Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Хуучирсан мэдээ: 2021.12.10-нд нийтлэгдсэн

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр (2021.12.10) 172 суурин, 14 явуулын, 15 түр цэгт 203 багийн 870 эмч, ажилтан ажиллаж, 8400 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг, их, дээд сургуулиудад 14 явуулын баг ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн Пүрэв гариг (2021.12.09)-т I тунд 44, II тунд 116, нэмэлт сэргээх тунд 3585, нийт 3745 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 38.2 хувьтай байгаа аж.

Зорилтот бүлгийн буюу 2981 (25.0 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,140 (76.7 хувь), 16-17 насны 26,843 (79.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж