Тик Ток цахим худалдааны салбарт орж ирлээ

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

Тик Ток цахим худалдааны салбарт орж ирлээ

Тик Ток цахим худалдааны салбарт орж ирлээ

Цахим мэдээллийн платформуудын нэг болох Тик Токыг ашиглан дэлгүүр хэсэх боломжтой боллоо. Тик Ток нь дуулж бүжиглэж, алиалж буй богино хэмжээний бичлэгүүдээ бусадтай хуваалцдаг алдартай платформ юм. Цар тахлын хүнд үед уг платформын нэр хүнд улам өсөв.

Тэд өнгөрсөн Лхагва гаригт анхны шууд худалдаа болон энтертайнмент арга хэмжээгээ нээлээ. Уг арга хэмжээний үеэр хүмүүс Тик Ток руугаа ороод, цахим худалдаа гэсэн хэсэг дээр дараад л бараа, бүтээгдэхүүн шууд худалдаж авах боломжтой болсон.

Тик Токын ерөнхий менежер Рич Уотеруорт “Бид үүнийг үнэхээр чухал ач холбогдолтой үйл явдал гэж үзэж байна. Цахим худалдаа бол Тик Токын хувьд маш том боломж. Бид үүнд асар их хөрөнгө зарцуулсан” гэж хэлжээ.

Хэрэглэгчид фэйсбүүк, инстаграм гэх мэт цахим сүлжээний платформуудаар дамжуулан спорт хувцас, гоо сайхан гэх мэт асар их нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн сонирхож, худалдан авалт хийдэг. Их Британид 2018 онд анх үүссэн Тик Ток ч бас одоо тэдэнтэй хөл нийлүүлэх боллоо.

Цар тахал энэ үйл явцыг улам хурдасгаж өглөө. Хөл хорионы үеэр дэлгүүр, хоршоод хаалгаа барихад худалдаачид аль болох цахимаар бараа, бүтээгдэхүүнээ борлуулахаар өрсөлдөцгөөсөн. Олон олон бизнес, брэндийг хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ шууд хүргэхэд нь цахим сүлжээний платформууд томоохон дэмжлэг үзүүлсэн билээ.

Insider intelligence-ийн тайлангаас харахад, 2019-2020 оны хооронд АНУ-ын цахим худалдааны хэрэглэгчдийн тоо 25 хувиар өсч, 80 сая хүрчээ. Эндээс хэрэглэгчийн тоо 2023 он гэхэд 100 сая давна гэсэн урьдчилсан төлөв харагдаж байна.

Энтертайнментыг бүтээлч байдалтай хослуулснаар зардал хэмнэж, амжилт олох нь дамжиггүй. Арваннэгдүгээр сард Хар баасан гаригийн хямдралаар хэд хэдэн брэндүүд Тик Токоор бараа, бүтээгдэхүүнээ борлуулаад амжжээ.

Дэлхий даяар сард нэг тэрбум гаруй хэрэглэгч Тик Ток ашигладаг бөгөөд тэдний 25 хувь нь Тик Ток бичлэг үзсэнийхээ дараа худалдан авалт хийх буюу тухайн бүтээгдэхүүнийг хайж үздэг байна. Тиймдээ ч #ТиктокНамайгҮүнийгХудалдажАвахадХүргэлээ гэсэн тэмдэглэгээ долоон тэрбум удаа ТикТок дээр ашиглагджээ.

Эх сурвалж: BBC
М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж