Ираны цөмийн хэлэлцээрийн асуудал хурцадмал байна

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

Ираны цөмийн хэлэлцээрийн асуудал хурцадмал байна

Ираны цөмийн хэлэлцээрийн асуудал хурцадмал байна

2015 онд татгалзсан цөмийн хэлэлцээрийг сэргээх зорилготой Иран болон дэлхийн гүрнүүдийн хоорондын хэлэлцээ хэдхэн хоног завсарласны дараа Пүрэв гаригт Вена хотноо дахин эхэлж, Тегеран өнгөрсөн долоо хоногт Европын орнуудыг хатуу шүүмжилсэн шаардлага тавьсны дараа дахин хурцадмал байдал үүсэв.

Хэлэлцээрт гарын үсэг зурсан Иран, Их Британи, Франц, Герман, Орос, Хятад улсуудын уулзалт үд дунд эхэлж, Европын холбооны дипломатч Энрике Мора тэргүүлсэн байна.

АНУ 2018 онд ерөнхийлөгч байсан Дональд Трампын үед гэрээнээс гарсан тул одоо үргэлжилж буй яриа хэлэлцээнд шууд бусаар одоогийн Ерөнхийлөгч Жо Байден оролцон, хэлэлцээрт дахин нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Вашингтон өнгөрсөн амралтын өдрүүдэд, АНУ-ын Ираны асуудал эрхэлсэн тусгай элч Роберт Маллей тэргүүтэй төлөөлөгчдийг Вена руу илгээхээр төлөвлөж байна.

Өнгөрсөн долоо хоногт Ираны төлөөлөгчид хэлэлцээнд оролцогч бусад талуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж олон удаа шаардсаны дараа Европын дипломатууд Тегераныг "бодит санал"-аар эргэн ирэхийг уриалав. Өнгөрсөн долоо хоногт болсон яриа хэлэлцээ нь сүүлийн таван сар гаруйн хугацаанд хийсэн анхны хэлэлцээ байсан. Тегеранд шинэ, хатуу чиг хандлагатай засгийн газар засгийн эрхийг гартаа авснаас үүдэн байдал хурцдаж байна.

2015 онд Вена хотод мөрдөгдөж, хамтарсан иж бүрэн төлөвлөгөө гэгддэг хэлэлцээр нь эдийн засгийн хориг арга хэмжээг сулруулсны хариуд Ираны цөмийн хөтөлбөрийг хазаарлах зорилготой байв.

АНУ Ираны эсрэг авсан хориг арга хэмжээгээ эргүүлэн татах шийдвэр гаргасны дараа Тегеран цөмийн хөтөлбөрөө дахин эрчимжүүлж, ураны гэрээнд заасан босго хэмжээнээс хэтрүүлэн баяжуулсан байна. Иран мөн НҮБ-ын атомын хяналтын байгууллагын ажиглагчдыг цөмийн байгууламжид нь нэвтрэхийг хязгаарласан тул тус улс юу хийж байгаа талаар олон улсын тэрүүнүүд  санаа зовниж байна.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж