"Гэм зэм" жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно | News.MN

"Гэм зэм" жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

"Гэм зэм" жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

"Гэм зэм" жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан их зохиолч Ф.М.Достоевскийн "Гэм зэм" романаас сэдэвлэсэн пост-драмын жүжгийг "Орфей театр" анх удаа тайзнаа "амьдруулж" байгаа билээ. Энэ жүжгийг Оросын театрын шилдэг сургууль болох ГИТИС-ийг амжилттай дүүргэж, Монголдоо "Фауст" пост-драмын жүжгийг найруулсан М.Батболд найруулж буй. "Гэм зэм" жүжгийг тайзнаа тоглож дууссан. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр жүжгийг дахин хоёр удаа тоглохоор болжээ.

Монголын тайз, дэлгэцийн гурван үеийн шилмэл уран бүтээлчид нэгэн тайзнаа “чуулж”, алдарт Ф.М.Достоевскийн зохиолоос сэдэвлэсэн бүтээл анх удаа монгол үзэгчдийн хүртээл болж буй. Романыг яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлсэн. Найруулагч М.Батболд өмнө нь Германы суут зохиолч В.И.Гётегийн “Фауст” жүжгийн Монголд анхлан хүргэж байсан найруулагч. Тэрбээр “Гэм зэм” жүжгийн талаар “Би сэтгэцийн эмч мэргэжлээр суралцаж байсан. Тиймээс “Гэм зэм” роман надаар дамжиж хүмүүст хүрэх нь илүү тохиромжтой байх гэж бодсон. Мөн Ф.М.Достоевскийн  “Гэм зэм” романы үйл явдал, утга санаа өнөөдрийн цаг үетэй яг нийцэж байгаа юм. Түүнчлэн энэ жүжиг пост-драм хэлбэрээр үзэгчдэд хүрнэ” гэсэн юм.

“Гэм зэм” романыг жүжгийн зохиолд хөрвүүлж, Монголын үзэгчдэд Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романыг тайзнаас харах боломж олгож буй эрхмүүдийн нэг бол яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа. Тэрбээр жүжгийн зохиолын талаар “Гэм зэм жүжгийн ажил нэг жилийн турш өрнөөд одоо бариандаа орох гэж байна. Найруулагч М.Батболдын тавьсан саналд би их талархалтай хандсан. Учир нь дэлхийн утга зохиол, соёлын түүхэнд үлдсэн дээд хэмжээний цөөхөн зохиолчийн нэг нь Ф.М.Достоевский. Түүний зохиолыг жүжиг болгож хувиргах хүндэтгэл, шалгуур, хувь тавилан зохиолч болгонд ноогдохгүй. Энэ жүжгийн зохиолд Ф.М.Достоевскийн романы охь шим, философи үзэл санаа, өрнөл тайллыг бүрэн тусгахын эрмэлзсэн” хэмээн сэтгэгдлээ илдэрхийлсэн юм.

Энэ жил Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болон зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Оросын шинжлэх ухаан, соёл төвөөс /РЦНК/ энэхүү жүжигт онцгой ач холбогдол өгч хамтарч ажиллаж буй билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-09 66.181.180.232

Драмынхан үндэсний дуу бүжгийн чуулгад тайзаа суллаж өгөөч ээ.

Avatar

Зочин 2021-12-09 17.149.238.190

oorsdoo teatraa yasiin be? deeremdchih yumaa.

Avatar

Зочин 2021-12-09 17.149.238.190

online aar yaj uzeh uu? youtube deer tavichaach

Avatar

Зочин 2021-12-09 185.220.101.59

> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-09 192.82.93.11

Монголчууд сонгодог урлаг ойлголоо юу, ха ха. Ёстой юугаа ч мэдэхгүй сармагчингууд шдээ. Тэнд зөвхөн хэлбэр хөөж зургаа facebook Insta даа тавих гэсэн, өөрийгөө дээд зиндааных болчлоо гэсэн дүфф гаруудын цуглуулга л байдын хаха

Avatar

Зочин 2021-12-09 17.149.238.190

haha. yugii n ch medehguigeer HUN nam, zuv hun elektorat, D. Enkhbatiig demjij har mass bish, elite shg haragdah gdg shigee yu?
Minii taniliin hureenii huurhiileltei heden nuhduud l songuuliin uyeer Enkhbat gd l social r shuuraad bdg bsn.
Ghdee ene jujig ch neeh songodog urlag ch bish bas l ariljaaniih l bh. Duuri bol songodog urlag.

Avatar

Z 2021-12-09 106.157.236.85

Uzegchid bish oorsdoo huseed l dauin tigloj bga sh dee

Avatar

Зочин 2021-12-09 202.9.46.154

Жүжиг үзсэнээс махаа авсан нь дээр болоод байна шүү

Avatar

Зочин 2021-12-09 103.80.210.183

би лав үзмээргүй байна. 76-г тууж очоод үзүүлээч.

Avatar

Хотын уугуул иргэн 2021-12-09 66.181.178.113

Зөв зөв. Гэм зэмтэй нөхөд дахин дахин үзэхэд ер илүүдэхнгүй. Үзээд ухаарах ёстой. Хүмүүс бас зөв зам руугаа орох хүсэлтэй л байгаа нь сайн хэрэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж