Ньюс хөтөч: “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ

Ньюс хөтөч: “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ

Ньюс агентлаг 2021.12.10-ны Баасан гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна

10.00 ЦАГТ: 

-Монгол Улсад боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан Боловсрол ба инновац сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал бүтээлийн танилцуулга болон Монголд анх удаа нээгдэж буй 9000мкв PIONEER хэмээх инновацийн төв гарааны компани (start up, coworking)-ийн нээлт МҮИС-ийн инноваци технологийн төвийн 5 давхарт болно. Утас 89111317

10.30 ЦАГТ

Төрийн ордны “e-Mongolia” мэдээллийн цэгт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээлэл хийнэ. Тус хэвлэлийн хуралд ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, Газрын харилцаа, геодези, зурагзүйн газрын дарга А.Энхманлай нар оролцоно. Утас: 94999598

11:00 ЦАГТ

Ардчилсан намаас Олон Улсын Хүний Эрхийн өдрийг тохиолдуулан "Хүний эрхийн нээлттэй цуглаан"-ыг С.Зориг агсны хөшөөний өмнө зохион байгуулна.

11.40 ЦАГТ

-Монголын Үндэсний музей болон Соёмбо судлаач, цуглуулагч Б.Амарсанаатай хамтран "Монгол төрийн соёмбо" үзэсгэлэн Монголын үндэсний музейн "Түр үзэсгэлийн танхим"-д дэлгэгдэнэ. Холбоо барих: 88117078

12.00 ЦАГТ

-“Эрүүл мэндийн технологи-2021” үзэсгэлэн дэлгэгдэнэ.

ТӨРИЙН ОРДОНД:

10.00 ЦАГТ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

14.00 ЦАГТ

Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

10.00 ЦАГТ

  • Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ "Их хуралдай” танхимд

14.00 ЦАГТ

ҮДЭЭС ХОЙШИХ ХУРАЛДААН

  • Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонсох “Их хуралдай” танхимд
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж