Пеле: Санаа зоволтгүй, би Зул сарын баяр тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

Пеле: Санаа зоволтгүй, би Зул сарын баяр тэмдэглэнэ

Пеле: Санаа зоволтгүй, би Зул сарын баяр тэмдэглэнэ

Хөлбөмбөгийн спортын амьд домог Пелегийн биеийн байдал гэнэт муудан, эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээ хэд хоногийн өмнө гарсан. Өдгөө 81 настай тэрбээр өнгөрөгч есдүгээр сард бүдүүн гэдэсний хавдрын хагалгаанд орж, одоо химийн эмчилгээ хийлгэж байгаа аж.

Пеле өөрийн инстаграм хуудастаа “Есдүгээр сарын 30-нд эмнэлгээс гарснаасаа хойш би химийн эмчилгээ хийлгэж байсан. Одоо би Альберт Эйнштейний нэрэмжит эмнэлэгт сүүлийн курс эмчилгээгээ хийлгэж байна. Үүнийгээ та бүхэнтэйгээ хуваалцахыг хүссэн юм. Эцэст нь бяцхан ялалт бүр баярлах шалтгаан болдог юм байна. Энэ боломжийг ашиглан өөрийгөө цэнэглэж, эмнэлэгт хэд хонох бодолтой байна. Санаа зоволтгүй ээ, би Зул сарын баяраа тэмдэглэхэд бэлэн” гэжээ.

Харин Пелегийн охин Кели Наскименто өчигдөр (2021.12.09) өөрийн цахим хуудастаа “Та бүхний тусламж, дэмжлэгт баярлалаа. Аав маань төлөвлөгөөт эмчилгээгээ хийлгэж дууслаа. Энэ зургийг аравхан минутын өмнө дарууллаа. Хоёр, гурван өдрийн дараа гэхэд тэр Зул сарын баяр тэмдэглэхээр гэртээ ирнэ. Ноцтой зүйл болоогүй шүү. Өмнө нь төлөвлөсний дагуу л эмчилгээ хийлгэлээ” хэмээн бичжээ.

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу хүн гэгддэг Пеле тамирчны замналдаа нийт гурван удаа дэлхийн аваргад түрүүлж, нийт 757 гоол оруулсан үзүүлэлттэй. Саяхан түүний гоолын амжилтыг Месси гүйцэж, 758 дахь гоолоо оруулсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж