ҮАГ 2021 оны санхүүгийн тайлангийн аудитын нээлтийг хийлээ | News.MN

ҮАГ 2021 оны санхүүгийн тайлангийн аудитын нээлтийг хийлээ

ҮАГ 2021 оны санхүүгийн тайлангийн аудитын нээлтийг хийлээ

Үндэсний аудитын газрын зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны санхүүгийн тайлангийн аудитын нээлтийг хийлээ. Мөн энэ үеэр Улсын дээд шүүх, Үндэсний статистикийн хороо, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, ХХААХҮЯ болон ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн дүнг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх төсвийн ерөнхийлөн захирагчдад 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн дүгнэлтийг гардуулав. Үүний дараа ҮАГ-ын Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулга хийлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн 36 төлбөрийн акт, 83 албан шаардлага, 121 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлсэн юм. Аудитаар өгсөн 50.1 сая төгрөгийн 36 төлбөрийн актын биелэлт 57.7 хувьтай байна. Аудитаар өгсөн 238,687.6 сая төгрөгийн 83 албан шаардлагаас бүрэн хэрэгжүүлсэн 60, хэрэгжих шатандаа 19, огт хэрэгжээгүй 3, хугацаа болоогүй 1 албан шаардлага 82.4 хувийн биелэлттэй байгаа аж. Харин аудитаар өгсөн 121 зөвлөмжөөс 85 нь бүрэн хэрэгжиж, 35 нь хэрэгжих шатандаа, нэг зөвлөмж хэрэгжээгүй, биелэлт 85.1 хувьтай байна.

ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн 33 төлбөрийн акт, 117 албан шаардлага, 265 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлжээ. Аудитаар 54.8 сая төгрөгийн 33 төлбөрийн акт тогтоосныг бүрэн биелүүлсэн байна. Аудитаар 6,248.1 сая төгрөгийн 117 албан шаардлага хүргүүлснээс 46 албан шаардлагыг хэрэгжүүлж, 66 албан шаардлага хэрэгжих шатандаа, хэрэгжээгүй 5 албан шаардлага байгаа ба 71.1 хувийн хэрэгжилттэй байгааг онцоллоо. Аудитаар 265 зөвлөмж өгснөөс 145 зөвлөмж бүрэн хэрэгжиж, 114 зөвлөмж хэрэгжих шатандаа, хэрэгжээгүй 23 зөвлөмж байгаа ба хэрэгжилт 70.3 хувьтай байна.

Улсын дээд шүүхийн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн нийт 3 албан шаардлага, 4 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэллээ. Аудитаар 156.5 сая төгрөгийн 3 албан шаардлага хүргүүлснээс хэрэгжилт 80.0 хувьтай байна.

Үндэсний статистикийн хорооны 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар өгсөн нийт 7 төлбөрийн акт, 13 албан шаардлага, 29 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэллээ. Аудитаар 40.9 сая төгрөгийн 13 зөрчилд 13 албан шаардлага хүргүүлснээс 8 албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлж, 5 албан шаардлага хэрэгжих шатандаа байгаа бөгөөд биелэлт 89.6 хувьтай байна. Аудитаар 29 зөвлөмж өгсөн. Үүнээс 20 зөвлөмж бүрэн хэрэгжиж, 9 зөвлөмж хэрэгжих шатандаа буюу 92 хувийн гүйцэтгэлтэй байна.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар өгсөн нийт  2 албан шаардлага, 1 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэллээ. Аудитаар 11,904.8 сая төгрөгийн 2 албан шаардлагыг хэрэгжүүлээгүй байна. Аудитаар өгсөн 1 зөвлөмж 85 хувийн хэрэгжилттэй байгааг ҮАГ-ын Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг онцоллоо.

Тэрбээр хэрэгжих   шатандаа   байгаа   албан   шаардлага, зөвлөмжийн   биелэлтийг бүрэн хангуулахад анхаарч, буруутай албан тушаалтнаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, аудитын нотлох баримтыг албан бичгийн хамт ирүүлж байх талаар цаашид анхаарч ажиллахыг дээрх байгууллагуудад зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-10 45.13.104.179

—- Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж