Ослын улмаас 16-44 насны дөрвөн хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

Ослын улмаас 16-44 насны дөрвөн хүн нас баржээ

Ослын улмаас 16-44 насны дөрвөн хүн нас баржээ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд өчигдөр (2021.12.09) 13.00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, иргэн М-ийн "Приус-20" автомашин, иргэн Б-ийн "Вингроад" автомашинтай мөргөлдөж, ослын улмаас гурван хүн гэмтэж, дөрвөн  хүн нас барсан байна.

"Вингроад" автомашин таван зорчигчтой явж байжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 14:20 цагт очиход 8-45 насны гурван хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж, Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүлээлгэн өгсөн байна.

Харамсалтай нь ослын улмаас 16, 36, 40, 44 насны дөрвөн хүн гэмтлээ даалгүй газар дээрээ нас баржээ. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар Өмнөговь аймгийн Тээврийн цагдаагийн алба ажиллаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж