ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авна | News.MN

ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авна

ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авна

ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авна

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д зааснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүх санал гаргах үүрэгтэй.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4-т “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэж зааснаар Улсын дээд шүүхээс санал болгож, Улсын Их Хурал томилсон Үндсэн хуулийн цэцийн нэг гишүүн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хуульд заасан үндэслэл бий болсон.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасан хугацаанд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, санал гаргах бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авч байна.

Иймд Улсын дээд шүүхээс санал болгох Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх боломжтой аж. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-12-09 66.181.161.124

МАН д үйлчилсэн Үндсэн хууль судлаач Мөнхсайхан багш гэгч сая МАН д судалгааны ажлыг маш өндөр үнийн дүнгээр хийж өгсөн, одоо ҮХЦ д нэр дэвших байлгүй дээ

Avatar

Зочин 2021-12-09 185.220.101.59

!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Zochin 2021-12-09 103.26.193.16

Nyamka ah bataaraa l daa. Tegeed l tend ochood gevtchiisshd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж