"СЭМҮТ-д эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь өсвөр насныхан" | News.MN

"СЭМҮТ-д эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь өсвөр насныхан"

"СЭМҮТ-д эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь өсвөр насныхан"

"СЭМҮТ-д эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь өсвөр насныхан"

“Хүний эрхийн үндэсний форум” өнөөдөр (2021.12.10) Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. 


У.ХҮРЭЛСҮХ: ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ

Тус форумыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

Тэрбээр “Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг үнэлэх эрхзүйн орчин, дан ганц дотоодын хуулиар хязгаарлагдахгүй. Олон улсын эрхзүйн хэм, хэмжээгээр тогтоогддог өргөн хүрээтэй асуудал юм. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ Монгол Улс шударгаар биелүүлэх нь хүний эрхийн асуудлаар төрийн хүлээж буй гадаад үүргийг баталгаажуулсан явдал гэж үзэж байна. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрхийн зөрчилтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө төр хариуцна гэж Үндсэн хуульд тодорхойлсон байдаг.

Өнөөгийн нийгэмд цэвэр агаар, цэнгэг ус мэт үгүйлэгдэж буй тулгамдсан асуудал бол нийгмийн шударга ёс юм. Шударга ёс тогтсон тэр л нийгэмд хүний эрх баталгаатай хангагдана.

Ийм нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсч, биднийг шахаж, шаардаж байна. Нийгэмд шударга ёс тогтоох үндэс бол төрийн байгууллага, албан тушаалтны бүхий л шатны шийдвэр үйл ажиллагаа нь Үндсэн хууль болон бусад хуульд захирагдах явдал юм. 

Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно. Хүн биш хууль засаглана гэдэг нь улс үндэстнээрээ Үндсэн хууль болон бусад хуульд захирагдахыг хэлнэ. Нөгөөтэйгүүр Монгол төрийн хууль ардчилсан хууль байх учиртай. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш эрхтэй. Гэвч эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүн бусдаас давуу эрх мэдэл эдлэх, хөнгөн ял шийтгэл хүлээх зэрэг шударга бус явдал нийгэмд оршсоор байна. Ийм байдалтай Монголын төр хэрхэвч эвлэрч болохгүй. Төр задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг байх ёстой. Ардчилсан нийгэм бол хувь хүний дур зорго биш, харин хүмүүнлэг, энэрэнгүй, сахилга хариуцлагатай нийгэм гэдгийг онцолж хэлье.

Цаашид хүний эрхийг хангах бодлого, төлөвлөгөөг шинэчлэх шаардлагатай болжээ. УИХ-аас 2003 онд хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр баталсан. Эдүгээ уг хөтөлбөр түүхэн үүргээ нэгэнт биелүүлсэн. Тус хөтөлбөр хэрэгжих хугацаанд Монгол Улс хүний эрхийг хангах үндэсний механизмаа бүрдүүлж чадсан. Гэсэн ч засч сайжруулах олон зүйл байна. Тухайлбал, Covid-19 бидэнд олон асуудлыг тод харуулж, хүний эрхийн ойлголтыг шинэ хандлагаар харах шаардлагатай болсныг санууллаа. 

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал болох техник, технологийн дэвшил нь зарим талаар хүний эрхийг хангахад мөн эрсдэл учруулж байна. Цахим орчинд хүний эрх зөрчих, Үндэсний аюулгүй байдалд аюул учруулах, хүмүүсийн оюун санаанд сөргөөр нөлөөлөх асуудал түгээмэл ажиглагдах боллоо. Тиймээс цаашид Монгол Улс хүний эрхийг хангах бодлого, нарийвчилсан төлөвлөгөө, үндэсний хөтөлбөрөө нэн даруй шинэчлэх шаардлагатай болсныг харуулж байна. 

Хоёрдугаарт, хүний эрх үүн дотроо иргэний үндсэн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог сайжруулах шаардлагатай. Гуравдугаарт, монгол хүний эрх баталгаатай хангагдах ёстой.

Монгол Улсын хамгийн том баялаг бол монгол хүн. Төрийн тэргүүний хувьд монгол хүний эрхийн зөрчилд онцгой анхаарна. Монгол Улс эрүү шүүлтээс ангид байх учиртай.


СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ХҮМҮҮСИЙН ИХЭНХ НЬ
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД БАЙНА

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.ХУНАН:

-Хүний угаас заяасан нэр төр, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, энх тайван, шударга ёсны үндэс суурь нь юм. Өнгөрсөн хугацаанд Хүний эрхийг ханах, хамгаалах  чиглэлд багагүй амжилт гаргасан. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, олон улсын гэрээнд нийцүүлэн 1992 онд  баталсан Ардчилсан Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг бүтэн бүлэг болгож баталгаажуулсан. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 400 орчим хууль Үндсэн хуулийн үзэл баримтлалд тулгуурлан хүний эрхийг хангаж байна.

Хэдийгээр бид нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх, эрх чөлөөг хамгаалах эрх зүйн таатай орчин бүрдүүлж чадсан ч хүний эрхийн зөрчил, шийдвэрлэх ёстой асуудлууд байсаар байна. Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх, хохирлоо шударгаар барагдуулах, эвлэлдэн нэгдэх, жагсах, цуглах, үзэл бодлоо илэрийлэх, иргэний болон улс төрийн эрхийг баталгаатай болгохыг хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагаас зөвлөсөөр байна.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хүний өргөн цар хүрээ бүхий бусад эрхийг бүрэн эдлэх суурь нь болдог. Үзэл бодлоо илэрхийлэх замаар иргэд нийгмийн амьдралд оролцож, олон ургальч үзлийн суурь нөхцлийг бүрдүүлж, өөрийн болон бусдын эрхийг хамгаалах хэрэгсэл болдог. Өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлсний төлөө хариуцлага хүлээдэг байж хэрхэвч болохгүй.

ХЭҮК-оос 2021 онд зохион байгуулагдсан жагсаал цуглаанд хяналт тавьж ажилласан. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар жагсаал цуглаан зохион байгуулагчид сум дүүрэг, нийслэлийн засаг даргад бүртгүүлж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэдэг.

Түүнчлэн аяндаа үүссэн жагсаал, цахим жагсаалыг хуулиар тодорхой болгох шаардлагатай. Шударга шүүхийн нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэний эрхийг хангах, хохирлын сан бий болгох, түүнээс нөхөн олговор олгох, соён гэгээрүүлэх нь зүйтэй. үүний тулд хохирлын сангийн тухай хууль, эрхзүйн орчин бий болгох ба үүнд хүчирхийлэлд өртөж буй хүүхэд эмэгтэйчүүд, төлбөрийн чадваргүй иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмгөөлөгчийн төлбөрийг төр хариуцах нөхцөл бүрдэнэ.

Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр зарлах, хэргийн материалыг хууль бусаар задлах, нэр төрд халддаг, нууцаар мөрдөн шалгадаг асуудлыг журмаар бус хуулиар зохицуулах ёстой. Хүүхдийн эрх, тэдний ашиг сонирхлын асуудалд ач холбогдол өгч буйгаар тухайн улсын ирээдүй хойч үеийг хэрхэн хамгаалж байгааг нягталдаг олон улсын туршлага бий. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд шинэчлэн  баталсан ч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа нь дүн шинжилгээнээс харагдаж байна.

2020 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас гурван хүүхэд нас барсан. Цахим орчинд хүүхдийн эрхэнд халдсан гэмт хэрэг 2012 онд 17, 2018 оны байдлаар 279 болж өссөн. Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төвд 2016 онд  хүүхдийн цахим дарамттай холбоотой дуудлага 85 бүртгэгдсэн бол хоёр жилийн дотор 229 болж өссөн. Түүнчлэн өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах цаг болсон. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж буй хүмүүсийн ихэнх нь өсвөр насны хүүхдүүд байна.

Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ хүртээмжгүй, боловсон хүчний мэргэшсэн байдал төсөв хөрөнгө хязгаарлагдмал, өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх чиглэсэн ажил хангалтгүй байгаагаас иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрх зөрчигдөж байна. Нэг жишээ дурдахад, Монгол Улсдаа ганц гэгдэх түлэнхийн нөхөн сэргээх  төвийн барилга 2011 онд актлагдсан. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл өөрийн байргүй есөн жил долоон сар болж байна.

1991 онд 140 ортой ажиллаж байсан тасаг өнөөдөр 35 ортойгоор Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүүхдийн гэмтэл согогын нэгдүгээр тасгийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, өөр тасгийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, тухайн тасагт хэвтэн эмчлүүлэх хүмүүс тусламж үйлчилгээ авч чадахгүй байна. Энэ тохиолдлын хохирогч нь хүүхдүүд байгаа нь харамсалтай. Ямар ч үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ доголдох ёсгүй.


Б.СОЛОНГО: ХОХИРОГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг төлөөлж дэд сайд Б.Солонгоо үг хэлэв. Тэрбээр “УИХ-аас 2000 онд ХЭҮК-ыг дэмжих хуулийг баталсан. Энэ нь Парисын зарчимд нийцсэн байдаг бөгөөд үүний үр дүнд сонсголын замаар удирдлагаа томилсноос гадна хүний эрх, эрх чөлөөний төлвийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлдэг болсон. Хүний суурь эрх буюу эрүү шүүлтээс ангид байх гишүүний томилгоо удаашралтай байна. Мөн Үндсэн хуулийн цэцийн оролцоог нэмэх шаардлагатай. Шударга шүүлгэх эрхээ баталгаажуулах чиглэлд Үндсэн хуулиар баталгаажуулсны дагуу иргэд хууль зүйн туслалцаа авах, олон улсын эрхийг хангахад ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Цаашид шүүгчдийг мэргэшүүлж арилжаа, татвар, авлига гэх мэтээр дагнахыг судалж байна.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг тендер зэрэг шүүхийн процессын үйл ажиллагаанаас бол цаг хугацаа алддаг эрсдэлийг бууруулахаар ажиллаж байна. Мөн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд ажиллаж байна. 2019 онд Өмгөөллийн тухай хуулийг шинэчлэн баталсан ба мэргэжлийн түвшинд өмгөөлүүлэх боломж бүрдсэн.

Гэмт хэрэгтэй тэмцэх арга барилыг төгөлдөржүүлэх үүднээс хуулийг шинэчлэх, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, хохирогчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр судалгаа хийж байна. Эрүү шүүлт, авлигын эсрэг, залилан, худал мэдээлэл тараах зэрэг хэрэгт оноох хариуцлагыг чангатгах зэрэг юм. Хохирогчийн сэтгэцэд нөлөөлсөн үр дагаврыг тодорхойлох, түүнийг нөхөх мөнгөн дүнг хэрхэн тооцох аргачлалыг нарийн болгохоор тодорхой ажлууд хийж байна. Монгол Улсын хоёр сая гаруй иргэн тоон гарын үсгийг үнэ төлбөргүй авах ба ингэснээр гэрээ, хэлэлцээрийг цахим хэлбэрээр зохион байгуулж, цааснаас цахимд шилжих нөхцөл бүрдэнэ.

Төрийн байгууллагад нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг ил тод болгож, иргэдийн мэдээлэл авах эрхийг бий болгох судалгаа хийж байна. Мөн барьцаалан зээлдүүлэх зээлийн хуулийг эргэн харах шаардлагатай болсон” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-10 45.13.104.179

– Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-10 202.126.90.15

Энэ халзан харваас ажил хийхгүй ээ

Avatar

Зочин 2021-12-10 202.126.90.122

Оюунэрдэнэ ийг огцор гэсний төлөө торгож байгааг юу гэж үзэх вэ

Avatar

Зочин 2021-12-10 43.242.242.114

Зүгээр л хаа нэг юмнаас хуулж авч бэлдсэн юм уншиждээ юу уншснаа ч сайн ойлгохгүй байхдаа манай ерөнхийлөгч
Шүүх засаглал хууль хэрэглэгч цагдаа тагнуул гэсэн байгууллагууддаа шинэчлэл хийхгүй мянга хуралдаад үр дүн байхгүй төрийн ордонд хүний эрх яриад яг гадаа нь захиалгаар ажилладаг цагдаа нь хүний эрх зөрчөөд л байж байна

Avatar

зочин 2021-12-10 139.5.217.156

Ийм бөөрөнхий юм яриад яах вэ дээ. Шууд л "дарга шударга байвал цэрэг шударга явна", "би шударга байвал Төр шударга болно. Төр шударга болбол иргэн шударга болно" гэж хэл, зүтгэ.

Avatar

Зочин 2021-12-10 103.80.210.183

тэгэхийн тулд шүүгчидээр тахил өргөж цаазлах хэрэгтэй болно. шүүгч цэвэр байж л бусададаа халдвар тараана

Avatar

Зочин 2021-12-10 202.131.238.114

Dansan dahi 2 terbumaa tailbarlana uu kkk ichihgui l yarin shuu neeree kk

Avatar

Зочин 2021-12-10 192.82.68.230

ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ ТОГЛОЖ БАЙГАА ХҮРЭЛСҮХ МЭЭДРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж