Д.Ганбат, Монголхүү нар "Хүний эрхийн төлөө тэмцэгч" боллоо | News.MN

Д.Ганбат, Монголхүү нар "Хүний эрхийн төлөө тэмцэгч" боллоо

Д.Ганбат, Монголхүү нар "Хүний эрхийн төлөө тэмцэгч" боллоо

Д.Ганбат, Монголхүү нар "Хүний эрхийн төлөө тэмцэгч" боллоо

Ардчилсан намаас Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр (2021.12.10) тайван жагсаал зохион байгуулж байна. Жагсаалын үеэр хүний эрхийн төлөө тэмцэгчдийг алдаршууллаа.


Ардчилсан намын гишүүн С.ЭРДЭНЭ:

-Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр. Ардчилал, эрх чөлөөний тэмдэглэлт өдөр болгож их хурлын тогтоол гарсан. Энэ өдөр хүний эрхийн нээлттэй цуглаан зохион байгуулахаар төлөвлөсөн. Өглөөнөөс хойш цагдаа хүчний байгууллагууд элдэв байдлаар саатууллаа. Үйл ажиллагаа явуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрх маань хүний эрхийн өдөр ч зөрчигдөж байна. Хүчний байгууллагууд жагсагчдын эрх ашгийг сахиулах ёстой болохоос нийгмийн хэв журам сахиулж буй нэрийн дор эрх баригчдын талд ажиллаж болохгүй. Монголын нийгэмд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдөж байна. Тэр битгий хэл амьдрах эрх ч хангагдахгүй байна. Тиймээс хүний эрхийн төлөө тууштай тэмцэж буй хүмүүстээ талархал илэрхийлж байна. Энэхүү хүндтэй шагналыг ардчиллын төлөө тэмцэж, хүний эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэж байгаа Д.Монголхүү, Д.Ганбат нарт гардуулъя. Монголд зөрчигдөж буй хүний эрхийг сэргээх цаг болсон.

“NoDoubleStandart” хөдөлгөөний зохион байгуулагч Д.МОНГОЛХҮҮ:

-Олон улсад хуулиар хамгаалагдсан хүний эрхийг хамгаалагч байдаг бол Монголд энэ тухай хууль саяхан батлагдсан. "Хүний эрхийн төлөө тэмцэгч" хэмээх хүндтэй шагнал авсандаа их сандарч байна. Монгол Улсад зөрчигдөж буй хүний эрхийн асуудлыг ил тод зарлаж, залуучуудтай нэгдэж хөдөлгөөн зохион байгуулсан. Талбай дээр үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө манай хөдөлгөөний бүх хүн өнөөдөр цагдаад шалгагдаж байна. Энэ бол ардчилал үнэгүйдсэний тод илрэл. Хөл хорионы хугацаанд олон мянган хүний эрх ашиг зөрчигдөж, Covid-19-өөр өчнөөн мянган хүн нас барлаа. Үүний хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой. Бидний тавьж буй олон шаардлага эцэстээ Засгийн газрыг огцруулах ганц шалтгаан болсон.

Хууль хэлбэржилтгүйгээр хэрэгжиж байж ардчилсан улс гэж тодорхойлогдоно. “NoDoubleStandart” хөдөлгөөнийг санаачилсан, оролцсон хүн бүрийг цагдаагийн байгууллага шалгаж байгаагаас үзвэл Монголд хууль үйлчлэхгүй байна. Бид зургадугаар сарын 25-наас хойш ямар ч хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Үзэл бодлоо л илэрхийлсэн. Эрх баригчдын хэргийг өчнөөн жилээр нь дарж, шалгадаг байж иргэдийн эрх ашигт халдахдаа маш хурдан. Энэ бол эрх мэдлийн тэнцвэргүй байдал хуулийн байгууллагад ч үйлчилж байгаагийн илрэл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-10 192.82.87.172

Энэ С.Эрдэнэ гэж яадаг шир вэ. Хүүгийнхээ найзыг шагнаж эдр. олон мянган нөхдийнхөө итгэлийг алдаж ширлэж байхаар би ингэж чадахгүй нэр нүүртэй амьдрая гээд шорондоо явсан нь дээршдээ.Нэр төртэй амьдар

Avatar

lol 2021-12-10 66.181.160.20

hutsalgui tonil. mongol hangalttai erh chuluutei

Avatar

Зочин 2021-12-10 122.201.22.229

ENE HUJAHUG AFGAHRU TSUL

Avatar

Зочин 2021-12-10 66.181.180.233

Дээд шүүх АН гэж дээрэмчдийн бүлэглэлийг тараах ёстой. АН нэрээр гул барьж энэ улсыг сөнөөсөөр өнөөдөр хүрлээ. Харин 2 АНыг Дээд шүүх бүртгэхгүй нь ойлгомжтой, Нэг АН болж олны нүдэн дээр болон шүүх дээр баталж шүүхэд хандах учиртай.Ингэхгүйгээр маргалдах буюу Дээд шүүхийг маргаандаа татан ороцуулахаар оролдох аваас АН-ыг Дээд шүүх тараах гаргалгаатай.

Avatar

зочин 2021-12-10 192.82.71.17

улсын баатар цолоор шагнах болов уу

Avatar

АН-дарга Тулгат биш ээ... Холион хутгагч алиа салбилдай, Дээд ШҮҮХ С. ЭрдЭний НАМЫГ Тараагаад өгөөч ээ Шударга Шүүгч байна вэ? 2021-12-10 64.119.26.229

Дээд Шүүх С. Эрдэний АН-ыг тарааж өгөөч ээ

Avatar

Зочин 2021-12-10 202.55.188.39

Намын эрх ашигийн төлөө тэмцэгч оны шилдэг нам дагасан зомби болсон гээч дээ.

Avatar

Зочин 2021-12-10 202.55.188.39

Оны шилдэг гамын зомби боллоо гээч бас ш а а д а г гарууд шүү.

Avatar

Зочин 2021-12-10 202.179.24.108

Хүний анхаарал татах гээд эрх гээд … хашгираад яваад байж дээ

Avatar

Зочин 2021-12-10 202.9.40.209

Цаасан малгай өмгөж байгаад золиосонд гаргах нь дээ. Нөгөөдөх нь ч хөөрч давхиад. таарчихсан ч улс болдоо

Avatar

Зочин 2021-12-10 103.229.122.96

Happy Баяр хүргэе

Avatar

зочин 2021-12-10 202.9.46.74

хүний эрх, үүрэг хоёрыг адил хэмжээнд тавихгүй бол Монгол Улс хөгжихөө болих нь, ард иргэд ганц эрх яриад ажил хийж баялаг бүтээхээ болилоо. 30 жил ингэж явлаа. Одоо эрхийн зэрэгцээ иргэн хийний үүргийг сайн ярьж сурталчлая. Дан ганц хүний эрх ярьсан улс хэзээ ч хөгждөггүйг манай улсын сүүлийн 30 жилийн түүх гэрчилнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж