"Гэм зэм" жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

"Гэм зэм" жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

"Гэм зэм" жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан их зохиолч Ф.М.Достоевскийн "Гэм зэм" романаас сэдэвлэсэн пост-драмын жүжгийг "Орфей театр" анх удаа тайзнаа "амьдруулж" байгаа билээ. Энэ жүжгийг Оросын театрын шилдэг сургууль болох ГИТИС-ийг амжилттай дүүргэж, Монголдоо "Фауст" пост-драмын жүжгийг найруулсан М.Батболд найруулж буй. "Гэм зэм" жүжгийг тайзнаа тоглож дууссан. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр жүжгийг дахин хоёр удаа тоглохоор болжээ.

Монголын тайз, дэлгэцийн гурван үеийн шилмэл уран бүтээлчид нэгэн тайзнаа “чуулж”, алдарт Ф.М.Достоевскийн зохиолоос сэдэвлэсэн бүтээл анх удаа монгол үзэгчдийн хүртээл болж буй. Романыг яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлсэн. Найруулагч М.Батболд өмнө нь Германы суут зохиолч В.И.Гётегийн “Фауст” жүжгийн Монголд анхлан хүргэж байсан найруулагч. Тэрбээр “Гэм зэм” жүжгийн талаар “Би сэтгэцийн эмч мэргэжлээр суралцаж байсан. Тиймээс “Гэм зэм” роман надаар дамжиж хүмүүст хүрэх нь илүү тохиромжтой байх гэж бодсон. Мөн Ф.М.Достоевскийн  “Гэм зэм” романы үйл явдал, утга санаа өнөөдрийн цаг үетэй яг нийцэж байгаа юм. Түүнчлэн энэ жүжиг пост-драм хэлбэрээр үзэгчдэд хүрнэ” гэсэн юм.

“Гэм зэм” романыг жүжгийн зохиолд хөрвүүлж, Монголын үзэгчдэд Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романыг тайзнаас харах боломж олгож буй эрхмүүдийн нэг бол яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа. Тэрбээр жүжгийн зохиолын талаар “Гэм зэм жүжгийн ажил нэг жилийн турш өрнөөд одоо бариандаа орох гэж байна. Найруулагч М.Батболдын тавьсан саналд би их талархалтай хандсан. Учир нь дэлхийн утга зохиол, соёлын түүхэнд үлдсэн дээд хэмжээний цөөхөн зохиолчийн нэг нь Ф.М.Достоевский. Түүний зохиолыг жүжиг болгож хувиргах хүндэтгэл, шалгуур, хувь тавилан зохиолч болгонд ноогдохгүй. Энэ жүжгийн зохиолд Ф.М.Достоевскийн романы охь шим, философи үзэл санаа, өрнөл тайллыг бүрэн тусгахын эрмэлзсэн” хэмээн сэтгэгдлээ илдэрхийлсэн юм.

Энэ жил Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болон зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Оросын шинжлэх ухаан, соёл төвөөс /РЦНК/ энэхүү жүжигт онцгой ач холбогдол өгч хамтарч ажиллаж буй билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж