Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны эхнэр Кэрри өчигдөр Лондон хотын эмнэлэгт амаржиж, охиноо төрүүлсэн байна. Ийнхүү Борис Жонсон Их Британийн засгийн газрын тэргүүн болсноосоо хойш хоёр хүүхэдтэй боллоо. Тэрбээр өмнө нь хоёр удаа гэрлэсэн ба нийт долоон хүүхдийн эцэг болж байна. Гэхдээ тэрбээр гэрлэлтээс гадуур төрсөн нэг охиноо хүлээн зөвшөөрдөггүй.
Өдгөө 57 настай Боррис Жонсон гурав дахь эхнэр, 33 настай Кэрритэйгээ өнгөрсөн оны тавдугаар сард гэрлэсэн нь улс төрийн хүрээнд нэлээн шуугиан тарьсан. Учир нь тэрбээр Их Британийн 200 орчим жилийн түүхэнд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хуримаа хийсэн анхны улстөрч болжээ. Тэд хуримаа хийхээс өмнө анхны хүү Уильфредийг өлгийдөн авсан юм.
Тэрбээр өмнөх эхнэр Маринагаас дөрвөн хүүхэдтэй. Гэхдээ анхны эхнэр Аллеграгаас хүүхэдгүй. Борис Жонсон хэдэн хүүхэдтэй талаар нь асуусан асуултад огт хариулдаггүй байсан ч өнгөрсөн едүгээр сард зургаан хүүхэдтэй гэж хэлсэн билээ.
Эх сурвалж: BBC, THE SUN
Холбоотой мэдээ