2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 606,509,032.06 төгрөгийн үнийн дүн бүхий 770,913 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК (UID +15.00%), "Мандал говь импэкс" ХК (MNG+12.50%), болон "Өндөрхаан" ХК (ONH+11.06%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Түшиг Уул" ХК (TUS-12.73%), "Эрчим Баян Өлгий" ХК (BOE- 9.52%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL- 6.67%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 87,877 ширхэг нэгж эрх 62,361,658 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 1.02 хувиар өсөж 41252.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,489,605,041,375.60 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ