Хятад: Их Британи, Америк, Австрали улсууд “шангаа хүртэнэ”

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

Хятад: Их Британи, Америк, Австрали улсууд “шангаа хүртэнэ”

Хятад: Их Британи, Америк, Австрали улсууд “шангаа хүртэнэ”

Өвлийн олимпийг эсэргүүцэж, тамирчдаа илгээхгүй гэсэн Австрали, Их Британи болон АНУ-ыг “алдаатай үйлдэл”  гаргасан тул “хариугаа хүртэх болно” гэж Хятад мэдэгдэв.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин Пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр "АНУ, Их Британи, Австрали улс Олимпийн тавцанг улс төрийн зорилгоор ашигласан" гэж хэлснийг "Ройтерс" агентлаг дамжууллаа.

Тэрбээр “Тэд өөрсдийн алдаатай үйлдлээс болж хариугаа хүртэж, төлөөс төлөх болно” гэв.

Азийн их гүрнээс ирж буй аймшигт сэрэмжлүүлэг нь барууны улс орнуудын бойкотлолоос улбаатай. Их Британи болон Канад  шинээр элсч, эсэргүүцэж буй улс орнуудтай нэгдсэний улмаас хоёр улс Лхагва гаригт дипломатаар бойкотлоход оролцохоо мэдэгдэв. Дипломат бойкот нь тамирчдын олимпод оролцох боломжийг хязгаарлахгүй юм.

Канадийн ерөнхий сайд Жастин Трюдо хэлэхдээ “Хятад улс бойкотлогдохдоо  “гайхах шаардлагагүй”. Учир нь Хятад хүний эрхийг зөрчсөн гэх барууны анхааруулгыг  мэдэж байх ёстой” гэжээ. Харин Франц улс уг арга хэмжээг бойкотлохгүй талаар тус улсын Боловсролын сайд Жан-Мишель Бланкер “BFM TV “мэдээллийн сувагт мэдэгдсэнийг "Ройтерс" агентлаг мэдээллээ. Мөн “Дипломат бойкотын тухайд Франц оролцохгүй. Спорт улс төрөөс ангид хамгаалагдсан байх ёстой. Эс бөгөөс тэмцээнийг бусниулах болно” гэв.

Хятад улс өмнө нь бойкот зарлагдсаны дараа АНУ-ыг онцолж, тус улс "төлөөс төлнө" гэж мэдэгдсэн. Хятадын Гадаад хэргийн яамны  Жао Лижиан дараа нь сэтгүүлчдэд хандан "цаашид ажиглацгаая" гэж хэллээ. Хятад улс "Шинжаан бүс дэх уйгур үндэстний цөөнх хүмүүсийн эрхийг зөрчиж байна" гэсэн мэдээллийг байнга няцаасаар ирсэн.

АНУ Хятадын эсрэг авах арга хэмжээгээ улам бүр нэмэгдүүлсээр байна.

АНУ -ын Конгрессын төлөөлөгчдийн танхим Лхагва гаригт Хятадын эсрэг гурван арга хэмжээ авч, Шинжаанаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглож, хүний эрх зөрчсөн гэх үндэслэлээс гадна бүс нутагт үргэлжилж буй “геноцид” үйл ажиллагаа, албадан хөдөлмөр эрхлүүлж буйг буруушаажээ.

Олон улсын олимпийн хороо Хятадтай хамтран ажиллах нь хүний эрхийн амлалтаа зөрчиж байна гэсэн тогтоолыг 428 хүний саналаар дэмжиж, нэг ч эсрэг санал гараагүй. Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн хэлэхдээ, тус улс уг арга хэмжээг эрс эсэргүүцэж байна гэлээ.

Эх сурвалж: INDEPENDENT
Т. ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
8
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж