Фредди Меркурийн төгөлдөр хуурыг дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

Фредди Меркурийн төгөлдөр хуурыг дуудлагаар худалдана

Фредди Меркурийн төгөлдөр хуурыг дуудлагаар худалдана

Queen хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркуригийн нэгэн цагт эзэмшиж байсан төгөлдөр хуурыг дуудлага худалдаанд оруулахаар боллоо. Уг төгөлдөр хуурыг Queen хамтлагаас 36 жилийн өмнө Уэльсийн рок хамтлаг "The alarm" худалдаж авч байжээ. Анх Английн Вилтшир хошууны Gardiner Houlgate дуудлага худалдааны пүүс дуудлага худалдаанд оруулж байсан аж.

Queen хамтлагийн 1984 онд гаргасан "The works" цомогт ашиглагдсан энэхүү төгөлдөр хуур нь 20 мянган паундын үнэлгээтэйгээр дуудлага худалдааг эхлүүлсэн ч эцэст нь 11500 паундаар зарагдсан байна.

Queen хамтлаг нэгэнтээ “Аз жаргалыг мөнгөөр худалдаж авч чадахгүй” гэж дуулсан хэдий ч мөнгө гээч зүйл тэдэнд Kawai EP308 цахилгаан төгөлдөр хуур авчирч байв. Тэд төгөлдөр хуураа студид ч, аялан тоглолтуудад ч хэрэглэдэг байв. Мөн Hammer to fall гэх алдартай уран бүтээл нь багтсан "The works" цомогтоо ашиглажээ.

"The alarm" хамтлагийн гоцлол дуучин Майк Петерс 1985 онд Швейцарьт зохиогдсон Montreux поп фестивалийн үеэр Фредди Меркуритэй уулзахад домогт дуучин тус хамтлагийг тусалж дэмжихээ илэрхийлж байсан аж. Дараа жил нь "The alarm" хамтлаг аялан тоглолтоо хийх болоход төгөлдөр хуур хэрэг болсон учраас Queen-ээс 3000 паундаар төгөлдөр хуурыг нь худалдаж авчээ.

Аялан тоглолт дуусаад, Майк Петерс тус төгөлдөр хуурыг студидээ хадгалсан байна. Төгөлдөр хуураа зарах болсон шалтгаанаа хэлэхдээ “Энэ төгөлдөр хууранд ямар нэгэн ид шид байдаг. Манай хамтлаг яаж шуугиулж байсан шиг шуугиан дэгдээх хэн нэгэнд энэ төгөлдөр хуур очоосой гэж би хүсч байна” гэжээ.

Эх сурвалж: BBC
М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж