Сурвалжлага: Буруу хүрдтэй машиныг хоривол иргэд хэцүүднэ | News.MN

Сурвалжлага: Буруу хүрдтэй машиныг хоривол иргэд хэцүүднэ

Сурвалжлага: Буруу хүрдтэй машиныг хоривол иргэд хэцүүднэ

Сурвалжлага: Буруу хүрдтэй машиныг хоривол иргэд хэцүүднэ

Буруу хүрдтэй автомашиныг хорих талаар хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн. Иймээс энэ удаагийн сурвалжлагаар буруу талдаа хүрдтэй автомашины асуудлыг хөндөж байна. Жолооч нарын хэлснээр хөдөлгөөнд оролцоход буруу, зөв хүрдний ялгаа гардаггүй ч баруун талдаа хүрдтэй машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд хүндрэлтэй байдаг аж.

Иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг "Да хүрээ" захаар орлоо. Автомашин худалдаалдаг хэсэгт бараг хүнгүй гэмээр байв. Ганц нэг хүмүүс япон "тэрэг" асууж байгаа харагдана. Жолооч нарын хэлж буйгаар япон автомашин эдэлгээ сайтай, үнийн хувьд ч боломжийн байдаг тул иргэд "хошуурдаг" ажээ.

АВТО ТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИАР БУРУУ РУЛЬТЭЙ МАШИНЫГ ХЯЗГААРЛАХ УУ?

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2019 онд Авто тээврийн тухай хуулийн төсөлд баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг тодорхой хугацааны дараа хориглох заалтыг оруулж байжээ. Гэтэл уг хуулийг иргэд хүчтэй шүүмжилсэн учраас түр хойшлуулжээ. Мөн тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан "Орон нутгийн замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ осолдож байгаа машины 80 орчим хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байдаг. Харин Монгол Улс зүүн гарын дүрэмтэй юм. 2019 оны буруу талдаа хүрдтэй автомашиныг хориглох тухай судалж, салбар яамнаас хуулийн төсөл боловсруулж байсан. Тухайн үед хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийн 20 гаруй хүний дундаас баруун гар талдаа жолооны хүрдтэй машиныг хориглох санал гарсан. Гэвч яамнаас саналыг хассан" хэмээн хэлж байв.

Албаны хүмүүсийн хэлж буйгаар, баруун талдаа жолооны хүрдтэй автомашин осол гарахад хамгийн их нөлөөлж байна гэсэн судалгаа байдаггүй. Харин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд үзэгдэх орчин хүндрэлтэй байдаг аж. Саяхнаас буруу хүрдтэй автомашиныг хориглох тухай яригдаж эхэллээ. Тодруулбал, Зам, тээврийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ Авто тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар судалж, ажлын хэсгийг ахалж буй. Гэхдээ энэ хуульд хугацаа зааж өгөхийг онцолсон юм. Өөрөөр хэлбэл хууль батлагдвал иргэдийн өргөнөөр унадаг "Приус" хамгийн түрүүнд хэрэгцээгүй болох юм.

“НИЙТ БҮРТГЭЛТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 52 ХУВЬ НЬ БУРУУ РУЛЬТЭЙ МАШИН БАЙНА”

АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс статистик тоон мэдээ хариуцсан мэргэжилтэн Б.Батсүхээс буруу рультэй автомашины тоог тодруулав. Тэрбээр “Монгол Улсад 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны байдлаар:

  • Нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 1 сая, 237 мянга, 621 байгаагаас, баруун талдаа рультэй машин 631 мянга, 798 байна.
  • Үүнээс нийслэлд нийт бүртгэлтэй нь 664 мянга, 37 байгаагаас буруу жолооны хүрдтэй машин 402 мянга, 455, тээврийн хэрэгсэл өнөөдрийн байдлаар бүртгэлтэй байна.
  • Сүүлийн гурван жилийн дунджаар жилд 98-100 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдэг. Дийлэнх нь буруу хүрдтэй буюу Японоос импортоор орж ирдэг.
  • 51 мянга, 440 тээврийн хэрэгсэл, нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 52 хувийг эзэлж байна.

ЗӨВ РУЛЬТЭЙ МАШИН ҮНЭТЭЙ УЧРААС ИРГЭД ТЭР БҮР АВДАГГҮЙ

Бид автомашин худалдаачидтай уулзлаа. Хэрвээ хууль батлагдвал хөдөлгөөнд оролцож буй автомашины 50 хувь нь “хэрэггүй” болох эрсдэлтэй юм.

Д.Батхүү:

-Хорих нь буруу. Зөв жолооны хүрдтэй машин асар үнэтэй байна. Тэгэхээр үнэтэй машиныг иргэд тэр бүр авч чадахгүй. Жирийн иргэд буруу хүрдтэй машин унаж байна. Үнийн хувьд боломжийн учраас хэрэглээндээ тааруулан машин унаж байна. Барихад ялгаа байхгүй. Гүйцэж түрүүлэхэд жаахан хэцүү. Үнийн хувьд автомашин нэг дахин нугарсан байна. Өнгөрсөн жил "Приус" арав гаруй саятай байсан бол өнөөдөр 20 гаруй сая болчихжээ. Тэр хэрээр иргэдийн халаас хоосорч байна.

-Хүн бүр л буруу хүрдтэй машин унаж байхад хориглож чадахгүй байх. Хоригловол ард иргэд хэцүүднэ. Үнийн ялгаа ихтэй. Хаа хаанаа машины үнэ өссөн. Тээврийн зардал өссөн учраас үнэ нэмэгдэх нь тодорхой.

Д.Алтангэрэл:

-Буруу хүрдтэй “тэрэг"-ийг хорьсноор түгжрэлийг бууруулахгүй байх. Хэрвээ хоривол ард түмэн хохирно. 2-3 жил унаж байтал хорьчихвол хаяхаас өөр арга байхгүй. Хэрвээ хорьчихлоо гэвэл бид зөв хүрдтэй машин олоод л ирнэ. Герман, БНХАУ, Солонгосоос авна. Хамгийн гол нь зөв, буруудаа биш. Жолооч нарын сахилга хариуцлагаас болж байна. Япон тэрэг ашиглалтын хугацаа бага, сайн чанартай тэргийг багавтар үнээр авч байгаа учраас иргэд хэрэглээндээ тааруулаад хошуураад байгаа юм. Түүнээс биш ялгаагүй АНУ, Германаас оруулаад ирнэ. Хууль гаргаад хүчээр хэрэгжүүлбэл ард түмэн хэцүүднэ. Би долдугаар сард машин захиалаад, одоо хүртэл аваагүй байна. Долдугаар сарын 13-нд Тяньжин дээр ирсэн машин одоо хүртэл гараагүй. Тэр хэмжээгээр түрээс, банкны өрөндөө дарлуулж байна.

С.Бямбаа:

-Зөв хүрдтэй машин унахад зүгээр. Гэхдээ үнэтэй байдаг. Евро стандартын зөв рультэй машин гэхээр нэг бол шинэ, эсвэл хуучин хэрнээ үнэтэй байдаг. Буруу хүрдтэй машин байхгүй бол уг нь сайн. Яалт ч үгүй "түрийвчиндээ" тааруулж машин авч байна. "Приус 30" 24 сая төгрөг болсон. Үнэ өссөн шалтгаан нь тээврийн зардалтай холбоотой. Гурав дахин өссөн. Хүмүүс мөнгөгүй гэчхээд аваад л байна. Өдөрт ганц нэгийг зарчхаад байгаа.

АВТОМАШИНЫ ҮНЭ 7-8 САЯ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

“Да Хүрээ” захад хөл хөдөлгөөн багатай байлаа. Худалдан авагчид ганц нэг машин үзэж, наймаачид сул зогсож байна. Эндхийнхний хэлж буйгаар тээврийн зардалтай холбоотойгоор машины үнэ хоёр дахин нэмэгдсэн гэж тайлбарлаж байна. Тухайлбал, Японоос орж ирдэг “Приус 20” 18-20 сая, “Приус 30” 22-25 сая, “Приус 40” 29-34 сая болтлоо өсчээ.

Автомашин өссөн шалтгааныг худалдаачид тайлбарлахдаа “Цар тахлын эхэн үеэс Японы үйлдвэрүүд нэг хэсэг саатсан. Үйлдвэрлэл саатаад эхлэхээр жилийн дараа хэрэглэгчиддээ мэдэгдэж эхэлсэн. Шинэ машины хангамж багассан юм шиг байгаа юм. Хуучин машин дотооддоо их эрэлттэй байгаа. Хоёр жилийн өмнө “Nissan advan”7-8 сая төгрөг байсан бол одоо өөрийнх нь үнэ нэмэгдээд, одоо 15 сая төгрөг болсон байна. Тээврийн зардал гурав дахин нэмэгдсэн. Жижиг тэрэгний тээврийн зардал 1.4 сая байдаг байсан бол одоо дөрвөн сая болсон. Тээврийн зардал 3-4 саяар, өөрийнх нь үнэ мөн нэмэгдсэн. Тэгэхээр найман саяар зарагдаж байсан машин 15 сая болчихсон” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

71 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-12-10 192.82.75.235

балиар юмнууд зөв рультэй үнэтэй машинтайгаа хотын замаар түгжрэлгүй давхих гэж л тэгэж өөрсдөдөө зориулж ийм юм гаргаад бгаа юм. Тэрний оронд давхар зам энэ тэрээ барьж түгжрэлээ шийдсэн нь дээршдээ. Осол аваар буруу хүрднийх биш, жолоочийн ухамсрынх шүү. Япон машины чанарыг ямар ч машин гүйцэхгүй шүү. Муу новшнууд баахан хятад солонгосын эдэлгээ даахгүй лаазнууд шахах гэж бгаа биз.

Avatar

alaltsana shuu MANGaruudaaa 2021-12-10 43.242.243.182

zuger bsan umiig zuger bailgarai, hujaa lalrudaa

Avatar

zochin 2021-12-10 202.126.88.169

hujaagiin hamaaralgvi gants uym ni yapan avtomashin bsan uym MAN hyatadiin daalgavraar huuli gargaj horino gej baihgvi shu

Avatar

IRGEN 2021-12-10 66.181.182.243

Tegj baij 24 onii songyylid ynawaa..hhhe..hestvv dee hestvv..Ard tvmnii dyrgvig hvrgewel yafag bilee..manaihan ch songoltiig ch hari giichuhdeg shvv..

Avatar

Зочин 2021-12-10 64.119.26.14

76 Домбоонууд минь нийтийн тээврээ олон болго. Автобус элбэг хүлээлгэхгүй явдаг болчуул би ч гэсэн бензин тос үрж байхаар түргэн шуурхай яваагаар нь автобусаар явмаар бна. Ийм энгийн юм ойлгохгүй тэнэг байх гэж

Avatar

Зочин 2021-12-10 103.229.122.100

ХУУЛЬ НЬ ГУДАМЖИНД ГУУЛЬ БОЛДОГ УЛС ШҮҮ ДЭЭ ЭНЭ МОНГОЛ ЧИНЬ ХУУЛИА Л БАРИАЧДЭЭ МАЛУУДАА

Avatar

Зочин 2021-12-10 185.220.101.145

=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Уншигч 2021-12-10 150.129.143.138

Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг импортлохыг нь ирэх жилээс хориглоод, тодорхой хугацааны дараа УБ хотод хѳдѳлгѳѳнд орохыг нь хориглоод дэс дараатай, бодит судалгаатай хийвэл манайхан дорхноо л дасаад амархан цэгцэрнэ дээ.

Avatar

Зочин 2021-12-10 103.229.122.100

БУРУУ РУЛЬТАЙ ГЭЭД ОРУУЛЖ ИРЭХИЙГ ХОРИЛОХ ХЭРЭГГҮЙ Л ДЭЭ МАЛУУДАА 100 %ИЙН ТА ТВАРТАЙ Л БОЛГОЧИХ ДАНДАА ХОРИГЛОХ БООЖ ХААХ ТУХАЙ БОДОЖ БАЙХААР АЙН

Avatar

Оролдоод үз л дээ 2021-12-10 66.181.185.171

Хорих гэд оролдоод үз л дээ. Ёстой хорьж харагдаач.

Avatar

Зочин 2021-12-10 124.158.107.98

Хот, мөн хот хооронд автрбус үйлчилгээг сайн болго. Хотод 1 эгнээгээр зөвхөн автобус зорчдог болго.
1 эгнээгээр авто машин зорчвол 2 сар хураа. Машинаа хураалгахыг хэн ч хүсэхгүй. Орон нутагт үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврээс татвар авахгүй болгоод, шаардлагаа өндөрсгө.

Avatar

батаа 2021-12-10 202.131.244.210

Наадуул чинь худлаа ярьж байгаа буруу рультэгээс гаднабайгалд асар хор хөнөөл үлдээдэг машин манайд хэрэггүй. цацраг идэвхитэй агуулах аргагүй техник тийм учраас хорих нь зөв шүү?

Avatar

Зочин 2021-12-10 64.119.22.116

Үе үе т1 юм бичиж РЕАКЦ.ААР НЬ БАРИМЖАА авах юмаа ЗГ!

Avatar

Зочин 2021-12-10 192.82.77.232

Буруу талдаа жолоодлоготой машин явхыг хориглож болохгүй! ХАРИН 2022 ОНООС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ХОРИХ ХЭРЭГТЭЙ! Аажимдаа 10 жилийн дотор байхгүй болно. 2027 оноос Улаанбаатарт явхыг хориглох хэрэгтэй. МАШ ЭНГИЙН, ХЭН Ч ХОХИРОХГҮЙ.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-12-10 202.9.46.6

яяяяяваандаа буруу руль хоиргдож л тарах нь зөвлдөө гэхдээ дараа нь иргэдээ яаж унаажуулахаа л бодцон байх ёстой юмлдаа манй данхнуудад тйим ухаан алаг юмуу хайшаа юм хаанахын машин шашхаа эхлээд тодохой хэлчих за мөнгөтэй нь мэдээж япон машинаа аваад уначихна бусад нь оросын лада солонгосын хьюндай хоёроос л сонголт хийх байхдаа машины лизингийн хуул гарагж л таанарлдаа тэрийгээл сайн хий рено бас нийлээн сайн зарагдах байх тэд борлуулалтын аргаа гоё хийх байхл

Avatar

зочин 2021-12-10 202.131.243.186

ард иргэдийн ихэнх нь баруун хүрдтэй машинтай тэдгээрийн эрхэнд халдаж унах унаагүй болгож байхаар замын хөгжлөө сайжруул давхар зам тавих орчин үеийн метро гэх мэтчилэн асуудлыг шийд зөв хүрдтэй үнэтэй машин унадаг хэдэн баячууд машин унах шаардлага байхгүй

Avatar

Зочин 2021-12-10 202.21.127.170

Хүчгүй сул дорой төр засаг. Зөв хүрд хууль дүрмээ бариачээ.

Avatar

Зөв 2021-12-10 202.21.127.170

Зөв зүйл хэзээд зөв л байна. Буруу хүрдтэйгээ хориочээ. Олон жил эргүүтлээ энэ төр засаг хүчгүй арчаагүй, сул дорой байна да.

Avatar

сүрэн 2021-12-10 103.26.194.45

Зөв рультэй машин үнэтэй учраас авахгүй байгаа биш хоцрогдмол чанар муутайд байгаа юм. Германы машин болохоор үнэтэй.
Буруу рультэй машин барихад осолтой юмуу бэрхшээлтэй байдаг гэж худлаа ярьцгаагаад яах вэ. Зөв рультэй машин зардаг хувь хүн компаниуд машинаа зарах гэж элдэв аргаар тэмцэж байгаа юм.
Удахгүй цахилгаан юмуу устөрөгчийн хөдөлгүүртэй машины цаг эхэлнэ. Тэр үед зөв рультэй машин олдоцгүй, үнэтэй, хоцрогдолтой хэвээрээ л байх болно. Машины зөв рульийн ач холбогол бага шүү

Avatar

Зочин 2021-12-10 43.228.129.131

Өнгөрсөн хугацаанд хуучин япон машины үнэ хямдхан байсан учраас хүн болгон шахуу машин авч унацгаасан, 1 айл 2-3 машинтай, энэ бол жинхэнэ галзуурал болсон шүү, зам дээрээ багтахгүй, байрныхаа гадаа зогсоолгүй, явган хүн алхах зайгүй чихээстэй, ер нь машин хямдхан байх ёсгүй, үнэтэй байх ёстой, зайлшгүй хэрэгцээ шаардлагатай бас мөнгөтэй боломжтой нь хэрэглэдэг байх ёстой.

Avatar

Зочин 2021-12-10 119.40.98.177

Буруу рультэй автомашин хөдөлгөөнд орлцохыг хориглох улсууд руу гаргадаг автомашинаа 2-3 мянган доллараар зөв рультэй болгоод гаргадаг үйлчилгээ Япон байдаг гэсэн. Тухайн улсын хуулийн дагуу экспортолдог. Манайхан л хууль дүрмэндээ тодорхой заагаагүй учир баахан буруу рультэйг оруулж ирсэн нь Монголын төрийн алдаатай бодлого

Avatar

Зочин 2021-12-10 119.40.98.177

Автотээврийн хуулинд буруу рультэй автомашин бүртгэхийг хориглоно гэж заасан нь хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэсэн үг биш л дээ. Шинээр бүртгэхгүй болохоос одоо бүртгэгдсэн машиныг явуулахыг хориглох ямар ч заалт байхгүй. Одоо явж байгаа нь дуусаад л хасагдана. Харин шинээр бүртгэхийг хориглох хугацаагаа 2023 оноос байвал зүгээр

Avatar

Иргэн 2021-12-10 192.82.77.216

Шууд хориод үзэг л дээ. Тэгж маанагтах Засаг гэж байхгүй биз.

Avatar

Зочин 2021-12-10 66.181.170.73

Зүгээр эхлээд буруу хүрдтэй машин оруулж ирэхийг шууд хориглоод дараад ньхотын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох хэрэгтэй

Avatar

😢😢😭 2021-12-10 202.21.108.218

ЗӨВӨӨС НЬ БАГА ТАТВАР,БУРУУ РУЛЬТАЙГААС НЬ ИХ ТАТВАР АВДАГ БОЛЧИХ. МОНГОЛ УЛСАД ЗӨВ РУЛЬТАЙ НЬ ХЭРЭГТЭЙ. АВААР ОСОЛ ҮХЭЛ ЗОВЛОНГЫН ИХЭНХ НЬ БУРУУ ЖОЛООТОЙ АВТОМАШИНААС Л БОЛДОГ ШҮҮ❗⚰

Avatar

UB man 2021-12-10 202.131.233.5

машинаас биш малаас дор хүмүүсээс болдог

Avatar

зочин 2021-12-10 202.70.33.190

Буруу прультэй машиныг зөв рультэй болгож өгнө.

Avatar

Зочин 2021-12-10 202.126.89.13

Буруу рультай машиныг хилээр оруулахыг хориод, орж ирсэн нь эндээ дуусаг тэгвэл дэмжинэ

Avatar

Зочин 2021-12-10 43.228.129.150

Буруу үрүүлтэй машин тэргийг оруулж импортлохийг 2022 оноос хорих хэрэгтэй. Тэгвэл одоо буруу жолооны хүрдтэй машинууд хуучирч 15+ настай болж бүгд ашиглалатаас гарна. Тийм учраас 6 жилийн дараа буруу жолооны хүрдтэй машин тэрэг хуучирч хаягдна

Avatar

Зочин 2021-12-10 195.46.106.44

2024 оноос хилээр оруулахгүй, 2026 оноос Уб-т явуулахгүй, 2030 оноос аймгийн төвд явуулахгүй 2035 оноос Монгол Улсад буруу хүрдтэй машин явуулахгүй гээд л хуулиндаа хийчихээр цаг хугацаагаараа л цохицоно шүү дээ. Буруу хүрдийг халах нь зөв юмаа.

Avatar

Зочин 2021-12-10 103.50.206.95

Ireeduid ur dungee uguh zuv zuiliig odoo hen ch hohiroh baisan hiih l heregtei.

Avatar

Зочин 2021-12-10 106.157.236.85

Zamiin hodolgoonii durmee l oorchilchihvol boloo yum bish uu. Jiriin irged mashinaa solino gej sanaa zovoltgui ,. bolomjtoi mongotei humuus ni l mashinaa solino.

Avatar

Z 2021-12-10 106.157.236.85

Zamiin hodolgoonii durmee l oorchilchihvol boloo yum bish uu. Jiriin irged mashinaa solino gej sanaa zovoltgui, bolomjtoi mongotei humuus ni l mashinaa solino biz

Avatar

Иргэн 2021-12-10 202.131.239.166

Нийт автомашины талаас илүү хувь нь зүүн хүрдтэй бол хууль дүрмээ түүндээ тохируулж өөрчлөх хэрэгтэй биз дээ. Заавал цөөнх дарга томчуудыг дагаж бусад ард олонх нь хохирох ёстой юу? буруу рультэй Приус-ыг жирийн ард иргэд л унаж байгаа ш дээ. Япон машины чанар солонгос машинаас хамаагүй илүү гэдгийг ард олон мэдээд байна. Машинаа цөөлнө гэвэл нийтийн тээвэр, машингүй явах зам талбайгаа нэмэгдүүлэх хэрэгтэй ш дээ. 2021 онд ганц ч шинэ автобус аваагүй гээд, машингүй иргэд автобус олдохгүй зүдэрч

Avatar

Зочин 2021-12-10 192.82.75.11

ОЛОН ЮМ ЯРИАД БАЙЛГҮЙ ОРУУЛЖ ИРЭХИЙГ НЬ Л ХОРВЧООЧ. ОДОО БАЙГАА НЬ ЯВААНДАА ТӨМРИЙН ХОГ БОЛООД Л АЛГА БОЛЭО . ЭКСЕЛ ШИГ.

Avatar

Зочин 2021-12-10 202.131.243.186

ДАндаа нэг тийшээ туйлширсан шийдвэр гаргах юм аа. Нэг бол бүүр хориглоно нэг бол зөнд нь хаячих юм. Эхлээд импортыг нь хориглочихооч. тэгээд л аяндаа хэн хэндээ хохиролгүй гольдролдоо ордоггүй юм уу.

Avatar

Эмч 2021-12-10 64.119.26.5

Хол ирэйдүйгээ бодохгүй зөвхөн өөрийгөө хувиа бодох юм одоо Орос Хяталыг холбосон том замын системд улам хурдтай нийлж бн тэдний дүрэм зөв биздээ ганцаараа манайх эрх чөлөатэй гээд мөрнөлдөж үхээд байж болохгүй биздээ маргаашийг хараа ч

Avatar

болд 2021-12-10 43.228.129.215

хязгаарлаачээ… хууль гаргаад хоригло. хөгийн аймхай новшнууд, ан-ынхан байсан бол хийчих л байсан юм. татвараар шахаад гаргаач хотоос…. хэдхэн ченжээс айгаад хөдөлж чаддаггүй төр засаг байх гэж дээ

Avatar

Зочин 2021-12-10 192.82.70.23

иашины ченз махны ченз түрээслэгчид, ломбардны эзэд эдгараас л болж ард түмэн арга барьж байгаааас биш …….бурууг нь хоригло зөвийг нь оруул энэ хооронд нь замаа янзал автобусаа олшируул .согтууг эрхийг нь хас , түжрэл бол хаа ч байдаг нөгөө америкд нь машин тавих газар байхгүй хаа хол тавиад явган таваргадаг л юм байна билээ

Avatar

Зочин 2021-12-10 202.21.97.30

МОНГОЛ УЛС ӨӨРИЙН ГЭСЭНН ХУУЛЬТАЙ УЛС ОРОН БИЗ ДЭЭ??? БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ЭХНЭЭСЭЭ Л ОГТ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ ШҮҮ ДЭЭ. ДҮРМЭЭ ЗӨРЧИЖ БААХАН ЯВСНАА АРАЙ ЗӨВ ГЭЖ БОДООД ЯВДАГ ЮМ БИШ БИЗ ДЭЭ АЙН???

Avatar

Зочин 2021-12-10 202.21.100.164

Хуучин машинаа борлуулах Солонгосчуудын лобби яваад байна даа

Avatar

Зочин 2021-12-10 103.57.94.112

Бнсу биш бнхау-ын машин ихээр орж ирэх байхдаа. Хямд дээрээс нь цоо шинэ

Avatar

Зочин 2021-12-10 122.201.26.3

Нэгэнт орж ирээд ашиглагдаж байгаа буруу талдаа хүрдтэй машин эзэмшигчдийн эрх ашгийг хөндөхгүй шинээр орж ирэхийг нь цаг алдалгүй хориглох асуудал яригдаж байгаа шүү дээ. Үүнийг санаатайгаар буруу тайлбарлаж асуудлыг хүндрүүлж байна. Ер нь жил тутам 70-80 мянгаар нэмэгдэж байгаа машины тоог цөөлөхгүйгээр хичнээн ч мөнгө зарж, ямар ч ажил хийгээд түгжрэл буурахгүй.

Avatar

Зочин 2021-12-10 103.229.122.11

Замын түгжрэл, осол аваарт рульний баруун, зүүн гол нөлөөлөх хүчин зүйл нь биш!! Гол нь жолооч нарын сахилга хариуцлагаас л бүх гай үүдэлтэй!!! Баруун рультэй машины цорын ганц сөрөг тал нь өмнө яваа том оврын машиныг гүйцэж түрүүлэхэд бага зэрэг бэрхшээлтэй. Гэвч жолоочоос л шалтгаална. Харин баруун рультэй машиныг хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно гэвэл нэлээд урт хугацаа шаардлагатай: 10 жилийн дараа г.м. Импортыг бол одоо хориглож болох л юм?!

Avatar

Зочин 2021-12-10 103.26.193.47

Буруу рультэй машин оруулахыг хориглох хугацаагаа эртхэн зарлаад, хуулиа батлах хэрэгтэй. Эцсийн эцэст манай зам, уулзвар, гэрлэн дохио зэрэг чинь зөв рультэй машин зорчиход зориулагдсан болохоор буруу рультэй машины жолооч нарт гүйцэд харагдахгүй зэрэг бэрхшээлүүд байгаа шүү дээ. Алийн болгон хэл ам, жагсаал цуглаанаас айж гаргасан болоод гаргах гэж буй шийдвэрээсээ буцах юм бэ? Төрийн томчууд нь шударга, зарчимч, үнэнч байгаад ард иргэд нь хүмүүжилтэй, соёлтой, ажилсаг байвал хөгжинө шүү дээ

Avatar

Зочин 2021-12-10 66.181.191.172

Аливаа улсад хууль дүрэм шүүх прокурор цагдаа нь яаж ажиллаж хууль мөрдөгддөг эсэхийг замын хөдөлгөөний дүрмээр нь сонждог гэдэг юм байна лээ. Монголын замын хөдөлгөөний дүрэмд зүүн гарын рультэй машинаар хөдөлгөөнд оролцоно гээд заасан байдаг биз дээ. Бид нар Афганистанд амьдраагүй биз дээ. Олдсоныг барьж болохгүй ш дээ. Баруун гарын рультэй машиныг шууд зогсоох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-12-10 192.82.85.217

хэзээнээс авилгачид хууль дүрэм мөрддөг болсон юм,өөрсдийн машин нь явахаа байгаад ирэхээр гэнэт шийдэв үү

Avatar

зочин 2021-12-10 103.26.193.73

зөв рультэй солонгосын хямд машин зөндөө байна. Наймаачидын үгэнд орж японы буруу рультэй төмрийн хог авч ирэх ямар хэрэг байна. 2022 оноос буруу рультэй машиныг оруулж ирэхийг хориглоод одоо явж байгааг дуустал нь явуулах нь л зөв байх

Avatar

Зочин 2021-12-10 202.55.191.194

одооноос оруулж ирэхийг нь хориочээ

Avatar

Зочин 2021-12-10 202.21.96.254

Nemej oruulahaa boliochee

Avatar

Зочин 2021-12-10 192.82.85.217

Naad buruu rulitei mashin horiglono gedeg ug chini buruu rulitei geheesee iluutei irgediin hen ni mashin unah hen ni mashin unahgui ve gedgiig darga nar shiidene gedeg l yam unshigdej bn,avilgachin archaagui,luivarchid hotiin tugjirlee buuruulj chadahgui bolohoor iim argaar tugjirliin asuudlaa shiideheer sanaarhaj bn,durmiig uurchilj boldog harin tertei tergui yaduu ,deer ni darga nariin avsan avilgiin mungiig tulj yadaj baigaa irgedee ulam transheinii nuh ruu chihih gej bn erguunuud

Avatar

Зочин 2021-12-10 43.242.243.76

Монгол улс хуультай дүрэмтэй улс болох ёстой. Алийн болгон иргэдийн нэр барьж наймаачдын үгээр баримжаалж хотын гудамжаа ийм замбараагүй болгох вэ? Удахгүй сонгууль болох гэж байна олонхийн санал авч чадахаа болино, ард түмний амьдрал болихоо болино. Наймаачид болохоор ард түмэн зөв рультэй машин авч дийлэхгүй гээд энэ хоёр ьөрлийн шуналтнуудаас болоод энэ улс чинь түгжээтэй хогийн сав шиг болсон ш дээ. Одоо шилжилтийн хугацаа болсон цэг тавих цаг иржээ.

Avatar

Зочин 2021-12-10 192.82.85.217

Buruu rulitei mashin unalaa ,huuli bieluulsengui gej dongodoj baihaar, durtai uedee yamarch huuliig ul toon bieluuldeggui duraaraa aashildag erih barigchid uursduusuu ehelj hariutslaga toots tegeed durem zurchuud buruu rulitei mashin oruulahiig olon jil zuvshuurul ugsun darga naraa shiitge ,deedsuud ni suudlaa olohgui bol doodsuud ni guidlee olohgui gedeg dee,odoo l genet mashin ihseed irenguut bid chuluutei yavj chadahaa bailaa ard irgediin mashin unahiig ni horigloe geh bolj

Avatar

Зочин 2021-12-10 218.103.114.183

shineer oruulj irehiig n horihod l bolno

Avatar

үнэн 2021-12-10 192.82.66.247

Буруу талдаа жолоодлоготой машин явхыг хориглож болохгүй! ХАРИН 2022 ОНООС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ХОРИХ ХЭРЭГТЭЙ! Аажимдаа 10 жилийн дотор байхгүй болно. 2027 оноос Улаанбаатарт явхыг хориглох хэрэгтэй. МАШ ЭНГИЙН, ХЭН Ч ХОХИРОХГҮЙ.

Avatar

Зочин 2021-12-10 122.201.31.252

Одоо цаг нь болсоон, хорих нь зөв

Avatar

иргзн 2021-12-10 202.179.26.239

Зөв өө Хориглох хэрэгтэй , Хотын түгжирэл Аваар осол арай л дэндлээ, Түгжирэлыг багасгахад энэнээс өөр Гарц үгүй билээ,

Avatar

Иргэн 2021-12-10 66.181.181.60

За да түгжрэл бууруулах хамгийн залхуу бөгөөд анархист шийдвэр бол буруу зөвөөр нь ялгаж хорих юм. Хойд хөрш маань үйлдвэрлэгч орон хэрнээ буруу рүльтэй автомашиныг явуулхыг зөвшөөрчихөөд байдаг. Гэтэл бид сэтэрхий зүү ч хийж чадахгүй байж хорино хаана ч гэх шиг яасан цамаан юм ярьдагын япон биднээр дутахгүй! Бид харин японд ойрхон байж хямд авч байгаадаа баярлах хэрэгтэй! Манай улсын хувьд өргөн уудам газар нутагтай замын чанар муу учир бөх сайн машин хэрэгтэй!

Avatar

Зочин 2021-12-10 192.82.89.150

Одоо явж байгаа буруу рультэй машиныг хөдөлгөөнд хориглохгүй, харин ганаас оруулж ирэхийг 2022.01.01 нээс хориглох хэрэгтэй. Зоригтой шийдвэр гаргаасай.

Avatar

Иргэн 2021-12-10 66.181.161.92

Хүний хувийн эд хөрөнгөтэй тэмцээд түгжрэл буурдаг бол буцаад социализм байгуулбал яасийм 10 хан км тойрогт бүх юмаа чихчхээр чинь яаж түгжрэл буурах юм мянга тойруулж зам тавиад ч нэмэргүй тэгснээс наад замбараагүй овоолсон шаварнуудаа буулгаад том том зогсоолууд гаргаад өгөл дөө

Avatar

м 2021-12-10 66.181.161.3

Ямар мал нь ийм худал статистик гаргаваа,энгийн нүдээр харахад л Улаанбаатарт явж буй машинуудын лавтай 80 гаруй % нь баруун талдаа хүрдтэй байгаа.Бат-эрдэнэ гэдэг нөхөр Солонгосчуудаас овоо хэдэн төгрөг авч дээ,дахин дахин ингэж улайраад байхыг бодоход.

Avatar

Зочин 2021-12-10 202.126.90.134

Xorix ni zov

Avatar

Ajiglagch 2021-12-10 192.82.64.81

Татварын, хураамжийн хатуу зохицуулалтаар шийдэхгүй бол энэ заваарсан байдал зогсохгүй. Буруу талдаа рультай машин ашиглах нь эдийн засгийн хувьд ямарч ашиггүй байж л импорт багасаж, яваандаа зогсоно. Ер нь эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндээс юу ч илүү гарах ёсгүй. Аль эсвэл Японд байхад нь зөв талдаа руль, удирдлагатай болгож байж л Монгол улсруу ачуулах зөвшөөрөлийг нь өгдөг байх журам тогтоох хэрэгтэй юм.

Avatar

Зочин 2021-12-10 203.98.76.9

Буруу рультэй машиныш хоривол түгжрэл буурахгүй дэлхийн машины үйлдвэрлэлийн технологи /ОХУ, БНХАУ, Солонгост үйлдвэрлэсэн хуучин машинууд орж ирж/-иос хоцрох болно. ОХУ, БНХАУ, Солонгост үйлдвэрлэсэн хуучин машинууд орж ирснээс цөөхөн машин байхад л замын түгжрэл улам хийх байх болно. Учир нь эдгээр оронд үйлдвэрлэж байгаа машинууд огцом хурд авах нь муу, эдврэл гэмтэл гарах нь их, жолоодох үйл ажиллагаа нь хүндрэлтэй болих

Avatar

Зочин 2021-12-10 103.212.119.18

Otuulj irehiig ni horih ni zuv orj irsen ni yavaad duusna biz dee

Avatar

Зочин 2021-12-10 150.129.142.100

Оруулж ирэхийг хорих, үнэхээр оруулна гэсэн нэгэнд өндөр татвар ногдуулах, одоо байгаа нуудыг дуустал явуулах нь зөв

Avatar

Oogii 2021-12-10 66.181.186.24

Tugjirel buuruulah oor bolomj zondoo bn daanch setgel zorig uhaan dutuu hood deer bn yandaa hairan eh oron mini Ard tumnee hairlaach tarihaa ajiluulaach…..

Avatar

Buruu ruli hori 2021-12-10 66.181.161.87

Bushuuhan horiosoo. Omhii priisendee hahaad zam yavaltgui bolloo. Ter hemjeegeeree hort hayagdal Mgl-d duurlee. Prius oruulj irsen bol ter toogooroo battery-g butsaaj gargadag huuli heregtee bn

Avatar

Зочин 2021-12-10 66.181.160.22

Юун буруу зөв рультэй машин бэ Үүлээ.. Өөрсдөө машин угсардаг үйлдвэрлэдэг ядаж эд ангий нь хэсэгчилж хийдэг болсон тэр цаг дор ярьдаг асуудалаа наадах чинь.. Өөрсдөө ядаж нэг хадаас ч диск накладокийг буруу зөвгүй хийчдэг бол бусдын хийсэн машиныг буруу зөвөөр нь "ангилан" ялгаж болох юм даа. Даварсан юм….

Avatar

Зочин 2021-12-10 66.181.176.187

Импортлохыг нь хориглоно биз. Ороод ирсэнийг хориглох нь буруу. Яваад, элэгдэл хорогдолд ороод дуусна биз.

Avatar

Зочин 2021-12-10 202.9.40.246

Буруу, амьдралаас тасархай шийдвэр болно. Түгжрэлийг бууруулах хамгийн бохир арга тул, жирийн иргэдийнхээ амь, амьжиргааг бодолцох нь зө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж