Энэ жилийн "Бөртэ Чоно"-ын эзэд хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

Энэ жилийн "Бөртэ Чоно"-ын эзэд хэн бэ?

Энэ жилийн "Бөртэ Чоно"-ын эзэд хэн бэ?

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал болох “Бөртэ Чоно” ёслолын арга хэмжээ ирэх Даваа гаригт болно. Өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдсан энэхүү арга хэмжээ энэ жил олимпийн дараа болж байгаагаараа онцлог юм.


Шилдэг эрэгтэй тамирчинд нэр дэвшигчид:

  1. Ё.Басхүү (жүдо) – “Токио-2020” олимпийн VII байрын шагналт, ДАШТ-ий хүрэл, Ташкентын Их дуулгын мөнгө, Абу Дабигийн Их дуулгын хүрэл медальт
  2. Д.Батгэрэл (холимог тулаан) – 2021 онд UFC Холимог тулаанд хоёр тулаан дараалан цэвэр ялалт байгуулсан
  3. Г.Ганбаяр (хөлбөмбөг) – Унгарын дээд лигт “Пушкаш” багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртсэн
  4. Э.Даваахүү (буудлага) – Индонез, Бангладешийн олон улсын тэмцээний аварга, “Токио-2020” олимпийн хийн гар бууны 10 метрийн дасгалд 12-р байр эзэлсэн
  5. Саид Моллаей (жүдо) – “Токио-2020” олимпийн мөнгөн медальт, Тель-Авивын Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн
  6. Д.Дашнамжил (байт харваа) – ДАШТ-ий урьдчилсан харваанд 652 оноо авч хувийн амжилтаа шинэчлэн, 102 тамирчнаас есдүгээрт эрэмбэлэгдсэн. Хувийн төрөлд шилдэг 16-д, холимог багийн төрөлд А.Отгонжаргалын хамтаар шилдэг наймд шалгарсан
  7. М.Лхагвагэрэл (чөлөөт бөх) – “Токио-2020” олимпийн V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт
  8. Э.Лхагвасүрэн (ширээний теннис) – Олимпийн ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн
  9. Т.Тулга (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Ромын олон улсын тэмцээний мөнгөн медальт, “Токио-2020” олимпийн оролцогч
  10. Б.Чинзориг (бокс) – Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт, “Токио-2020” олимпийн оролцогч
  11. Ц.Цогтбаатар (жүдо) – “Токио-2020” олимпийн хүрэл медальт, Ташкент, Тбилиси, Абу Дабигийн Их дуулгын аварга, Бакугийн Их дуулгын хүрэл медальт
  12. Э.Цэндбаатар (бокс) – “Токио-2020” олимпийн V байрын шагналт, Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний аварга
  13. С.Жамбалжамц (дугуй) – Дугуйчдын Ази тивийн чансааны хоёрдугаар байранд бичигдэж байгаа, "Тour of Thailand" тэмцээний аварга
  14. Х.Энх-Амар (бокс) – Ази тивийн аварга, Усти над Лабем гранпри тэмцээний мөнгөн медальт

Шилдэг эмэгтэй тамирчинд нэр дэвшигчид:

  1. М.Анхцэцэг (хүндийг өргөлт) – Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Токио-2020” олимпийн IV байрын шагналт
  2. Ц.Анударь (буудлага) – Индонез, Бангладешийн олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальт, “Токио-2020” олимпийн 10 метрийн хийн гар бууны дасгалд есдүгээр байрт шалгарсан
  3. З.Болортунгалаг (чөлөөт бөх) – Ази тивийн аварга, Иван Ярыгины олон улсын тэмцээний аварга
  4. Б.Болор-Эрдэнэ (ширээний теннис) – Олимпод ширээний теннисний төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн
  5. Э.Гантуяа (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины ОУТ-ий хүрэл медальт
  6. О.Гүндэгмаа (буудлага) – "Токио 2020" олимпод оролцсон. Нийт долоон олимпод оролцсон Монголын анхны тамирчин
  7. Э.Даваачимэг (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгины ОУТ-ий мөнгөн медальт
  8. Б.Болортуяа (чөлөөт бөх) – “Токио-2020” олимпийн хүрэл медальт
  9. М.Дөлгөөн (чөлөөт бөх) – Ази тивийн аварга
  10. Д.Отгонжаргал (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт
  11. Б.Урантунгалаг (байт харваа) – Олимпийн эрх олгох тэмцээнд V байр эзэлж, “Токио-2020” олимпод оролцсон. Дэлхийн цомын тэмцээнд 663 оноогоор улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон
  12. М.Уранцэцэг (жүдо) – “Токио-2020” олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт, Тбилиси, Ташкентийн Их дуулгын аварга, Мастерс тэмцээний хүрэл медальт
  13. Б.Шоовдор (чөлөөт бөх) – ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины олон улсын тэмцээний аварга
  14. Б.Энххүслэн (усанд сэлэлт) – “Токио-2020” олимпод 50 метрийн чөлөөт сэлэлтэд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон

Шилдэг багт нэр дэвшигчид:

  1. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг – "Токио-2020" олимпод оролцсон
  2. Атлетик 220 хөлбөмбөгийн клуб – Хөлбөмбөгийн дээд лигийн аварга, "AFC CUP" тэмцээний хэсгийн шатанд өрсөлдсөн
  3. Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг – 2022 оны ДАШТ-ий Азийн бүсийн сонгон шалгаруулалтад өрсөлдсөн
  4. 3×3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг – Токио 2020 олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүдэд оролцсон
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж