Голомт банк дуудлага худалдаа зарлаж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

Голомт банк дуудлага худалдаа зарлаж байна

Голомт банк дуудлага худалдаа зарлаж байна

Голомт банк өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах үйл ажиллагааг олон нийтэд дуудлага худалдаа хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа 2021.12.17-ны өдрийн 11 цагт Blue Sky Tower-ийн 5 давхарт зохион байгуулагдана.

Дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн жагсаалт:

Үл хөдлөх хөрөнгөХөрөнгийн байршилЗориулалтХэмжээ /мкв/Дуудах үнэ

/сая₮/

1НайрамдалСХД 22-р хороо Баянгол ам 11 гудамжАмины орон сууц400.00135.00
2Зүүн хүрээ хотхонБЗД 14-р хороо 14-р хороолол /13335/ Энхтайвны өргөн чөлөө гудамж 203 байр 2 давхартҮйлчилгээ157.58300.00
3Тайм Тауэр хотхонБЗД 26-р хороо 13312 Хүннүгийн гудамж 217 байрҮйлчилгээ84.00184.80
4Тайм Тауэр хотхонБЗД 26-р хороо 13312 Хүннүгийн гудамж 216 байрҮйлчилгээ88.04193.69
5Твин Парк хотхонХУД 15-р хороо Үйлдвэр 2 Зайсан гудамж 27а байрОрон сууц159.70320.00
6Орон сууцСБД 9-р хороо 7-р хороолол /14181/ Алтайн гудамж 229 байрҮйлчилгээ206.00371.00
7Цэлмэг хотхонХУД 1-р хороо хд-88 байрОрон сууц125.79180.00
8Цэлмэг хотхонХУД 1-р хороо хд-88 байрАвто зогсоол1815.00

Дуудлага худалдаанд оролцогчийн хураамж:

  • Хувь хүн – 50,000₮
  • Аж ахуй нэгж байгууллага – 100,000₮

Урьдчилсан бүртгэл:

  • Цахим шуудангаар
  • Биетээр

Та бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 88005450 дугаар болон galbadrakh_g@golomtbank.com и-мэйл хаягаар холбогдож лавлах боломжтой.

Та өөрийн сонирхож буй хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан авахад тухайн хөрөнгийн үнийн дүнгийн 10%-тай тэнцэх дэнчинг байршуулах шаардлагатай юм. Харин дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд таны дэнчинг дуудлага худалдаа болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор ямар нэг шимтгэлгүйгээр буцаан олгоно.

Дуудлага худалдаагаар худалдах зүйл нь газар өмчлөх эрх бол зөвхөн Монгол улсын иргэн, эзэмших, ашиглах эрх бол зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцох эрхтэй. Үүнээс бусад тохиолдолд оролцох хүсэлтээ илэрхийлж, дэнчингээ зохих журмын дагуу тавьсан Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хувь хүн бүгд эрх тэгш дуудлага худалдаанд оролцох боломжтой

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж