Хоосон хашааг хаус болгосон хос | News.MN

Хоосон хашааг хаус болгосон хос

Хоосон хашааг хаус болгосон хос

Хоосон хашааг хаус болгосон хос

Хүн бүр орон сууцанд амьдрахыг илүүд үзэх болсон энэ үед Э.Аръяагийн гэр бүл, гэр хороололд тохилог сайхан амьдарч байна. Дархан хотод амьдардаг тэдний гэр бүл 35 сая төгрөгөөр өөрсдийн тансаг байшингаа бариад нэг жил өнгөрчээ. Өрхийн тэргүүн Э.Аръяа Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажилладаг бол эхнэр Ц.Туул маркетингийн менежер хийдэг.

Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн тэднийх хашааны гаднаасаа эхлээд өнгөлөг. Тэдний хашаа бусад айлуудтай л ижил 0.05 га талбайтай ч хашааны гадна хаалга, тоглоомын талбай зэргээс эхлээд хичнээн хөдөлмөрч эзэнтэй болохыг нь харуулна.

Энэ тухай Э.Аръяа ярихдаа “Сэтгэл байвал бага мөнгөөр их зүйл хийж болдог. Хүн ер нь залхуурдаггүй л байх хэрэгтэй. Дандаа бэлэнчилж, бусдын гар харах хэрэггүй. Хүн сэтгэж л чадвал амьдрал жигдрээд явчихдаг юм” хэмээн ярих нь түүний ямархан хөдөлмөрч хүн болохыг илтгэнэ.

2017 онд тэд хадмындаа амьдардаг, аль аль нь тусдаа гарах нууцхан хүсэлтэй. Эхнэр нь орон сууцанд амьдрах сонирхолтой бол нөхөр нь эсрэгээрээ гэр хороололд тохилог амьдрах хүсэлтэй. Эхэндээ эхнэр нь нөхрийнхөө хашаа байшинд амьдрах санааг нааштай хүлээж аваагүй гэнэ.

Гэвч Э.Аръяагийн "Чамайгаа би орон сууцнаас дутахааргүй сайхан байшин бариад амьдруулна” гэсэн  амлалт эхнэрийн бодлыг өөрчилжээ. Ийнхүү тэд 0.05 га талбай газар авч, хашаа хатгаснаар мөрөөдлийн байшингаа барьж эхэлсэн аж.  “Нөхрийнхөө гэр хороололд амьдрах саналыг дэмжсэн маань хамгийн зөв сонголт болсон. Банкны өндөр хүүтэй орон сууцанд амьдрах гэж мөрөөдөж суухын оронд хашаагаа сайхан тохижуулчихаад, амгалан тайван амьдрах боломж хүн бүрт бий. Хамгийн том давуу тал нь 0.05 га газарт хүссэн бүх зүйлээ шийдэх боломжтой. Өглөө босохоос эхлээд үнэхээр сайхан. Өөрсдийн хашаа байшиндаа 100 хувь сэтгэл хангалуун байдаг” гэж гэргий Ц.Туул инээмсэглэн ярилаа.

Тэд байшингаа барихын тулд өөрсдийн хуримтлал дээрээ нэмж цалингийн зээл авч, аав, ээж нь тусалсан байна. 2018-2019 онд барилгын материалын үнэ одоогийнхоос хамаагүй хямд байсан учраас урсгал зардалтайгаа нийлээд 35 сая төгрөгөөр байшингаа барьжээ. Э.Аръяа 20-30 жилийн турш байрны зээл төлж амьдарч байснаас өөрөө хөдөлмөрлөж, хямд зардлаар хүссэн байшингаа барьж, сайхан орчин бүрдүүлж амьдрахыг илүүд үзсэн байна. Түүний аав, ээж хоёр барилгын салбарынх.

Э.Аръяа өөрөө барилга, автын цахилгаанчин мэргэжилтэй. Тиймээс дэм, дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг байшингаа барихад түүртэх зүйл байсангүй. Байшингийн доторх заслаа хийж дуусгасан тэр оройдоо нойр нь хүрэхгүй, шөнөжин тэд ярилцаж хоножээ. Тэд энэхүү байшингаа хоёр зуны хугацаанд барьж дуусгасан бөгөөд 2020 оны наймдугаар сард байрны найраа хийсэн юм.

Э.Аръяа “Манай энд цэвэр, бохир усны шугам татсан. Гэхдээ хэзээ холбох нь тодорхойгүй. Гэсэн ч бохироо соруулдгаар, халаалтаа нам даралтын зуухаар шийдсэн. Ариун цэврийн өрөөндөө 300 литрийн нөөцийн савтай. Тэрийгээ дүүргэчихэд, долоо хонодог. Орон сууцанд амьдарч байгаагаас ялгаагүй крантаас халуун, хүйтэн ус гарна. Усанд орохдоо бойлуураа залгаад орно. Миний хувийн бодол л доо. Гэхдээ хүмүүс материаллаг зүйлд хэт дурлаад байна. Байгаа зүйлээ тордоод, өөрийн сэтгэлд нийцүүлэх хэрэгтэй болохоос байхгүй зүйлийн төлөө өөрийгөө зовоогоод хэрэггүй. Өөрт байгаа зүйлээ хэнээс ч дутахааргүй болгохын тулд уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Үүний тулд хүсэл эрмэлзлэлээ ч бас уйгагүй байлгахыг хичээгээрэй гэж хэлмээр байна”  гэв.

Өөрсдөө хөдөлмөрлөөд, төр засаг, хэн нэгнээс гуйлгүйгээр үлгэр жишээ болсон орчныг бүрдүүлж чадсан Э.Аръяагийн гэр бүлээр бахархах сэтгэл төрж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-10 45.13.104.179

= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

zochin 2021-12-10 146.70.27.147

estoi mundag zaluu hosuud bolon 2-hooron ohiduidad n eruul enh huseed udahgui garah shine onii mend hirgeed,ulam ihiig buteegeerei.taalgadaj bn.osoj ywaa zaluus mn ednees jishee avaarai.🎅👍👍👍

Avatar

г баасанхүү 2021-12-10 202.126.89.128

🎡🌉хайраар бчлххж яваарай эрүүл энхиыг хүсьё

Avatar

Зочин 2021-12-10 49.0.170.162

Mundag 2 dvvdee az jargal hvsie

Avatar

Зочин 2021-12-10 202.126.90.2

2 dvvdee az jargal ervvl enh sain saihan bvhniig hvsie mundag shvv

Avatar

Зочин 2021-12-10 202.179.26.238

40 м.кв эрх чөлөөгүй цементэн ханан авдрыг 200 саяаар худалдан авна гэдэг нь тэнэг хохь нь.Залхуу бидний мунхаглалд хязгаар алга даа.

Avatar

Зочин 2021-12-10 192.82.84.168

Мундаг. Сайхан гэр бүлд аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсье.

Avatar

Зочин 2021-12-10 192.82.75.11

ИЙМ ЗАЛУУС ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ.

Avatar

Зочин 2021-12-10 183.177.99.228

МАНАЙ ЗАЛУУС ЖААХАН АЖИЛЛААД БИЕЭ ДАЙЧИЛВАЛ ЮМ ЮМАНД ХҮРДГИЙН САЙХАН ЖИШЭЭ ЭНЭ БАЙНАА АМЖИЛТ

Avatar

Зочин 2021-12-10 203.91.115.48

Сайхан.

Avatar

Зочин 2021-12-10 150.129.143.91

Сайн бна. Бахархаж бна. Одоо жимсний бут тарьчихвал…

Avatar

Irgen 2021-12-10 66.181.185.171

Bayar hurgeye. Hodolmorch saihan zaluus bna. Hashaaga ulam saihan bolgoroi. Mod jims tarij, saihan orchniig burduulerei. Ta nart hamgiin sain saihan buhniig husye.

Avatar

Bim 2021-12-10 207.195.86.235

Mundag

Avatar

Зочин 2021-12-10 202.179.15.130

Ийм л залуучууд сайхан амьдарч энэ улсыг хөгжүүлнэ дээ Баяр хүргье

Avatar

Зочин 2021-12-10 103.57.92.32

Монголчууд бүгдээрээ ийм ажилласан тавьсан зорилготой баядуурал орон сууцны ядуурал йж чадваас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж