Д.Ганбат, Монголхүү нар "Хүний эрхийн төлөө тэмцэгч" боллоо

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

Д.Ганбат, Монголхүү нар "Хүний эрхийн төлөө тэмцэгч" боллоо

Д.Ганбат, Монголхүү нар "Хүний эрхийн төлөө тэмцэгч" боллоо

Ардчилсан намаас Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр (2021.12.10) тайван жагсаал зохион байгуулж байна. Жагсаалын үеэр хүний эрхийн төлөө тэмцэгчдийг алдаршууллаа.


Ардчилсан намын гишүүн С.ЭРДЭНЭ:

-Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр. Ардчилал, эрх чөлөөний тэмдэглэлт өдөр болгож их хурлын тогтоол гарсан. Энэ өдөр хүний эрхийн нээлттэй цуглаан зохион байгуулахаар төлөвлөсөн. Өглөөнөөс хойш цагдаа хүчний байгууллагууд элдэв байдлаар саатууллаа. Үйл ажиллагаа явуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрх маань хүний эрхийн өдөр ч зөрчигдөж байна. Хүчний байгууллагууд жагсагчдын эрх ашгийг сахиулах ёстой болохоос нийгмийн хэв журам сахиулж буй нэрийн дор эрх баригчдын талд ажиллаж болохгүй. Монголын нийгэмд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдөж байна. Тэр битгий хэл амьдрах эрх ч хангагдахгүй байна. Тиймээс хүний эрхийн төлөө тууштай тэмцэж буй хүмүүстээ талархал илэрхийлж байна. Энэхүү хүндтэй шагналыг ардчиллын төлөө тэмцэж, хүний эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэж байгаа Д.Монголхүү, Д.Ганбат нарт гардуулъя. Монголд зөрчигдөж буй хүний эрхийг сэргээх цаг болсон.

“NoDoubleStandart” хөдөлгөөний зохион байгуулагч Д.МОНГОЛХҮҮ:

-Олон улсад хуулиар хамгаалагдсан хүний эрхийг хамгаалагч байдаг бол Монголд энэ тухай хууль саяхан батлагдсан. "Хүний эрхийн төлөө тэмцэгч" хэмээх хүндтэй шагнал авсандаа их сандарч байна. Монгол Улсад зөрчигдөж буй хүний эрхийн асуудлыг ил тод зарлаж, залуучуудтай нэгдэж хөдөлгөөн зохион байгуулсан. Талбай дээр үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө манай хөдөлгөөний бүх хүн өнөөдөр цагдаад шалгагдаж байна. Энэ бол ардчилал үнэгүйдсэний тод илрэл. Хөл хорионы хугацаанд олон мянган хүний эрх ашиг зөрчигдөж, Covid-19-өөр өчнөөн мянган хүн нас барлаа. Үүний хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой. Бидний тавьж буй олон шаардлага эцэстээ Засгийн газрыг огцруулах ганц шалтгаан болсон.

Хууль хэлбэржилтгүйгээр хэрэгжиж байж ардчилсан улс гэж тодорхойлогдоно. “NoDoubleStandart” хөдөлгөөнийг санаачилсан, оролцсон хүн бүрийг цагдаагийн байгууллага шалгаж байгаагаас үзвэл Монголд хууль үйлчлэхгүй байна. Бид зургадугаар сарын 25-наас хойш ямар ч хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Үзэл бодлоо л илэрхийлсэн. Эрх баригчдын хэргийг өчнөөн жилээр нь дарж, шалгадаг байж иргэдийн эрх ашигт халдахдаа маш хурдан. Энэ бол эрх мэдлийн тэнцвэргүй байдал хуулийн байгууллагад ч үйлчилж байгаагийн илрэл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж