Нью-Йоркод Зул сарын гацуур шатаасан этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

Нью-Йоркод Зул сарын гацуур шатаасан этгээдийг баривчилжээ

Нью-Йоркод Зул сарын гацуур шатаасан этгээдийг баривчилжээ

Манхэттан дахь "Fox News"-ийн төв байрны гадна зассан 15 метр орчим өндөртэй зул сарын гацуур модыг шатаасан хэрэгт буруутгагдаад буй этгээдийг Нью-Йоркийн цагдаагийн газар Лхагва гаригт баривчилжээ.

"Fox News"-ийн хамгаалалтын ажилтан шөнө дундын үед зул сарын гацуур өөд авирч буй эрийг хармагцаа цаг алдалгүй цагдаагийн газар руу залгасан байна. Цагдаагийн ажилтнууд ирмэгцээ хэргийн газраас зугтаж буй этгээдийг баривчилсан бөгөөд тэр нь 49 настай Крэйг Таманаха гэгч болохыг тогтоожээ. Санаатай галдан шатаасан, бусдын өмчид халдсан, хэв журам зөрчсөн гэсэн үндэслэлээр түүнийг буруутгаад байна.

Гал сөнөөгчид галыг унтраасан ба бэртэж гэмтсэн хүн байхгүй ажээ.

Уг зул сарын гацуур нь 10 мянган ширхэг шилэн, 100 мянган ширхэг гэрлэн чимэглэлтэй, улаан цагаан цэнхэр өнгийг хослуулсан загвартай. Өнгөрсөн Ням гаригт гацуурын гэрлийг асаасан бөгөөд угсрахад 21 цаг зарцуулсан байна.

“Энэ увайгүй, санаатай үйлдсэн хэрэг бидэнд саад болж чадахгүй. Бид ямар ч хүнд хэцүү нөхцөлд амар амгалан, гэрэл гэгээ, баяр баяслыг бэлэглэх цоо шинэ гацуур модоо дахин засч байгаа” гэж "Fox News Media" агентлагийн захирал Сюзанне Скотт хэлжээ.

Эх сурвалж: Reuters

М.Наранжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж