ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам шүүхийн шинэчлэлд цэг тавих уу?

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам шүүхийн шинэчлэлд цэг тавих уу?

ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам шүүхийн шинэчлэлд цэг тавих уу?

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар өчигдөр (2021.12.10) Д.Зүмбэрэллхамыг томилсон асуудал улс төрийн төдийгүй хуулийнхны анхаарлын төвд байна. Түүнийг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэх үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Б.Энхбаяр нарын гишүүд эсэргүүцсэн билээ. Тэд ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд Д.Зүмбэрэллхамыг томилбол шүүхийн шинэчлэлийн зарчмыг нурааж, "цэг тавина" гэдгийг ч анхааруулж байсан юм.

Тухайлбал, Ш.Раднаасэд гишүүн нээлттэй сонсголын үеэр Д.Зүмбэрэллхамд хандан “Таныг хүний хувьд мэдэж байна. ШЕЗ-д оръё гэж бодоогүй байх. Ямар нэгэн хатгаас явсан байх. Танаас хүсэх нэг юм байна Та ШЕЗ-ийн дарга болно гэж битгий өрсөлдөөрэй” гэж захиж байв. Харамсалтай нь,  Ш.Раднаасэд гишүүний үг үнэний ортой байжээ. Нүд ирмэхийн зуур ШЕЗ-ийн даргаар түүнийг томилсон нь эрх баригчдын эртний тохироо байсныг ч  үгүйсгэхгүй.

Өчигдөр болсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдааны дэгийн төслийг баталснаас гадна тус зөвлөлийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, Ерөнхий зөвлөлийн даргад гишүүн Д.Зүмбэрэллхам, гишүүн Б.Ундрах, гишүүн А.Насандэлгэр, гишүүн Н.Баасанжав нар нэр дэвшин өрсөлдсөн. Ийнхүү нууц санал хураалт явуулж, нэр дэвшигчид хоёр удаа санал тэнцсэн тул санал хураалтыг гурав дахь удаа зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 12 дахь даргаар Д.Зүмбэрэллхамыг сонгосон нь энэ юм. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярын хүслийг ийнхүү эрх баригчид "гүйцээж" өглөө гэсэн хардлага ч байна.

Товч намтар:

Дорждамбын Зүмбэрэллхам

Боловсрол

1979-1984 онд ОХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургууль, эрх зүйч /бакалавр/,

2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.

Ажлын туршлага

1984-1992 онд Өмнөговь аймаг болон Мөрдөн байцаах газар, Мөрдөн байцаах газрын Октябрь дүүрэгт мөрдөн байцаагч, мөрдөн байцаах тасгийн дарга,

1992-2006 онд Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академид багш, арга зүйч, хичээлийн эрхлэгч, дэд захирал, тэргүүн дэд захирал,

1999-2002 онд Хуульчдыг давтан сургах төвийн багш,

2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх,

2008-2013 онд Төрийн албаны зөвлөлийн дарга,

2013-2017 онд Элчин сайд,

2018-2019 онд УИХ-ын Тамгын газарт ТББХ-ны зөвлөх, ахлах зөвлөх,

2019-2021 онд Төрийн албаны зөвлөлийн гишүүн,

2021 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж