АН: МАН хүний эрх, ардчиллыг уландаа гишгэж байна | News.MN

АН: МАН хүний эрх, ардчиллыг уландаа гишгэж байна

АН: МАН хүний эрх, ардчиллыг уландаа гишгэж байна

АН: МАН хүний эрх, ардчиллыг уландаа гишгэж байна

Хүний эрхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр (2021.12.10) Ардчилсан намаас мэдээлэл хийлээ. 

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.МӨНХЖАРГАЛ:

-Хүний эрх бол ардчиллын амин сүнс. Өнөөдөр Монголд төрийн байгууллагын чих дүлийрч, 11-11 төвд гомдол, санал гаргасан иргэдэд хариу өгөхөө больсон. Монгол хүн төрийн байгууллагад хандаад хариу авахаа больсон. Талбай дээр цаас өргөж зогслоо гээд 500 мянган төгрөгөөр торгож байна. Тэр ч болоогүй өмгөөлөгчийн эрхээ эдэлж буй хүнийг яллагдагчаар татаж байна.

Монгол хүн та халдашгүй эрхтэй байхаа больсон. Монгол хүний эрхийг уландаа гишгэж, амьд явах эрхээ ч эдлэхэд хүндрэлтэй цаг үед амьдарч байна.

Иргэд төдийгүй МАН-ын эсрэг байр суурь хүргэснийхээ төлөө сэтгүүлчид хүртэл цагдаагийн байгууллагад олноор шалгагдаж байна. Үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүрийг шүүх яллагдагчаар татаж байгааг юу гэж ойлгох вэ? Аймгийн хүн амтай дүйцэхүйц хороог гэнэт нэг өглөө хашсан. Энэ бүхнийг дүгнэж үзвэл Монгол Улсад хүний эрх Улаанбаатарын агаарын бохирдол шиг замхарч байна. Чанарын индекс харахаар агаарын бохирдол өндөр байхад эрх баригчид утаагүй гэж худал ярьдаг. Яг л ийм нөхцөл байдалд иргэд, ардчилал угаартаж байна. Дарангуйлал руу шилжиж байгааг зогсоох цаг болсон. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдлэх хэлбэрээр жил ирэх бүр байр ухарсаар байна.

ЭРХ БАРЬЖ БАЙГАА НАМЫН ЭРХ, ҮҮРГИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ХАМГААЛЖ БОЛОХГҮЙ

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.ГАН-ОЧИР:

-МАН-д Ардчилсан намын дотоод асуудалд орох эрх байхгүй. 100 жилийн түүхтэй гэж зарлан тунхаглаж байгаа мөртлөө иргэний эрхийг уландаа гишгэсээр байна. Эрх баригчдын эрх ашгийг Эрүүгийн хуулиар хамгаалж байгаа тогтолцоог халах хэрэгтэй.

Хүний эрхийг хүндэлнэ, дээдэлнэ гэчхээд дорд үзсээр байна. Энэ бол жагсаал цуглаан зохион байгуулсан хүмүүсийн жишээн дээр харагдаж байна.

Түүгээр ч зогсохгүй цар тахлыг далимдуулж төр зохицуулалтгүй ажилласан буруугаа иргэдэд үүрүүлж байгаа юм. Өчнөөн олон бизнес эрхлэгч, аж ахуй нэгж хөл хорионд дампуурлаа. Төр тэдгээрийн эрх ашгийг хамгаалах гэж нэг ч дуугарсангүй. Covid-19-өөр өчнөөн хүн нас барлаа. Түүн дээр ч төр буруугаа хүлээсэнгүй. Covid-19-ийг хяналтаас алдсан учир бусад өвчний тархалт нэмэгдсэнийг эмч, мэргэжилтнүүд хэлж байхад эрх баригчид мөн л тоохгүй байна.

Ардчилсан нам хүний эрхийн өдрийг тохиолдуулж биш үргэлж иргэдийн эрх, эрх чөлөөний тухай, ардчилсан нийгмийн төлөө дуугарсаар ирсэн. Тиймээс эрх баригчдын дээдэлж байгаа хүний эрхийг хүндэтгэх хэлбэр зөв биш гэдгийг бид хэлж байна. Үзэл бодлоо илэрхийлсэн, үг хэлсэн, хэвлэн нийтэлсэн хүн бүрийг цагдаж байгаа улсад хүний эрхийг хүндэлдэг гэж яривал утгагүй асуудал. Тиймээс ардчилсан нийгэмд амьдрахыг хүсч буй хүн бүрийн өмнөөс өнөөдөр АН дуу хоолойгоо хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
115
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-10 66.181.161.76

Рио, Оюутолгойн асуудалд бууж өгсөн нь АН-ыг яллалаа, одоо энэ дээр нь арилгах юм биш үү!!! Улсын эрх ашгаас урвасан намаар яах юм бэ, бас вакцин гацааж Монголчуудыг эрүүл мэнд, амь насаар нь хохироолоо!!!!

Avatar

Bat 2021-12-10 66.181.161.5

MAN-iin hudalch erguu,ideh uuhiin donton,nogoon oros bolon har hyatadiin taliig barimtlagch,hooson tolgoitoi hun durstei nohoinuudaas l lav hol iluu hun shuu.Mash zov huneer zovluulj bna daa.Ene hunii uyd l zorigiin allaga ilerch,aluurchid ni yal sonsson.Haramsaltai ni MAN-iin hogshin zaluu tagnuuluud hergiig zamhruulj,ashig honjoo haij baigaa ni unen shuu dee.

Avatar

Зочин 2021-12-10 45.13.104.179

— Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

zochin 2021-12-10 184.144.55.230

БАС ЮУНУУД ВЭ, АН ГЭЖ ОДОО БАЙГААМУУ ???

Avatar

зочин 2021-12-10 64.119.26.55

МАН ынхан. Танай Занданшатараас эхлээд хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж хүнийг ажлаас халуулж, мэргэжлийн бус төрсөн эгч Батцэцэгийгээ төрийн албанд оруулж, төрийн албыг төрлийн алба болгодог ажлаа дээрээсээ авч засвал яасан юм вэ? Та бүгд албан тушаалаа ашиглаж, төрийн албыг төрлийн алба болгодог ажлаа хэзээ зогсоох юм вэ?. Ичихгүй та бүгд шудрага ёс, ёс зүй ярих юм. Ичих булчирхайтай байгаач. Энэ нэг жишээ шүү

Avatar

ХООСОН ЛООЗОГНОЛСООР Л 2021-12-10 64.119.19.75

АН ХУНИЙ ЭРХ АРДЧИЛАЛ ГЭЖ ХООСОН ТУНХАГЛАЛ ЛООЗОН ЯРЬЖ БАЙХААР АМЬДРАЛТАЙ БОДИТОЙ АЖЛЫН. ТУХАЙ ХУНД НААЛДАХ ХЭРЭГ БОЛОХ ЮМ ЯРИАЧ ДЭЭ

Avatar

Аль АН бэ? 2021-12-10 66.181.185.171

Аль АН бэ? Эдний намын учрыг үнэндээ олохоо байлаа. Эрх мэдлээ булаацалдсан ийм улсууд улсаа авч явж чадах уу?

Avatar

Нэргүй 2021-12-10 192.82.73.2

М.Тулгат дарга шигээ тулхтай болцгоох юмсандаа…
Юмны хар цагаан, наана цаанахыг ялгаж сураасай.

Avatar

Зочин 2021-12-10 202.179.26.56

AN-iig samarch bga humuus ed nar shuu. Togtooj awaarai.

Avatar

Бат 2021-12-10 202.9.46.74

АН-ынхаан ! ! ! Хүний эрхээс илүү хүний үүргийг яриач. Сүүлийн 30 жил хүний эрх яриад улс хөгжсөнгүй. Баахан л хүний эрх ярьсан ажил хийх дургүй хүмүүс болов. Хүмүүст эрхийн зэрэгцээ үүргийг нь ойлгуулж нийгэмд баялаг бүтээх хөдөлмөрт уриалаач ээ.

Avatar

Зочин 2021-12-10 192.82.70.23

хүний эрх гэдэг үгээр түрээ барьж гүтгэх доромжлох бэлэнчлэх залхуурах нь ихсээд байгаагаас биш үүргээ санаж биелүүлж байгаа нь ховорхон болж дээ .

Avatar

Зочин 2021-12-10 202.126.88.168

АН, МАН хоёр хоёулаа асуудалтай. Хэнд нь ч итгэж болохгүй.

Avatar

Зочин 2021-12-10 66.181.180.233

АРДЧИЛЛААР ХАЛХАВЧИЛСАН АНАРХИСТУУД Л МОНГОЛД ХҮНИЙ ЭРХИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ 30 ЖИЛ БОЛСНЫГ НИЙГМЭЭРЭЭ МЭДНЭЭ. ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСЭН ХҮН БҮРИЙГ ЯЛД ТАТДАГ Ч ГЭХ ШИГ. МАН, МОНГОЛ УЛСЫН 100 ЖИЛИЙН ХӨГЖЛИЙГ ҮГҮЙСГЭХ МЭТ ЯГ ШИНЭ ФАШИСТУУД Л БАЙГААМ ДАА. АН ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН ЛУЙВАР, ЗАСАГТ ГАРААД ХИЙСЭН ЗУУНЫ ЛУЙВРУУД ГЭЭД ЯАЛАА, МАРТААГҮЙ ШҮҮ МОНГОЛЧУУД!!!! МАН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛЫГ ОНЦГОЙ ТАВИХААР НОЦООД ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА УХААНТАЙ ДЭЭРЭМЧИД ЮМ БАЙНАЛДАА

Avatar

Уншигч 2021-12-10 202.55.188.99

Өөрсдийгөө ардчилалын лидэр гээд байдаг хүмүүс гарч жагсаамаар юмдаа.

Avatar

Сөрөг хүчингүй монголын эмгэнэл 2021-12-10 202.21.100.210

АН тэнэгүүд та нар эв нэгдэлтэй хариуцлагатай олигтой байсан бол МАН ард түмний амьдралыг ингэж доройтуулахгүй байсан. АН та нар олигтойхон сөрөг хүчин байсан бол Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар Аюурсайхан нар даварч чадахгүй байсан

Avatar

100 ЖИЛИЙН ОЙН МЭЭНД 💯⚘⚘⚘🇨🇳🇨🇳🇨🇳 2021-12-10 202.126.89.240

Хүний Эрхийн 100 жилийн мээнд АН-ыхаан ‼️ Монголд бүх юм 100 жилийн настай шооо….БУДДА ХҮРТЭЛ 100 ЖИЛИЙН НАСТАЙ ГЭЖУУУГААА…..
АН Ч БАС 30 БИШ, 100 НАСТАЙ ШОО

Avatar

Зочин 2021-12-10 202.179.21.231

Буруугаа бусад руу чихсэн. уурлаж хилэгнэсэн, арчаагүй өчүүхэн даргацаруудын ээлжит жүжиглэл. Албан ёсны баталгаагүй, тамга тэмдэггүй, хөөрхий болсон амьтад байна даа.

Avatar

Зочин 2021-12-10 202.179.26.56

Хүний эрхийг хамгаалмаар байгаа бол нөгөө талтайгаа нэгд. Наад хууль бус ажиллагаагаа зогсоо. Өөрсдөө шударга бус байж ямар нүүрээр шударга ёсыг төрөөс шаардаад байгаа юм?

Avatar

Зочин 2021-12-10 202.9.40.209

Бусдаас бурууг хайдаг нам яаж өөдлөх вэ. Ийм улс төр гэж юу байхав дээ. Гэрээ засаад төрөө зас гэдэг үгийг санаж авцгаа. Эхлээд намын асуудлаа нэг мөр болгоод дараа нь төр барих тухай ярь. Хачин хачин юм яриад бусдыг элэг доог болохоо больцгоо

Avatar

Зочин 2021-12-10 66.181.160.119

Өвөрхангайн. Ган очир. Алтангэрэл 2 оо ингэж улс төр хийхгүй ээ. Энд орилж байхаар Аймагтаа анхан шатны нэгжээс ажлаа явуул. Ингэж худлаа орлиод та нар нар үзэхгүй ээ. Өнөрбаяр гэж бацаан байна. Өвөрхангайд уг салхи оруулмаар байдаг.

Avatar

Зочин 2021-12-10 202.179.21.231

АН-ын удирдлагууд хэмээгчид МАН, төр засгийн бодлого, үйл ажиллагааг харлуулан үгүйсгэх, гүтгэн гүжирдэхээс өөр ажилгүй болжээ. Удаа дараагийн сонгуульд ялагдсан шалтгаанаа зөвхөн МАН-аас болсон мэтээр хорсон атаархсаар. 2024 оны УИХ-ын сонгуульд ялагдах нь тодорхой боллоо. АН иргэд, сонгогчдын санал, дэмжлэгийг авах нэр хүнгүй болжээ. Одоогийн удирдлагууд нь зөвхөн албан тушаалын төлөө сэрүүхэн зүүдэлсээр их цаг хугацаа алдаж байгаагаа ойлгохгохгүй байна. АН үнэн хэрэгтээ үгүй

Avatar

Зочин 2021-12-10 192.82.78.236

Энэ одоо аль АН нь болоо.Өнөө Тулгат дарга нь Эрдэнэээсээ урваад Жонхууг магтаад эхэлсэн байсан. Ийм эргүү амьтдад яаж итгэх болж байнаа.Оюунгэрэлийн нам яасан бэ? Тэр авгай уг нь гадаад дотоод явж юм үзсэн хүн дээ.Арай гайгүй байж магадгүй.

Avatar

Зочин 2021-12-10 202.131.244.210

Магтаагүй байсан даа бичиг үсэгт тайлагддаггүй ээ

Avatar

Зочин 2021-12-10 192.82.78.236

Хүний эрх.ярьж худлаа нэр хүнд олох гэсэн АН-н хулгайчуудад итгэх хүн байхгүй болсон доо.

Avatar

Ард түмэн 2021-12-10 103.10.23.134

Ардчилсан нам Намын дотоод асуудлаа шийдээд нэг талдаа гарчаад дараа нь улстөрөө хийх, бас олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй байна.Цар тахлын үед энэ нам шиг хөлөө жийлцэж зөвхөн хэдэн толгойд байдаг нөхдийн сандал суудал ширээний төлөө байх юм.Цаана нь улс эх орон ард түмний энэ байгаа байдалд санаа зовж байгаа юм энэ намд алга, өмнө нь байхгүй байсан л даа.Одоо тэгэхдээ залуу үе нь арай л өөр баймаар байна аа. Хэдэн бах хөгшин гарууддаа баригдчихаад өөдлөх шинжгүй.

Avatar

шинэ эрин 2021-12-10 66.181.160.20

h*** h*** iljig namiin tahaltai tarvaganuud mongoloos tonil. orgoj alga bolson saihanbalag l****a avchirch tushaa

Avatar

Иргэн 2021-12-10 202.126.90.70

Баасанхүүгээр удирдуулсан БААС л болж дээ энэ АН гэж, нөгөө талд нь улаан попчин Ганбаа өвөртөө шаачихсан я***н царайтай АН болжээ

Avatar

Зочин 2021-12-10 192.82.91.188

АН-ынхны хэлэх дуртай хүний эрх гэгч нь, хоосон үг ,нийгмийг хуурах арга нь. Тэд бусадтай нийлж улс орноо, байгалийн баялагаа тоносон, эдийн засгаа унагаж, төлж дийлэхгүй гадаадын их өрөнд оруулсан.Тэд мөлжлөгийг дэмждэг. Баян хоосны ялгааг дэвэргэж цөөнхийг цүдийлгэж,олонхыг ядууруулж,гуйлагчдыг өсгөсөн.Нийгэмд эмх замбараагүй дэг журамгүй байдал үймээн самуун үүсгэх, засаглалийн тогтворгүй байдал буй болгохыг хичээдэг. Өмчгүй ажил орлогогүй ядуу гуйлгачин хүмүүст эрх чөлөө гэж байдаг юм уу.

Avatar

Irged 2021-12-10 185.189.113.166

Эмэгтэй ажилтан үе үе үүдэндээ “дарамтлан “дуудан суулгаж, АБайрны Эмэгтэйд ЗДарамт үзүүлдэг KOZEL Хүүк /Нас 53/ Ордны Зүүн 3 давхарт одоо болио. Workplace Abuser Зальжин энерги сорогч этгээд ажлын бус цагаар ч бас дарамтлахаа ч бас зогсоо хөгшөөн… өөртэйгээ таарсан бузар энергитэй хүнээ олоо

Avatar

Зочин 2021-12-10 202.126.89.95

ЭМЧИД ХАНД

Avatar

Зочин 2021-12-10 202.126.89.240

ӨӨРСДИЙНХӨӨ ЗӨВ, БУРУУ, САЙН, МУУГ ЯЛГАХГҮЙ ХЭВТЭЖ БУСДЫН МУУ МУУХАЙГ УУДЛАН, НҮГЭЛ ХИЛЭНЦИЙГ НЬ ДЭНСЛЭДЭГ ХҮМҮҮС МОНГОЛД ЯАСАН Ч ОЛОН ЮМ БЭЭЭ БАЗАРВААНИ….

Avatar

Зочин 2021-12-10 150.129.142.99

tests

Avatar

СОНГОГЧ 2021-12-10 202.9.46.88

АН- Н САЙХАНБИЛЭГ ЭХ ОРНОО ХАРИЙНХАНД ХУДАЛДЧИХААД АНУ-С АМЬ ГУЙЖ БАЙГАА НЬ ХҮНИЙ ЭРХЭЭС Ч ДОЛООН ДОР БАРИМТ МӨН

Avatar

Зочин 2021-12-10 103.57.95.175

Ардчилал хүний эрх гнж яг юуг хэлээд бга юм бэ? Дураараа дургиж хэнийг ч хамаагүй доромжилж хуульгүй мэт аашлахыг бол лав хэлэхгүй л бх. Монголд замбараагүй бхыг ардчилал хүний эрх гэж ойлгодогийг зогсоох хэрэгтэй!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж