгүйгээр ширээний ард суухгүй байхаа амлав.

"АНУ болон түүний холбоотон түншүүд "Украйнгүйгээр Украины талаар шийдвэр гаргахгүй, хэлэлцэхгүй" гэсэн зарчим баримталж байна" гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.

Нэг цаг гаруй үргэлжилсэн яриа халуун дотно уур амьсгалд өрнөсөн бөгөөд Байден Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахих амлалтаа нотлосон байна. Үүний зэрэгцээ Оросын түрэмгийллийнхээ хариуд урьд өмнө хэзээ ч байгаагүй эдийн засгийн шийтгэл хүлээх болно хэмээн дурдсан гэж АНУ-ын нэрээ нууцалсан төлөөлөгч хэлжээ.

Байден Зүүн Европ дахь НАТО-гийн холбоотнуудтай Пүрэв гаригт ярилцаад, ОХУ-д буулт хийгээгүйгээ тайлбарласан байна. НАТО-гийн удирдагчид ОХУ-д буулт хийх талаар санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Гэвч Байден өөр нэгэн улсыг хил гаалийн шугамаа өөрчлөн, бусад улстай хамтран ажиллах боломжийг хязгаарлаж буй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүйгээ илэрхийлсэн гэж Цагаан ордны төрийн алба мэдээлсэн байна.

Украины Ерөнхийлөгч Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгчтэй шууд ярилцмаар байна гэж Байденд хэлжээ.

Зеленскийн ажлын албаны орлогч дарга Андреи Сибига хоёр орны тэргүүний яриаг сонсч байсан аж. Тэрбээр “Украин ОХУ-тай ярилцахад бэлэн байна. Хамтрагч түншүүдийн дэмжлэгээр чадах болно” гэжээ.

Путинтэй уулзах үеэр Байден Украинд халдан довтлох нь Оросын эсрэг урьд өмнө байгаагүй эдийн засгийн хориг арга хэмжээ авахад хүргэнэ гэж Цагаан ордон мэдэгдэв. Путин Хойд Атлантын эвслийн байгууллагыг Киевтэй харилцаагаа өргөжүүлж, ОХУ-тай хиллэдэг хил дээр цэргийн хүчээ нэмэгдүүлснээр хурцадмал байдлыг улам дордуулж байна гэж буруутгасан талаар Кремль мэдэгдэв.

Эх сурвалж: BLOOMBERG
Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж