Төрийн байгууллага, яамдын уялдаа холбоогүй шийдвэрийн энэ удаагийн хохирогч оюутнууд болов. Тодруулбал, Засгийн газар, УОК-ын хуралдаанаар их, дээд сургуулиудын амралтыг арванхоёрдугаар сарын 10-наас эхлүүлж, боломжит шалгалтыг цахим болон танхимаар зохион байгуулах тухай мэдээ өнгөрсөн долоо хоногт гарсан. Гэтэл өчигдөр (2021.12.09() АШУҮИС, МУИС зэрэг сургуулиуд дөрвөн сайдын хамтарсан тушаал танилцуулж, оюутан залуусын эгдүүцлийг хүргэсэн байна. Уг тушаалаар бол оюутнуудын амралт наашлахгүй болжээ.
Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нарын тушаалын 2.5 дахь заалтын дагуу хичээл сургалтын үйл ажиллагаа танхимын болон цахим хэлбэрээр хэвийн үргэлжлэх аж.
Гэтэл их, дээд сургуулиудын зарим оюутнууд хэдийнэ хөдөө гэр рүүгээ явж, зарим нь ирэх семистрийн сургалтын төлбөрөө олохын тулд ажил хийх, цэцэрлэг, сургууль нь амарсан дүү нараа харах төлөвлөгөөтэй байв. Арванхоёрдугаар сар гараад л оюутнуудын амралтыг энэ сарын 10-наас эхлүүлэх яриа гарч, энэ долоо хоногийн эхээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүртэл зарлаж байсан ч гэнэт өмнөх шийдвэрээсээ ухарч буцсан, ойлгомжгүй, цагийг тулгасан нь тушаал гаргасанд оюутнууд дургүйцэж байна.
Холбоотой мэдээ