АН: МАН хүний эрх, ардчиллыг уландаа гишгэж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

АН: МАН хүний эрх, ардчиллыг уландаа гишгэж байна

АН: МАН хүний эрх, ардчиллыг уландаа гишгэж байна

Хүний эрхийн өдрийг тохиолдуулан өнөөдөр (2021.12.10) Ардчилсан намаас мэдээлэл хийлээ. 

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.МӨНХЖАРГАЛ:

-Хүний эрх бол ардчиллын амин сүнс. Өнөөдөр Монголд төрийн байгууллагын чих дүлийрч, 11-11 төвд гомдол, санал гаргасан иргэдэд хариу өгөхөө больсон. Монгол хүн төрийн байгууллагад хандаад хариу авахаа больсон. Талбай дээр цаас өргөж зогслоо гээд 500 мянган төгрөгөөр торгож байна. Тэр ч болоогүй өмгөөлөгчийн эрхээ эдэлж буй хүнийг яллагдагчаар татаж байна.

Монгол хүн та халдашгүй эрхтэй байхаа больсон. Монгол хүний эрхийг уландаа гишгэж, амьд явах эрхээ ч эдлэхэд хүндрэлтэй цаг үед амьдарч байна.

Иргэд төдийгүй МАН-ын эсрэг байр суурь хүргэснийхээ төлөө сэтгүүлчид хүртэл цагдаагийн байгууллагад олноор шалгагдаж байна. Үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүрийг шүүх яллагдагчаар татаж байгааг юу гэж ойлгох вэ? Аймгийн хүн амтай дүйцэхүйц хороог гэнэт нэг өглөө хашсан. Энэ бүхнийг дүгнэж үзвэл Монгол Улсад хүний эрх Улаанбаатарын агаарын бохирдол шиг замхарч байна. Чанарын индекс харахаар агаарын бохирдол өндөр байхад эрх баригчид утаагүй гэж худал ярьдаг. Яг л ийм нөхцөл байдалд иргэд, ардчилал угаартаж байна. Дарангуйлал руу шилжиж байгааг зогсоох цаг болсон. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдлэх хэлбэрээр жил ирэх бүр байр ухарсаар байна.

ЭРХ БАРЬЖ БАЙГАА НАМЫН ЭРХ, ҮҮРГИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ХАМГААЛЖ БОЛОХГҮЙ

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.ГАН-ОЧИР:

-МАН-д Ардчилсан намын дотоод асуудалд орох эрх байхгүй. 100 жилийн түүхтэй гэж зарлан тунхаглаж байгаа мөртлөө иргэний эрхийг уландаа гишгэсээр байна. Эрх баригчдын эрх ашгийг Эрүүгийн хуулиар хамгаалж байгаа тогтолцоог халах хэрэгтэй.

Хүний эрхийг хүндэлнэ, дээдэлнэ гэчхээд дорд үзсээр байна. Энэ бол жагсаал цуглаан зохион байгуулсан хүмүүсийн жишээн дээр харагдаж байна.

Түүгээр ч зогсохгүй цар тахлыг далимдуулж төр зохицуулалтгүй ажилласан буруугаа иргэдэд үүрүүлж байгаа юм. Өчнөөн олон бизнес эрхлэгч, аж ахуй нэгж хөл хорионд дампуурлаа. Төр тэдгээрийн эрх ашгийг хамгаалах гэж нэг ч дуугарсангүй. Covid-19-өөр өчнөөн хүн нас барлаа. Түүн дээр ч төр буруугаа хүлээсэнгүй. Covid-19-ийг хяналтаас алдсан учир бусад өвчний тархалт нэмэгдсэнийг эмч, мэргэжилтнүүд хэлж байхад эрх баригчид мөн л тоохгүй байна.

Ардчилсан нам хүний эрхийн өдрийг тохиолдуулж биш үргэлж иргэдийн эрх, эрх чөлөөний тухай, ардчилсан нийгмийн төлөө дуугарсаар ирсэн. Тиймээс эрх баригчдын дээдэлж байгаа хүний эрхийг хүндэтгэх хэлбэр зөв биш гэдгийг бид хэлж байна. Үзэл бодлоо илэрхийлсэн, үг хэлсэн, хэвлэн нийтэлсэн хүн бүрийг цагдаж байгаа улсад хүний эрхийг хүндэлдэг гэж яривал утгагүй асуудал. Тиймээс ардчилсан нийгэмд амьдрахыг хүсч буй хүн бүрийн өмнөөс өнөөдөр АН дуу хоолойгоо хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
115
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж