
Дөрөвдүгээр сард “Айванхоугийн удирдах зөвлөлөөс баталсан төлөвлөгөө Рио Тинто хэзээ нэгэн цагт Айванхоугийн хувьцааны дийлэнх хэсгийг худалдаж авах явдлыг бараг боломжгүй болгосон юм. Рио Тинто компани одоогоор Айванхоу Майнз компанийн 29.6 хувийг эзэмшдэг бөгөөд 7 сарын 9-нд арбитрын шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ Айванхоугийн гаргасан шийд нь өмнө нь 2006 оны 10 сард тус хоёр компанийн хооронд байгуулсан гэрээг зөрчиж байна гэж мэдэгдсэн юм.
“Тэрхүү Рио Тинтотой байгуулсан тусгай хөрөнгө оруулалтын тухай гэрээний ямар ч заалтанд Айванхоу Майнз компанийн хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх явдлыг хааж боосон зүйл байхгүй. Рио Тинтогийн нэхэмжлэл гаргасан арбитрын шүүхэд бид хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалах болно” хэмээн Айванхоу Майнз компаниас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.
Айванхоу компани хувьцаа эзэмшигчдийн эрхийн тухай баримт бичиг баталж Рио Тинтог Айванхоуд хөрөнгө оруулалт хийх тухай гэрээний заалтыг хүчингүй болгосноос хойш тус хоёр компанийн харилцаа хүйтрээд байгаа юм. Өмнөх гэрээний заалтыг хүчингүй болгосноор Канадын Айванхоу Майнз нэмж таван хувийн хувьцаа гаргаж болох бөгөөд түүнийгээ стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгох сонирхолтой байгаа аж. Харин хэн тэрхүү стратегийн хөрөнгө оруулагч байх нь одоогоор тодорхойгүй байна.
Хэрвээ аль нэг тал нь Оюу Толгой уурхайн хөрөнгө оруулалтаа зарах бол Рио Тинто, Айванхоу Майнз болон Монголын засгийн газар эсэргүүцэх эрхтэй. Хэрвээ Рио Тинто тэрхүү эрхээ эдлэн Айванхоу Майнз дахь хувьцааныхаа хэмжээг 46.5 хувиас илүү гаргавал Риогийн хувьцаа худалдаж авахад хязгаарлалт тогтоосон өмнөх гэрээ нь хүчингүй болох болно.
Т.Бадрах