УИХ-ыг тарахгүй бол улс төрийн суулт хийнэ гэв | News.MN

УИХ-ыг тарахгүй бол улс төрийн суулт хийнэ гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

УИХ-ыг тарахгүй бол улс төрийн суулт хийнэ гэв

“Амлалт нэхэх ард түмний холбоо” энэ сарын 27-нд “Улаанбаатар палас”-т  нийслэлийн иргэдтэй уулзаж, хөдөлгөөнийхөө салбар зөвлөлүүдийг  хотын дүүргүүдэд зохион байгуулах аж. Мөн ирэх сарын 5-нд УИХ-ыг тарахыг шаардсан жагсаал цуглаан хийх гэж байгаагаа тус холбооны тэргүүн Д.Батцогт, ерөнхий зохицуулагч Г.Уянга, орон нутаг хариуцсан зохицуулагч Л.Батсайхан тэргүүтэй хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. “Манай холбооныхон өнгөрсөн сарын 24-нд  УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээс гадна МАХН, АН-ын даргад шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад  2008 оны сонгуулиар амласан 1,5 сая, нэг сая төгрөгийн амлалтаа  хэрхэн биелүүлэх гэж байгаа талаараа хэлэлцэхээр УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардсан юм. Гэвч  УИХ-ын Тамгын газраас  ээлжит бус чуулганыг  хуралдуулж амлалтын асуудлыг  авч хэлэлцэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс АНАТХ Монгол орон даяар УИХ-ыг тараах тэмцэлд босох болсноо мэдэгдэж байна” гэж тус холбооны  ерөнхий зохицуулагч Г.Уянга онцолсон юм. Түүнчлэн дээрх тэмцэлд иргэн бүхэн хувь нэмрээ оруулах хэрэгтэй байгаа учраас  орон даяар өнөөдрөөс эхлэн 100 төгрөгийн аян  зохион байгуулах аж. Мөн УИХ-ыг огцрохыг шаардсан гарын үсэг цуглуулах юм байна. “УИХ-ыг тартал тэмцлээ үргэлжлүүлнэ.  Хэрвээ УИХ тарахгүй бол улс төрийн суулт зарлах болон тэмцлийн бүхий л боломжтой арга хэрэглэнэ” хэмээн гэж хурал зохион байгуулагчид мэдэгдлээ.

Б.Анхцэцэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-03-16 127.0.0.1

том ордуудаасаа Хятадтай хуваалцаагүй бас Монголчууд хоорондоо нэгдэнэ гэхээс Хятадууд боож үхэх нь ээ Хүн болгонд 25 сая төгрөг тараавал Монгол үйлдвэрийн цогцос байгуулж чадахгүй бас инфляци галзууртлаа өсч авсан 25 сая нь 1 саяд хүрэхгүй үнэтэй болно бас ард нь үүссэн инфляцийг бууруулах гэж Засгын газар бас л хүчээ дайчилна ард түмэн өнөдр үнэд дарагдаж ядарна Үүнийг энэ х***а хүүхэн маш сайн ойлгож мэдээллээс хол хөдөөнийхний тархийг эргүүлж яваа

Avatar

Зочин 2010-03-16 127.0.0.1

энэ х***а хүүхнийг одоо Хятад уруу нь явуулах цаг болсон Ядаргаатай байна

Avatar

iigee mas 2010-03-16 127.0.0.1

oo ooroo ix xurald orson bol yaax baisan boldooo xoorxiii songogdoogyi bolxoorool ter

Avatar

Дулмаа 2010-03-16 127.0.0.1

Уянгаа бид дэмжиж байгаа шүү
Битгий бууж өгөөрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж