Ираны нефтийн бүтээгдэхүүн, пуужинг АНУ хурааж авчээ | News.MN

Ираны нефтийн бүтээгдэхүүн, пуужинг АНУ хурааж авчээ

Ираны нефтийн бүтээгдэхүүн, пуужинг АНУ хурааж авчээ

Ираны нефтийн бүтээгдэхүүн, пуужинг АНУ хурааж авчээ

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Арабын тэнгис дэх хөлөг онгоцнуудаас Ираны олон зуун пуужин болоод 1.1 сая баррель нефтийн бүтээгдэхүүнийг хураан авчээ. Энэ нь АНУ-ын засгийн газар Иранаас түлш, зэвсэг хураан авсан хамгийн том тохиолдол боллоо гэж Хууль зүйн яамнаас мэдэгдэв.

Далай тэнгисийн аюулгүй байдлын ээлжит ажиллагааны үеэр зэвсгийг хурааж авсан байна. Йемен дэх Хоути зэвсэгт бүлэглэлтэй холбоотой Ираны лалын хувьсгалын хамгаалалтын баг уг зэвсэг тээвэрлэлтийн ажиллагааг зохион байгуулжээ.

Харин түлшний хувьд Арабын тэнгист Венесуэлийг чиглэн явж байсан гадаадын далбаатай дөрвөн танкнаас хурааж авчээ.

АНУ-ын тэнгисийн цэргийн төв командлал урьд нь Арабын тэнгист туг далбаагүй хоёр хөлөг онгоцноос хоёр удаа зэвсэг хураасан. Тодруулбал, 2019 оны арваннэгдүгээр сарын 25-нд эхний удаа, 2020 оны хоёрдугаар сарын 9-нд хоёр дахь удаагийн тохиолдол нь байв.

Уг үйл ажиллагаа нь Ираны дэглэм болон лалын хувьсгалын хамгаалалтын багийн эсрэг АНУ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготой засгийн газрын зохицуулалтын үр дүн юм.

“Дээрх хоёр тохиолдол нь Ираны засгийн газар болон лалын хувьсгалын хамгаалалтын багийг дэмждэг гэмт хэргийн сүлжээнүүдийн хувьд хүчтэй цохилт боллоо” гэж Хууль зүйн яамны үндэсний аюулгүй байдлын хэлтсийн ерөнхий прокурорын туслах Мэттью Г.Олсен хэлжээ.

Хураан авсан зэвсгүүд дотор танк эсэргүүцэх пуужин 171, газраас агаар луу буудах пуужин найм, хуурай замын довтолгооны пуужингийн эд ангиуд, хөлөг онгоц эсэргүүцэх пуужингийн эд ангиуд, дулааны зэвсгийн оптик багаж, пуужингийн зориулалттай бусад эд ангиуд болон дрон зэрэг байжээ. Өнгөрсөн 2020 онд АНУ нийт гурван төрлийн 358 ширхэг газраас агаар руу буудах пуужин, 150 ширхэг танк эсэргүүцэх пуужинг хурааж авч байсан.

Эх сурвалж: CNN

М.Наранжаргал

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2021-12-09 64.119.18.6

Соц. лагерь сүйрч Польш Чех, словак, Унгар Румын Болгар Зүүн Герман цааш бүр Балтын гурав, одоо Украйн Молдав Гүрж гээд 100 гаруй сая тэнэгүүд аймшигт Америк, Европын холбоо руу хайр зарлан тэмүүлээд, хамгийн энэрэнгүй өгөөмөр Оросоос амь тэмцэн зугтаад буй нь монголчууд биднээс ухаанаар мөн хол дутуу яа, ккк. манай ухаантнууд бол хэлээ хазаал орос ах гээл долийж байгаа юм чин кк.

Avatar

Zochin 2021-12-09 193.37.32.62

Битгий бураад бай

Avatar

Зочин 2021-12-09 202.55.191.130

hogiin hujaa hurliiz pisdaa..

Avatar

зочин 2021-12-09 64.119.18.6

үнэн юманд яасан их эгдүүцэж байх юм, чи нөгөө орос ах гээд хэлээ хазаад долийдогуудын нэг юмаа да хахаха

Avatar

Зочин 2021-12-09 185.220.101.59

>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-09 108.62.52.160

АНУ их галзуурч байгаа улс даа

Avatar

Зочин 2021-12-09 207.183.244.30

Argagui delhiin tsagdaa uym daa.

Avatar

Зочин 2021-12-09 103.26.194.24

Юун дуураараа дээрэмчин бэ?

Avatar

Ovgon 2021-12-09 64.119.18.6

Энхийн цагдаа агуу АНУ терористуудын хууль бус зэвсгийн наймааг илрүүлж хураан авчээ, баяр хүргэе. АНУ тэр хоцрогдсон хогоор яах вэ дэ, устгалд оруулна ш дэ.

Avatar

zochin 2021-12-09 66.181.190.125

delhiin tsagdaa huleesen uurgee amjilttai guitsetgejee

Avatar

Зочин 2021-12-09 142.79.202.93

Хурааснаа одоо хэн нь авдбн бол доо. Манай аугаа америк гээл тайлбар хийчих хүн энүүгээр алга уу

Avatar

Зочин 2021-12-09 66.181.161.80

Дээрэм байна Манай Машин ачдагтай адил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж