Гадаад худалдааны бараа эргэлт 15 тэрбум долларт хүрч өсчээ

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

Гадаад худалдааны бараа эргэлт 15 тэрбум долларт хүрч өсчээ

Гадаад худалдааны бараа эргэлт 15 тэрбум долларт хүрч өсчээ

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 11 сарын байдлаар 15 тэрбум ам.долларт хүрч, 27.9 хувиар өссөн байна. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, экспорт 8.83 тэрбум ам.доллар, импорт 6.2 тэрбум ам.долларыг эзэлжээ. Тодруулбал, экспортын үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.8 хувь, импорт 26.6%-иар тус тус өссөн дүнтэй гарсан байна.

Улсын нийт экспортын 86 орчим хувийг зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, алт, нефтийн худалдаа бүрдүүлж байна.

Эрдсийн экспортод зэсийн баяжмал орлогын дүнгээр тэргүүлсэн хэвээр байгаа юм. Тодруулбал, оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспорт жингийн үзүүлэлтээр өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд буй ч орлого 2.8 тэрбум ам.долларт хүрч, 85.5 хувиар дээшилжээ. Тунгаасан зэсийн экспортын орлого 83.3 сая ам.доллартай тэнцэж 141.3%-иар нэмэгдсэнээр хамгийн өсөлттэй түүхий эдээр нэрлэгдэж байна.

Нүүрсний экспорт оны эхний 11 сарын байдлаар 15.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 43.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэвч орлогын дүнгээр 2.6 тэрбум ам.доллартай дүйсэн мэдэгдэхүйц өсөлттэй байна.

Нүүрсний экспортын орлого нэмэгдэх болсон нь зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улс 1.71 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж