Сүмийн хананаас мөнгө олсон сантехникчийг шагнажээ

Хуучирсан мэдээ: 2021.12.09-нд нийтлэгдсэн

Сүмийн хананаас мөнгө олсон сантехникчийг шагнажээ

Сүмийн хананаас мөнгө олсон сантехникчийг шагнажээ

Хьюстон дэх телевизийн од Жоэл Остины “Лэйквүүд” сүмийн хананаас их хэмжээний бэлэн мөнгө, чек олсон сантехникчид шагнал болгон 20 мянган ам.доллар өгсөн гэж Хьюстоны цагдаа нар мэдэгдэв. Олдвор  нь 2014 онд сүмд бүртгэгдсэн 600 мянган ам.долларын хулгайн хэргийг шийдвэрлэхэд тусалж магадгүй юм.

Жастин Каули гэх сантехникч арваннэгдүгээр сарын 10-нд засварын ажлын үеэр их хэмжээний мөнгө олсон байна. Гэтэл Хьюстоны цагдаа нар сарын дараа уг олдворын мэдээлэлд хариу өгсөн байна.  Тэд сантехникчийн олсон их хэмжээний мөнгө нь 2014 оны гуравдугаар сарын хулгайн хэрэгтэй холбоотой байх магадлалтай гэжээ.

Долоон жилийн өмнө “Crime Stoppers” компани 5000 ам.доллар хүртэл мөнгөн урамшуулал санал болгож байсан бол “Лэйквүүд" сүм алга болсон мөнгөний талаар мэдээлэл өгсөн хүнд 20 мянган ам.долларын нэмэлт урамшуулал санал болгож байжээ.

Гэтэл хэргийн талаар шинэ мэдээлэл гараагүй байхад энэ мөнгө Хьюстоны гэмт хэргийг таслан зогсооход хандивласан хандив болж хувирав. Гэнэт их хэмжээний “Crime Stoppers” компанийн гүйцэтгэх захирал "Раниа Манкариус" хөтөлбөрийн гүйцэтгэх хорооноос 20 мянган ам.долларыг Каулид өгөх зөвшөөрлийг авчээ.

 Эх сурвалж : cbs news

Т. Исү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж