Пеле: Санаа зоволтгүй, би Зул сарын баяр тэмдэглэнэ | News.MN

Пеле: Санаа зоволтгүй, би Зул сарын баяр тэмдэглэнэ

Пеле: Санаа зоволтгүй, би Зул сарын баяр тэмдэглэнэ

Пеле: Санаа зоволтгүй, би Зул сарын баяр тэмдэглэнэ

Хөлбөмбөгийн спортын амьд домог Пелегийн биеийн байдал гэнэт муудан, эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээ хэд хоногийн өмнө гарсан. Өдгөө 81 настай тэрбээр өнгөрөгч есдүгээр сард бүдүүн гэдэсний хавдрын хагалгаанд орж, одоо химийн эмчилгээ хийлгэж байгаа аж.

Пеле өөрийн инстаграм хуудастаа “Есдүгээр сарын 30-нд эмнэлгээс гарснаасаа хойш би химийн эмчилгээ хийлгэж байсан. Одоо би Альберт Эйнштейний нэрэмжит эмнэлэгт сүүлийн курс эмчилгээгээ хийлгэж байна. Үүнийгээ та бүхэнтэйгээ хуваалцахыг хүссэн юм. Эцэст нь бяцхан ялалт бүр баярлах шалтгаан болдог юм байна. Энэ боломжийг ашиглан өөрийгөө цэнэглэж, эмнэлэгт хэд хонох бодолтой байна. Санаа зоволтгүй ээ, би Зул сарын баяраа тэмдэглэхэд бэлэн” гэжээ.

Харин Пелегийн охин Кели Наскименто өчигдөр (2021.12.09) өөрийн цахим хуудастаа “Та бүхний тусламж, дэмжлэгт баярлалаа. Аав маань төлөвлөгөөт эмчилгээгээ хийлгэж дууслаа. Энэ зургийг аравхан минутын өмнө дарууллаа. Хоёр, гурван өдрийн дараа гэхэд тэр Зул сарын баяр тэмдэглэхээр гэртээ ирнэ. Ноцтой зүйл болоогүй шүү. Өмнө нь төлөвлөсний дагуу л эмчилгээ хийлгэлээ” хэмээн бичжээ.

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу хүн гэгддэг Пеле тамирчны замналдаа нийт гурван удаа дэлхийн аваргад түрүүлж, нийт 757 гоол оруулсан үзүүлэлттэй. Саяхан түүний гоолын амжилтыг Месси гүйцэж, 758 дахь гоолоо оруулсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-10 216.200.84.187

TOM DABXRAANDBYLT

Avatar

зээл 2021-12-10 151.82.36.161

Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.

Avatar

Зочин 2021-12-10 66.181.160.61

Бүтэн жараны өмнөх амжилтыг одоо л эвдэж байна гээд бод – тэр үед тэв , дэлхийн хэмжээний тоглолт жилд хэд болдог байсан одоо хэд болж байгааг нэг төсөөлөөд үз дээ …

Avatar

Зочин 2021-12-10 66.181.160.61

БАХАРХАЛ …

Avatar

Зочин 2021-12-10 185.220.101.140

!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Мөнхжаргал 2021-12-10 192.82.78.33

Дэлхийн аваргаар таамаглалаа дэвшүүлээд л байж байна гэж найдаж байгаа шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж