Монгол Улс ногоон картын системд нэгдэхээр ажиллаж байна | News.MN

Монгол Улс ногоон картын системд нэгдэхээр ажиллаж байна

Монгол Улс ногоон картын системд нэгдэхээр ажиллаж байна

Монгол Улс ногоон картын системд нэгдэхээр ажиллаж байна

Монгол Улс өнөөдрийн байдлаар Орос, Хятад, Казахстан, Украин, Турк, Беларусь, Киргиз, Ардчилсан Солонгос, Европын орнуудаас Латви, Унгар, Литва, Словени зэрэг 12 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан, тээвэрлэлт гүйцэтгэж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад худалдааны эргэлт өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан тус яамнаас Бүгд Найрамдах Польш, Чех, Гүрж, Словак, Холбооны Бүгд Найрамдах Герман, Итали, Австри, Франц, Хорват зэрэг Европын улсуудтай авто тээврийн гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар хэлэлцээрийн төсөл солилцон ажиллаж буй аж.

Олон улсын хэмжээнд хийгдэж буй гэрээ, хэлэлцээрийн үр дүнд Монголын тээвэрчид гаднын улс орнууд руу тээвэрлэлт хийх боломж бүрдэж буй ч шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байдгийн нэг нь олон улсын авто замын тээврийн даатгалын асуудал юм.

Иймээс 2018 оноос эхлэн олон улсын даатгалын ногоон картын системд нэгдэхээр холбогдох дүрэм, журмыг судлан, Монгол Улсын Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, даатгалын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Дотоодын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын ногоон картын системд нэгдэн орох бэлтгэлийг ханган, уг системд нэгдэх тухай хүсэлтийг Олон улсын авто даатгагчдын зөвлөлд 2021 оны наймдугаар сард хүргүүлжээ.

Монгол Улс хэдийгээр олон улсын даатгалын ногоон картын системийн газарзүйн хамрах бүс нутагт хамаарагдаггүй. Гэвч уг хүсэлттэй холбогдуулан цахим уулзалт амжилттай зохион байгуулж, энэхүү системийн хүрээнд Монгол Улсын тээврийн хэрэгслийг улс орнуудад саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх үүднээс цаашид хамтран ажиллахаар харилцан тохиролцолд хүрчээ.

Ногоон картын системийг Европын улс орнуудад 1949 оноос танилцуулж, хэрэгжүүлж ирсэн. Энэ үйл ажиллагааг НҮБ-ын Европын эдийн засгийн комисс (UNECE)-оос эхлүүлж, үйл ажиллагааг Олон улсын авто даатгагчдын зөвлөл хариуцан хэрэгжүүлж ажиллаж буй юм.

Олон улсын ногоон картын системд 48 улс гишүүнчлэлтэй. Тус систем нь захиргааны саад тотгорыг арилгах замаар хил дамнасан замын хөдөлгөөнийг дэмжих, гаднын улсын тээврийн хэрэгслийн гаргасан зам тээврийн ослын хохирогчийг хамгаалах хоёр үндсэн зорилготой аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-10 45.13.104.179

***** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж